Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН/-ийн Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын дарга Д.Баярсайхан бусад төлөөллийн хамт оролцож буй Дэлхийн бодлогын форумын "AFI Global Awards”-ын шагнал гардуулах ёслол боллоо.
Олон улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд гишүүн байгууллагуудынхаа оруулсан хувь нэмэр, оролцоог үнэлж шалгаруулдаг уламжлалтай “AFI Global awards”-ын “Шилдэг манлайлагч” шагналын эзнээр Санхүүгийн зохицуулах хороо шалгарлаа. СХН-ийн бодлогын үйл ажиллагаанд ажлын хэсэг, бүсийн санаачилгаа тэргүүлэхийн хамт хамтын ажиллагаа, сургалт, туршлага солилцох аливаа үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо манлайлж ажилласан гэдгийг онцлоод энэхүү шагналыг гардуулсан юм.
Харин ECAPI болон СЗХ-ны дарга Д.Баярсайхан “AFI Global awards”-ын “Шилдэг финтек”-ийг тодруулж шагнал гардууллаа. Хөгжиж буй орнуудын бага орлоготой хүн амд санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх дижитал шийдэл, шинэ санаачилгыг харуулж чадсан “Growth Platform” энэ удаа шилдгээр шалгарсан юм. Нигери улсад төвтэй уг платформ нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд зээл, тусламж үзүүлэх, чадавх бэхжүүлэх замаар 4.1 сая бичил бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд хүрч ажилласан байна.