Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг унших төхөөрөмжийг бэлэглэлээ.
Тус Төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш хорин жилийн хугацаанд манай улстай хамтран ажиллаж, 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулж, эмнэлгийн хэрэгцээт тоног төхөөрөмжийг хандивласаар ирсэн юм.
Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь дүрс оношилгооны рентген зургийг хиймэл оюун ухааныг ашиглан уншиж, эрт оношлох арга зүйг нэвтрүүлээд удаагүй байгаа бөгөөд ийнхүү зүрх, судасны чиглэлээр анхны хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийг хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.
Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгч Грэйс Ж. Р. Лөү “Манай хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа урт түүхтэй. Өнөөдөр хандивлаж буй төхөөрөмжийг Тайванийн Цэргийн Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг болон “Юшин биомедикал” компанийн хамтран зохион бүтээсэн зүрхний цахилгаан бичлэгийн хиймэл оюун ухааны тусламжтай унших зориулалттай. Таны барьж буй гар утаснаас жижиг хэмжээтэй учир Монгол шиг том газар нутагтай ч цөөн хүн амтай, орон нутагт оршин суугчид ихтэй улсад нэн тохиромжтой.
Бид өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монголын маш олон эмч, мэргэжилтнүүдийг Тайваньд богино болон урт хугацааны сургалтад хамруулах, эмнэлгийн тоног, төхөөрөмжийг хандивлах, Тайвань улсын эмч нарын баг Монголд ирж сургалт орох, туршлага солилцох, Монгол орны алслагдсан бүс нутгуудад үнэ төлбөргүй эмчилгээ хийх зэрэг олон онцлох үйл ажиллагааг хийсээр иржээ” хэмээн дурдлаа.
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл “Манай эмнэлэгт өдөрт дунджаар 200 гаруй зүрхний цахилгаан бичлэг хийдэг. Гэвч зүрхний цахилгаан бичлэгийг уншиж, өөрчлөлт байгаа эсэхийг олж харахад эмч бүрийн хувийн ур чадвар хамгийн чухал байдаг. Харин энэхүү төхөөрөмжийг хэрэглэхэд хиймэл оюун ухаан ашиглаж байгаа учир тухайн зүрхний бичлэгийг тайлж уншихад алдаа гарах магадлал үгүй болно гэсэн үг. Өөрөөр бол оношилгооны чанар болон чадвар сайжирч байна. Ингэснээр бид зүрхний цахилгаан бичлэгээс аливаа нэг өөрчлөлт, эмгэгийг орхигдуулалгүй эрт оношилж, эмчлэх боломжтой болж байна.
Нөгөө талаас богино хугацаанд их зүрхний бичлэг хийснээр маш том судалгааны бааз буюу мэдээллийн сан бий болно. Тиймээс бид цаашдаа Тайвань улсын их сургууль, эмнэлэг, холбогдох мэргэжлийн эмч нартай судалгаа хийх, хамтран ажиллах зорилттой байна” гэлээ.
Тус төхөөрөмж нь ойролцоогоор 7000 долларын үнэтэй байдаг бөгөөд өвчтөний зүрхний цахилгаан бичлэгийг хийж, үүл буюу cloud-руу шилжүүлснээр 10 секундийн дотор хиймэл оюун ухааны тусламжтайгаар өөрчлөлт, эмгэг байгаа эсэхийг тодорхойлдог байна.