Та ээлжийн амралтаа авахаар төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна хэмээн Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Хэдэн жил ажилласнаасаа шалтгаалж ээлжийн амралтын хугацаа уртасдаг.
Зарим хүн ээлжийн амралтаа авчхаад “Юу ч хийсэнгүй, нэг мэдэхэд л дуусчихлаа” хэмээсээр ажилдаа буцаж орох нь бий. Угтаа бол ээлжийн амралтын хугацаа нь хувь хүн ажлаасаа бүрэн холдож, бүтэн жил тасралтгүй ажилласан өөрийнхөө урам зориг, эрч хүчийг сэлбэх боломж юм.
Гэтэл энэ өдрүүд эхлээд л дуусчхаж байгаа юм шиг санагдах нь харамсалтай. Шалтгаан нь юу вэ гэж үү? Төлөвлөгөөгүй байдалтай шууд холбоотой юм. Ингээд Лондонгийн Эдийн засгийн сургуулийн зан үйлийн шинжлэх ухааны дэд профессор, Лаура М.Жирж, Корнеллийн их сургуулийн Байгууллагын зан үйл судлалын дэд профессор Ванесса Бонн нарын “Harvard Business Review”-д бичсэн нийтлэлд ээлжийн амралтыг хэрхэн өнгөрөөх нь үр дүнтэй талаар өгүүлснийг хүргэе.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮМҮҮСТ АЖЛААСАА ХАЛШРАХ ШИНЖ ТЭМДЭГ НЭМЭГДСЭН ТАЛААР СЭТГЭЛЗҮЙЧИД АНХААРУУЛААД БУЙ
Амралтаа авахаасаа өмнө юу хийхээ төлөвлөж, хувийн тэмдэглэл хөтөлсөн хүмүүс огт төлөвлөдөггүй хүмүүсээс илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байдгийг олон судалгааны үр дүн харуулж байна.
Цар тахлын үед хүмүүст ажлаасаа халшрах шинж тэмдэг нэмэгдсэн талаар сэтгэлзүйчид анхааруулаад буй. Тэгвэл үүнээс сэргийлэх нэг арга нь ажлаасаа түр зуурын амралт авах, ээлжийн амралтаа зөв зүйтэй өнгөрөөх юм.
Зарим хүн ээлжийн амралтаа хийцгүй, юу хийхээ ч мэдэхгүй өнгөрөөх нь бий. Гэхдээ гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, шинэ хоббитой болох, хувцасны шүүгээгээ янзлах зэргээр төлөвлөгөө гаргаж амралтын хугацаагаа үр дүнтэй өнгөрөөх олон арга байдаг.
2020 оны арванхоёрдугаар сард АНУ-ын төрийн байгууллагад ажилладаг 537 ажилтнаас судалгаа авчээ. Тэднээс “Удахгүй болох өвлийн амралтаар юу хийхээ төлөвлөсөн үү” хэмээн асуусан байна. Тэгэхэд “тийм” гэх хариулт хэлсэн хүмүүс “үгүй” гэж хариулсан хүмүүсээс 8 хувиар илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай байгаа нь судалгаагаар харагджээ. Аз жаргалтай байдал нь нас, хүйс, албан тушаал, орлого, гэрлэсэн эсэх, гэрээсээ ажиллаж байгаа зэргээс огт шалтгаалаагүй байна.
Амралтаа хэрхэн өнгөрөөх талаар тодорхой зорилго тавьсан хүмүүс зурагт үзэх, өдрийн цагаар унтах, юу ч хийхгүй байх зэргээр чөлөөт цагаа идэвхгүй өнгөрөөхөд 24 хувь бага цаг зарцуулдаг. Харин найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхөд 28 хувь илүү хугацааг зарцуулдаг байна.
ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАНА ГЭДЭГ НЬ ЧАНГА ХАТУУ ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ БИЧНЭ ГЭСЭН ҮГ БИШ
Хийх зүйлсээ төлөвлөж амралтаа авсан ажилтнууд буцаж ажилдаа орохдоо бусдаас 5 хувь илүү ажлын бүтээмжтэй байсныг судалгаа харуулжээ. Тиймээс энэ нь албан байгууллага, аж ахуйн нэгжид ч хамааралтай асуудал юм.
Энэ нь зөвхөн ээлжийн амралтын хугацаагаар хязгаарлагдахгүй. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт амрахдаа ч төлөвлөгөө гаргадаг хүмүүс бусдаас 13 хувиар аз жаргалын индекс өндөр байсан талаар онцолжээ.
Төлөвлөгөө гаргана гэдэг нь чанга хатуу хийх ёстой зүйлсийн жагсаалт бичнэ гэсэн үг биш. Бид уян хатан хандах ёстой. Энэ талаар судлаач Габриэла Тониетто, Селин Малкок нар “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх талаар хэт няхуур, чанга төлөвлөгөө гаргах нь сул талтай. Тухайн хүн чөлөөт цагаараа хийж буй зүйлсээсээ сэтгэл хөдлөл, аз жаргалыг мэдрэх биш ажлын нэг хэсэг мэт ойлгох нь бий” хэмээн зөвлөжээ.
Ингээд танд ээлжийн амралтаараа хийх зүйлсийн төлөвлөгөөндөө багтаах боломжтой зүйлсийг хүргэе.
- Та хүүхдийн асрамжийн газар, амьтны асрах газар зэрэг ашгийн төлөө бус байгууллагад нэг, хоёр өдрөөр очиж сайн дурын ажил хийж болно. Богинохон ч гэсэн энэ хугацаа танд амьдралыг өөр өнцгөөр харах, бусдыг болон өөрийгөө хүндэлж, хайрлахын чухлыг улам ойлгуулах алхам ч байж мэдэх юм.
- Та олон хоног хөдөө явж, хол зам туулахыг хүсэхгүй байгаа бол Улаанбаатар хотод шинээр ямар музей, кино театр, үзвэр үйлчилгээний байгууламж бий болсныг судлаад үзээрэй. Шинэ музейгээр зочилж, түүхийн жимээр аялахад нэг өдрийг зарцуулахад харамсахгүй байх гэж итгэж байна.
- Их ажлын хажуугаар уншиж амжаагүй хав дарсан номуудаа гэрт, гадаа, гудамжны сандал, кофе шопт гээд хаа дуртай газраа уншаарай. Заавал унших номын жагсаалт гаргавал илүү үр дүнтэй байх болно.
- Аялах нь заавал алс холын орныг зорихын нэр биш. Та Монголынхоо аль нэг аймаг руу аялалд гарах боломжтой гэдгийг санаарай. Галт тэргэнд суух маршруттай аялал танд өнгөрсөн дурсамжийг сэргээж, адал явдалтай “найзлах” түлхүүр ч болж магадгүй.
- Гэртээ шинэ төрлийн хоол туршиж үзэх, талх барихаас эхлүүлээд гал тогоондоо цагийг өнгөрөөх нь тийм ч муу сонголт биш. Учир нь та амьдралын бусад стрессийг орхиод хэрхэн амттай хоол хийх вэ гэх ганц бодолд л анхаарлаа хандуулна.
- Эмх цэгцтэй байдлыг эрэлхийлж элдэв хэрэгцээгүй зүйлсийг хаях хэрэгтэй. Ингэхийн тулд их цэвэрлэгээ хийж, гэрийнхээ булан тохойг ч үлдээхгүй цэвэрлээрэй. Үүний дараа танд их зүйл амжуулсан мэт сайхан мэдрэмж төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.
- Эцэст нь сануулж хэлэхэд, Амралт гэдэг назгайрахын нэр биш. Тиймээс эрт унтаж, эрт босохыг эрхэмлээрэй. Түүнчлэн хаа, сайгүй аялж зугаалж буйгаа цахимд хуваалцах нэгэнтэй өөрийгөө харьцуулах бус өөрийнхөө эргэн тойрон дахь боломжийг олж харж, амралтаа сайхан өнгөрөөхийг хүсье.
Эх сурвалж: Harvard Business Review, skillsportal