“Amazon”-ийн охин компани “Zoox”-ийн бүрэн автомат жолоодлоготой автомашин анх удаа зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцлоо.
Өнгөрсөн долоо хоногт тус компанийн хөгжүүлсэн жолооны хүрдгүй цахилгаан автомашин Калифорни мужид зорчигч тээвэрлэн 1.6 километр гаруй зам туулсан гэж “Zoox” мэдэгдсэн байна. Энэ нь анх удаа автомат жолоодлоготой автомашин зорчигч тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол болж байгаа юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний зөвшөөрлийг сунгах хүртэл энэхүү автомашинаар адил маршрутын дагуу тус компанийн ажилтнуудыг тээвэрлэх юм байна.
“Amazon” 2020 онд “Zoox” компанийг худалдан авсан юм. Тус стартап “General Motors”-ийн охин компани болох “Cruise”-тэй автомат жолоодлоготой автомашиныг зах зээлд нэвтрүүлэхээр өрсөлдөж байгаа аж. “Cruise” Калифорни мужаас энэ сарын гурванд өөрийн хөгжүүлсэн бага оврын “Origin” автобусаа авто зам дээр турших зөвшөөрөл авснаа мэдээлсэн ч одоогоор туршилтаа эхлүүлээгүй байна. “Zoox”-ийн автомат жолоодлоготой таксины хувьд анхны туршилтаараа цагт 56 километрийн хурдтайгаар замын хөдөлгөөнд оролцсон юм.
М.Аминаа