Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Ёс зүйтэй манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулжээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын нэгжийн дарга, Ёс зүйн зөвлөлийн гишүүд оролцлоо.
Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, Ёс зүйн зөвлөлийн дарга С.Янжинхорлоо Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг танилцуулав.
Энэ дагуу Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулжээ. Тэрбээр Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийг төрийн албаны ёс зүйн менежмент, түүний чиг хандлага, ёс зүйн манлайллын шинэлэг мэдээллээр хангах нь тус Зөвлөлийн үүрэг болохыг тэмдэглэв.
Өнөөдрийн уулзалт төрийн албан хаагчийн үнэт зүйл, нийтийн эрх ашгийн төлөөх тэмүүллийг сэргээх, сэдэлжүүлэх ач холбогдолтой гэлээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тус хэлэлцүүлэг, уулзалтын эхэнд олон улсын төрийн албаны үр ашгийн индекс, үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой арван ур чадвар, мерит зарчим, Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажил, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар мэдээлэв.
Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Удирдлагын манлайлал, байгууллагын соёл” сэдвийн дор сургалт явуулсан бол Төслийн ажилтан С.Билгүүн “Зан үйл ба шударга байдал”, Б.Отгон “Ёс зүйн зөвлөлийг шинээр харахуй”, П.Баярцэцэг “Шинэ зууны төрийн албаны манлайлал VUCA/BANI орчин” сэдвийн дор тус тус мэдээлэл хүргэсэн юм.
Өнөөдрийн арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.