Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022.8.15/ их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан:
- Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж,
- Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.
Дээрх шийдвэрийг гаргасан ҮХЦ-ийн гишүүд:
-ҮХЦ-ийн дарга Н.Чинбат
-ҮХЦ-ийн гишүүн Д.Гангабаатар
-ҮХЦ-ийн Д.Одбаяр
-ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж
-ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго
-ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр
-ҮХЦ-ийн гишүүн Г.Туулхүү
-ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан
-ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц