Оройн 21 цаг 30 минут. Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн III байр. Гадаа тас харанхуй болж, сургуулийн арын талбайг гурван давхрын ганцхан цонх гэрэлтүүлнэ. Энэ бол нийтлэлийн маань баатар Б.Баялагмаагийн цонх байв. Энэхүү хөргөөс уншигч та тансаг зүйрлэл, сэтгэл хөдөлгөм үгс, уянгын халил гэх мэт хөрөг нийтлэлийн төрөл зүйлээс хүлээх элементүүдийг төдийлэн олохгүй байх гэж “эмээж” байна. Гэхдээ энэ дэлхийн хаа нэгтээ чив чимээгүйгээр гэрэлтэн, өрөөл бусдын ертөнцийг харанхуйгаас хамгаалж яваа бяцхан цонхны хөшгийг нээж магадгүй юм.
ОЛДДОГГҮЙ ХҮН
Бидний анхны уулзалт… Түүнийг “барьж авах” тун амаргүй байсныг хэлэх хэрэгтэй. Зөвшөөрөл авах ч хялбар бус. Учир нь Б.Баялагмаа хуулийн фирмд өмгөөлөгчөөр ажиллахын хажуугаар их сургуульд багшилна. Давхар судалгааны төслүүд дээр ажилладаг тул яриа дэлгэн суух нь битгий хэл, таван минут тайван алхах боломж ч ховор. Тиймээс ч өдөртөө хэдэн мянган оюутан эргэлдэх их сургуулийн танхимд хамгийн сүүлд үлдээд, өрөөнийхөө цонхоор жижигхэн гэрэл ёлтойлгон суугаа нь энэ аж. Ярилцлагын дараа ч тэр үргэлжлүүлэн судалгаагаа хийнэ. Энэ их ажлын хажуугаар хэдийд нь сайн дурын ажил хийж хүний эрхийн төлөө тэмцэж амждаг юм бол гэмээр…
Тэр оюутан байхын л идэвхтэй хүүхэд байж. Айлын ууган охины хувиар дүүгээ халамжлах, гэр бүлдээ туслахаас эхлээд сургуулиас зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцох, нийгмийн идэвхээрээ манлайлах, найзуудаа өмөөрч хамгаалах гээд түүнд оролцдоггүй сэдэв, орхидоггүй асуудал гэж үгүй.
Өсвөр насны охинд нэг л өдөр “би үүнийг яагаад хийх ёстой гэж, миний хэрэг л биш бол бусдын өмнөөс дуугарах ямар шаардлагатай юм бэ” гэх бодол их сургуулийн босгыг алхахтай зэрэгцэн иржээ. Харин “Хуульч хүн хүн байх ёстой” гэх үгийг эрдмийн өргөөндөө сийлсэн төрөлх сургууль, энэ зарчмыг баримталдаг багш нар нь түүнийг хүн чанар, ёс суртахууны далай руу дахин татсан байна. Тэр энэ далайгаас гараагүй, гарах ч үгүй биз.
294 ХОНОГ
Нүдний шил. Биед эвтэйхэн ажил хэрэгч цамц. Даруухан шуусан үс. Ямар нэгэн хуулийн ном. Энэ хэдхэн зүйл л түүнийг ядах юмгүй илтгэнэ. Бидний хэд хэдэн удаагийн уулзалтаар түүний энэ хэв маяг, биеэ авч явах байдал, ажил хэрэгч чанар нь эрхгүй сэтгэл татаж байв. Бас би ийм ажил хийлээ гэхээс илүүтэй “бид үүнийг хийсэн, хийх ёстой ч юм” гэж хэлсэн шулуухан хариулт нь “Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэх үгийг нийтлэл рүүгээ чирэхэд хүргэсэн юм. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй бусдын төлөөх түүний тэмцэл үүнийг нотолно. 294 хоногийн турш үргэлжилсэн нэгэн жишээг энд сонирхуулъя.
Түүний оюутан цагийн найз, хүний эрхийн төлөө хамтран зүтгэгч, хуульч Б.Анирмаа “Пробоно /үнэ төлбөргүй өмгөөлөл/ үзүүлэх саналыг анх манай хүн гаргасан юм. Маш олон жил сайн дурын ажил хийж байгаа л даа. Энэ кейс дээр найзтайгаа хамтарч ажилласандаа маш их баярладаг. Яагаад гэхээр үйлчлүүлэгч маань олон нялх ач, зээтэйгээ хамт амьдардаг, , өндөр настай хүн байсан. Бас бүхэл бүтэн долоон жил эрхээ зөрчүүлж, айлд амьдрах хэмжээнд хүртлээ хүнд бэрхтэй нүүр тулсан учраас заавал туслах ёстой гэдэг мэдрэмж зүрхэнд маш ойр байсан. Гол нь тийм мэдрэмж, тийм сэтгэл, ёс зүйтэйгээр ажиллах боломжийг Баялагмаа өгсөн хэрэг. Манай хүн хэрэг шийдвэрлэгдэх 294 хоногийн хугацаанд Толгойтын эцэст гэртэй юм шиг л олон удаа явсан байх. Тууштай, хүний төлөө гэсэн чанараар нь би маш их бахархдаг” хэмээн түүний талаар өгүүлэв.
ТЭМЦЭЛ НАДААС ЭХЭЛДЭГ
Хүний эрхийн төлөөх тэмцэл маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардахаас гадна тууштай, сэтгэлийн тэнхээтэй бас зоригтой байхыг шаарддаг аж. Гэхдээ тэр зоригтон болж, тэмцлийг өөрөөсөө эхлүүлжээ. Түүний санаачилсан хамгийн том тэмцлийн талаар Б.Баялагмаагийн хамтрагч, өмгөөлөгч Э.Энхцэцэг “Манай фирм цар тахлын үеийн хүний эрхийн зөрчилтэй томоохон хоёр төсөл дээр ажилласан. Энэ ажил Б.Баялагаагаас эхтэй л дээ. Найз маань, ер нь манай багийнхан хүн ямар эрхтэй вэ гэдгийг таниулах нь бидний үүрэг, нийгэмдээ оруулах хувь нэмэр гэсэн зарчимтай. Хазайж ч үзээгүй байх. ОХУ-д магистр хамгаалаад Монголд ирэх үедээ 21 хоног тусгаарлалтад орсон юм. Улмаар цар тахлын үеийн хууль бус тусгаарлалт болон цар тахлын үеийн шилэн дансны хөтлөлтийн нөхцөл байдлыг хөндсөн хоёр төсөл хэрэгжүүлсэн” гэж бидэнд ярилаа.
Хүний эрхийн төлөөх хамгийн том төслийнхөө талаар тэрбээр ийн өгүүлэв.
Түүний хүний эрхийн төлөө зарцуулсан цаг, тулгарсан саад бэрхшээлийг тоймлон хүргэе.
Уншигч та энэ бүх саад бэрхшээл, эцэс төгсгөлгүй тэмцлийн эцэст тэр ямар үр дүнд хүрсэн юм бэ гэж бодож магадгүй. Хариулт нь энд байна.
“Би “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байх үедээ коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдэж, шүгэл үлээсэн. Улмаар худал мэдээлэл түгээсэн хэргээр шүүхэд дуудагдсан юм. Гэхдээ хүний эрх хамгаалагчид надад тусалсны ачаар эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэм хорын хохирлоо нэхэмжилж, иргэний хэрэг дээр ч ялалт байгууллаа. Нийт 2 жил шүүх, цагдаа, прокуророор явсаны эцэст үнэн ялсан. Өмгөөлөгчдөдөө маш их баярлаж байна…”
Бид их сургуулийн багш, мэтгэлцэгч, судлаач, өмгөөлөгч, бүр жирийн нэгэн охин гэх мэт өөр өөр Баялагааг өдөр бүр харж болно. Харин түүний үйл хэргээс тэмцэгч, зориглогч, хүчирхэг Баялагмааг харж болно. Тэр дараагийн ажилдаа яаран одлоо. Хаана очиж, хэний цонхыг гэрэлтүүлэх бол…
Т.Намуунболор