Нийгэмд тулгамдаад буй асуудлуудын нэг бол сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт юм. “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаагаар сурагчдын 84 хувь нь үе тэнгийн хүүхдүүддээ дарамтлуулж, шоовдорлуулж байсан гэжээ.
Өнөөдөр олон улсын дээрэлхэлтийн эсрэг өдөр. Манай улс дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, нийслэл, орон нутгийн сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагчидтай хамтран ажиллалаа.
Баянхонгор аймгийн “Төгс алгоритм” сургуулийн нийгмийн ажилтан Ц.Энхчимэг “Үе тэнгийн дээрэлхэлт дунд ангийн хүүхдүүдэд илүү ажиглагддаг. Учир нь хүүхдүүдийн шилжилтийн нас эхэлж, сэтгэл санаа тогтворгүй, өөрийгөө таньж мэдэх үедээ явж байдаг. Энэ үед хүүхэд аливаа зүйлд автан, ухамсаргүйгээр ямар нэг үйлдэл хийдэг учраас энэ үед гэр бүл, багш нар нь хамгийн сайн анзаарч байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ сайн ярилцах тусам бусдад автах, даган дуурайх, буруу зүйл сонирхох нь буурдаг.
“Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй” гэж хэлэхээсээ илүү “Би хүүхдэдээ чанартай цаг гаргаж байгаа юу?”, “Би хүүхэдтэйгээ ярилцдаг билүү?” гэж бодоосой.
Томчууд үе тэнгийн дээрэлхэлт гэхээр “Одоогийн хүүхдүүд хүмүүжилгүй” гэж хэлэхээсээ илүү “Би хүүхдэдээ чанартай цаг гаргаж байгаа юу?”, “Би хүүхэдтэйгээ ярилцдаг билүү?” гэдэг талаас нь хардаг байх хэрэгтэй. Асуудал тулгарахад хүүхэд хамгийн түрүүнд гэр бүл, багш, нийгмийн ажилтандаа хандах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хүүхдүүдээс судалгаа авахад дээрэлхүүлсэн талаараа хамгийн түрүүнд найздаа хэлдэг. Энэ нь нөхцөл боломж хангалттай бүрдээгүйн илрэл.” гэлээ.
Дээрэлхэж буй хүүхдүүд хэзээ нэгэн цагт өөрөө гадуурхагдсан, үл хайхрагдсан байдлыг мэдэрсэн байдаг. Үүнээс шалтгаалж мэдрэмжээ зөв илэрхийлж сураагүй хүүхэд эргэн тойрондоо хохиролтой үйлдэл гаргаж эхэлдэг. Тэрхүү үл хайхрагдах байдал гэр бүлийн хүрээнд хамгийн их гардаг. Жишээ нь ах, эгч, дүүг нь илүү анхаарч, тухайн хүүхдийг орхигдуулах үед хүүхэд сурч хөгжих хүсэлгүй, тусгаарлагдсан, өөрийн мэдэрсэн дээрэлхэлт, үл тоогдсон мэдрэмжийг бусдад мэдрүүлж сэтгэл ханах байдал илэрдэг.
Дээрэлхүүлсэн хүүхдээс гадна, дээрэлхэж буй хүүхэд ч их хохирдог. Сэтгэл зүйн, нийгэмшихүйн талаас олон сөрөг нөлөөтэй.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн сурагч Б.Алтансүх “Үе тэнгийн дээрэлхэлт нь юунаас үүсэж байна гэхээр эцэг эх, багш ажилчдын хараа хяналтгүй байдлаас болдог гэж боддог. Өмнө нь миний эргэн тойрны хүмүүс дээрэлхүүлэх тохиолдол их байсан. Эцэг эхийн хяналтгүй, хүн багатай газраар явахаар том биетэй, ах хүүхдүүд “Мөнгөө өг. Тэгвэл чамайг зүгээр явуулъя.” гэдэг. Эсэргүүцвэл танай гэр бүлийг ингэнэ, тэгнэ гэж айлгаж, зоддог байлаа.
Энэ үед нь би ангийн багшдаа хандаж, “Ментор сурагч” аяныг эхлүүлж, 4-8-р ангийн хүүхдүүдэд сургалт өгч эхэлсэн юм. Шилжиж ирсэн дүүд минь янз янзын хоч өгч, биед нь халдсан. Харин бидний сургалтын дараа хүүхдүүд “Намайг дээрэлхэхээ больсон, сургалт хийсэнд баярлалаа” гэж хэлсэн.”
Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн, урлагийн сэтгэл засалч В.Бэрцэцэг “ДЭМБ-аас гаргасан судалгаанд Монгол улсын өсвөр үеийнхний амиа хорлолтыг хүн амтай нь харьцуулж үзэхэд эхний арав дотор багтдаг. Үүний хамгийн том шалтгаан нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт байсан. Би 2019 онд энэ асуудлыг дэлгэж ярихад сургуулиудаас хөөх шахуу гардаг байлаа. Нийслэлийн 52, 48, 147-р сургуулиудтай хамтраад урлагийн сэтгэл заслыг сургуулийн орчинд ашиглаж эхэлсэн. Ингээд хүүхэд, эцэг эх, багш гэсэн гурван бүлэгт мэдлэг олгох, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж сургах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.” гэв.
Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг явуулснаар, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн тохиолдол, илрүүрэг олширч, хүмүүс энэ асуудлыг анзаарч харж эхэлсэн байна.
Гадаад үзэмж, бие махбодын ялгаатай байдлаас шалтгаалж дээрэлхэх, ялгаварлах тохиолдол хамгийн элбэг. Гэр бүлийн хүрээнд хүүхэд тань дээрэлхүүлж, зан ааш нь өөрчлөгдвөл хүүхдээ буруутгалгүй, нээлттэй асуултууд асууж, найзын түвшинд харилцах, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нь шүүмжлэлгүй хүлээн авах зэрэг байдлаар зөв чиглүүлэх хэрэгтэй юм.