gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яамдын бүтэц ингэж өөрчлөгджээ

Улс төр
2015-01-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2015-01-09
Яамдын бүтэц ингэж өөрчлөгджээ

“Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр данхайж, дарга нараар эгнээгээ тэлж байна гэж аль эртнээс шүүмжлүүлсэн төрийн алба, түүний бүтцийг шахаж, нягтруулахыг эдийн засгийн хямрал, өнөөгийн нөхцөл байдал эрхгүй шаардаж буйг “Сохорсон биш завшив” гэж ойлговол таарна.

Энэ хүрээнд дэд, орлогч дарга, зөвлөхийн орон тоог үгүй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах замаар яам, агентлагийн албан хаагчдыг 15 хувиар багасгах үүрэг хүлээлгээд буй. Мөн яамдын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газраас нарийвчлан тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор яамдын бүтэц яаж өөрчлөгдөж, хэр зэрэг цомхон болж буйг сонирхлоо.

Юутай ч яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын харьяа бүх Хууль, Гадаад харилцаа болон Хүний нөөцийн хэлтсийг байхгүй болгож, ганц мэргэжилтэнд хариуцуулахаар болжээ. Мөн ихэнх Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрыг хэлтэс болгон бууруулсан аж. Цаашлаад газар, хэлтсийн тоог ч цөөлөх чиглэл баримталсан байна. Гэхдээ яамдын зарим нь нэгдэж, нэгнийхээ чиг үүргийг хүлээж авсан учир ажиллагсад хийгээд газар, хэлтсийнх нь тооноос шууд буурсан үзүүлэлт хайх нь өрөөсгөл биз ээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам:
Өмнөх Засгийн газрын танхимаас татан буулгасан Соёл, спорт аялал жуулчлалын яамны нэгэн чиг үүргийг өөртөө авсантай холбоотойгоор зургаан газартай байсан тус яам найман газартайгаар үйл ажиллагаа явуулах нь. Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас гадна ой, ус, сав газрын асуудлыг тус тусдаа хариуцсан гурван хэлтэстэй Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг өөрчилсөн байна. Тодруулбал, шинээр Ойн бодлого зохицуулалтын болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар бий болгожээ.

Гадаад хэргийн яам:
-Бүтцийн хувьд харвал өмнөхөөс өөрчлөгдсөн зүйлгүй буюу 10 газар, нэг албатайгаар үйл ажиллагаа явуулах нь. Гэхдээ зарчмын хэд хэдэн өөрчлөлт оржээ. Тухайлбал, Бодлого төлөвлөлт, судалгааны газрын харьяа Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар болж статусын хувьд томорсон байна. Мөн Хөрш орнуудын газрын Хил, хилийн боомтын хэлтсийг Олон улсын эрх зүйн газарт шилжүүлжээ. Яг ийм нэртэй газар өмнөх яаманд байгаагүй бөгөөд тус газар Хүний эрхийн хэлтэстэй болсон нь шинэ бүтэц аж.

Түүнчлэн Европ, Ойрхи Дорнодын газрыг Европ, Америкийн, Ази, Номхон далайн орнуудын газрыг Ази, Ойрхи Дорнод, Африкийн газар болгожээ. Ингэснээр Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа орхигдож байгаа мэт харагдахаар байна. Энэ талаар яамны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулах гэсэн ч тодорхой хариулт өгөөгүй юм. Энэ нь мэдээлэл хариуцсан бүтцэд нь нэлээд өөрчлөлт орсонтой холбоотой байж мэдэх. Харин Гэрээ, эрх зүйн газар Хууль зүйн яам руу Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газар нэрээр “нүүжээ”. Мөн Дипломат ёслолын албыг Ёслолын газар болгосон байна. Үүнээс гадна Олон улсын байгууллагын газар гэж байхаа больсныг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Сангийн яам:
-Эл яам долоон газартай байснаа 10 болгож “бүл нэмсэн” нь Н.Алтанхуягийн Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж, зарим чиг үүргийг нь хүлээлгэн өгсөнтэй холбоотой. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яаманд хөгжлийн бодлого, төлөвлөлт, зээл тусламжийн асуудал тусгайлсан газрын хэмжээнд байсан нь өдгөө хэлтсийн хэмжээнд иржээ. Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын болон Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар шинээр байгуулсан байна. Хэдийгээр сайд нь “үндэс, угсаагаараа” өөрчлөгдсөн ч удирдлагын баг төдийлэн өөрчлөгдөөгүйг эх сурвалж мэдээлсэн.

Хууль зүйн яам:
-Харьяа газрынхаа тоог нэгээр нэмж зургаа болгожээ. Гадаад хэргийн яамнаас “ирсэн” шинэ газрыг эс тооцвол бараг өөрчлөгдөөгүй гэхэд болно. Гэхдээ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах болон Дотоод хэргийн бодлогын хэрэгжүүлэх хэлтсүүд үгүй болсон. Зарим эх сурвалжийн мэдээлж байсанчлан нэгээс бусад газрын дарга нарыг өөрчлөөд буй. Энэ долоо хоногтоо багтаад дараагийн дарга нар тодрох сурагтай. Харин батлагдсан орон тоонд хүрэхгүй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байсан учир цомхтгол бараг хийхгүй бололтой.

Аж үйлдвэрийн яам:
-Өмнөх Засгийн газрын үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас сугарч, бие даасан эл яам хуучнаасаа хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбараа чирч ирсэн. Өмнөх яамандаа хэлтэсгүй байсан Хүнд болон Хөнгөн үйлдвэрийн газрууд 2-4 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулах нь. Мэдээж Стратегийн бодлого, төлөвлөлт, Төрийн захиргааны удирдлага зэрэг бие даасан газартай. Үүнээс гадна Хөдөлмөрийн яаманд харьяалж байсан жижиг, дунд үйлдвэрийн бодлогын асуудлыг газрын хэмжээнд зангидан хэрэгжүүлэх нь. Мөн Худалдааны бодлого, зохицуулалтын газар гэж бий. Тус яаманд 101-ээс илүү хүн ажиллахыг хориглосон. Албан хаагчдаа хараахан бүрдүүлж дуусаагүй байгаа гэсэн.

Батлан хамгаалах яам:
-Газрын тоо, нэршлээсээ авахуулаад бараг өөрлөгдөөгүй яам. Цомхтголд өртөж мэдэх цөөн тооны албан хаагчийн олонх нь сургууль соёлын мөр хөөх сурагтай. Гэхдээ удирдлагын түвшинд багагүй өөрчлөлт хийх төлөвтэй гэнэ. Харин Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зэвсэглэл, техникийн хэлтсийг татан буулгажээ.

Барилга, хот байгуулалтын яам:
-Зургаан газартай хуучин бүтцээ тав болгон цөөлөхдөө нэлээд шинэ, содон өөрчлөлт хийжээ. Тухайлбал, ганцхан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй байсан Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрыг Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт болон Норм, нормативын хэлтэстэй болгон өргөтгөжээ. Мөн Барилга, нийтийн аж ахуйн бодлогын болон Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газрыг шинээр бий болгосон.

Энэ нь аюулын харанга дэлдэж буй барилгын осол, аваарыг бууруулах чиглэлд салбарын яам анхаарал хандуулах нь гэсэн итгэл төрүүлж байна. Өмнө нь Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах болон Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гэж байсан юм байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам:
-Соёлын асуудлыг нэмж хариуцах болсных уу, тав байсан газар нь долоо болж нэмэгдсэн. Соёлын бодлого, зохицуулалтын газар нь Соёлын өвийн хэлтэстэй ажиллана. Үүнээс гадна Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь газар болж өргөжжээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүлэх чиглэлийн нэг инновацын асуудлыг Инновац, өндөр технологийн газар шинээр байгуулан хариуцахаар болсон байна.

Зам, тээврийн яам:
-Долоон газар, нэг хэлтэстэй байсан тус яам таван газар нэг хэлтэстэйгээр ажиллана. Голдуу гэрээгээр үүрэг гүйцэтгэж байсан ажилтнуудыг цомхтгох сурагтай. Мөн 3-4 газрын даргаа өөрчилжээ. Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хоёр хэлтсийн нэг болох Техник, технологи, нормативын хэлтсийн оронд Төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны хэлтэс байгуулжээ. Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Авто тээврийн хэлтэстэйгээр байгуулсан байна. Үүнээс гадна Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт зөвхөн далайн ашиглалт, усан тээвэр хариуцсан хэлтсийг үлдээжээ. Мөн Зам, тээврийн хяналт, бүртгэлийн болон Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газаргүй болж.

Уул уурхайн яам:
-Хуулийн хэлтэсгүй болсныг эс тооцвол бүтэц, бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөгүй.

Хөдөлмөрийн яам:
-Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар нь Аж үйлдвэрийн яаманд шилжсэнийг эс тооцвол мөн өөрчлөгдөөгүй гэхэд болно.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам:
-Сайд, дарга бас бүтэц нь өөрчлөгдөөгүй цорын ганц яам.

Хүнс, хөдөө аж ахуйн яам:
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам байх үеийн найман газраас хоёр нь Аж үйлдвэрийн яаманд шилжиж, зургаа нь тэр чигээрээ үлдсэн гэхэд болно.

Эрчим хүчний яам:
-Сайд нь өөрчлөгдөж, Хууль болон Гадаад харилцааны хэлтэсгүй болсныг эс тооцвол өмнөх бүтцээрээ ажиллахаар буй.

Эрүүл мэнд, спортын яам:
-Мэдээж спортын чиг үүрэг хариуцсан газар шинээр байгуулсан. Мөн оношлогоо, эмчилгээний технологийн хэлтэсгүй болсон. Нэг намынх хэдий ч өмнөх сайдынхаа дор ажиллаж байсан дарга нарыг хуйгаар нь халсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг шинэхэн сайд Г.Шийлэгдамба үгүйсгэсэн.

Б.Номин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан