Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч, МУСТА Отгонбямбын Ганцоож бол Монголын балетын урлагийн өнгө төрхийг олон улсын тавцанд тодорхойлж, таниулж яваа авьяастай, залуу уран бүтээлч.
Тэрбээр тус театрт тэргүүн гоцлоочоор ажиллаж буй 10 дахь жилийн ойдоо зориулан Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адамын “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээр тайлан тоглолтоо хийх гэж байна.
Энэхүү жүжгийг тэрбээр багадаа хамт сурч байсан найз, Английн Үндэсний Балетын театрын гоцлол бүжигчин, залуу од Лоретта Самерскэйлстай хамтран тус жүжигт гоцлон тоглох юм.
Лоретта хэдхэн хоногийн өмнө Монголд ирсэн бөгөөд одоо монгол бүжигчдийн хамт балетын бэлтгэлээ хийж байна.
Энэ сарын 12-нд тоглогдох “Жизель” бүжгэн жүжгийн бэлтгэл ажлын үеэр түүнтэй уулзаж цөөн хором ярилцсан юм.
Лоретта гурван наснаасаа хойш балетаар хичээллэжээ. Харин Английн Үндэсний Балетын театрын бүрэлдэхүүнд 2009 оноос нэгдэж, гоцлол бүжигчнээр ажиллаж байна. 2010 оны нэгдүгээр сард Английн Үндэсний балетын театрт тавигдсан “Жизель” бүжгийн жүжгийн Вилисийн хатан хаан Миртагийн дүрд тоглож байсан нь түүний карьерын хамгийн оргил үе байв.
-Монголд газардсаны дараах хамгийн эхний сэтгэгдэл ямар байсан бэ?
-Замдаа ядарсан байсан болохоор жаахан хэцүү байлаа. Гэхдээ одоо бүх юм зүгээр ээ.
-Та анх О.Ганцоожтой яаж танилцсан бэ?
-Бид хоёр Английн Үндэсний бүжгийн сургуульд хамт явдаг байсан юм. Намайг хоёр дахь жилээ суралцаж байхад Ганцоож манай сургуульд шилжин ирсэн. Түүнийг манай сургуульд хэр удаан сурсныг нь санахгүй байна. Зургаан сар байх аа. Сургуульд байхдаа бид хоёр “Нойрсож буй гүнж” жүжгэнд хамт тоглож, анх танилцаж байж билээ. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрсөн байна.
-Энэ бүх хугацаанд та хоёр холбоотой байсан хэрэг үү. Эсвэл Ганцоож сүүлд тантай холбоо барьсан уу?
-Ганцоож сүүлд надтай холбоо тогтоосон. Бид фейсбүүкээр найз байсан учир түүний юу хийж амьдарч байгааг мэднэ. Ганцоож фейсбүүкээр холбогдон "Монголд ирээч" гэсэн урилга тавьсан. Тухайн үед намайг зүгээр л Монголд ирж үзээсэй гэж хүсэж байгаа байх гэж ойлгосон. Харин Монголын театрын тайзанд бүжиглэх урилга явуулж буйг сайн ойлгоогүй. Дараа нь Ганцоож надад ямар шалтгаанаар урьж буйгаа тайлбарласан юм. Харин би ажилтай учир Монголд ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ Ганцоож намайг Монголд ирээсэй гэж хүсэж буйгаа хэлж, тиймээс захирлаасаа асуугаад үзээрэй гэсэн.
Би үнэхээр шоконд орсон. Монголд ирвэл бүтэн долоо хоногийн турш байхгүй байх болохоор захирал маань үгүй гэж хэлэх байх гэж бодож байлаа. Гэхдээ захирлыг "Тийм ээ" гэж хэлэхэд "үгүй" гэдэг хариултад сэтгэл санаагаа бэлдэж байсан би зөвшөөрсөн хариу сонсоод маш их гайхсан. Тухайн үед би Хятадад байсан юм.
-Та Монголд газардсаныхаа дараа бэлтгэл сургуулилтаа шууд эхэлсэн. Монгол бүжигчдийн ур чадвар, арга барилыг хэрхэн үнэлж байна вэ?
-Өөр хэв маяг, өөр арга барилыг харлаа. Үүгээрээ Англитай маш төстэй. Харин бэлтгэл сургуулилтаа хийх том өрөө, студи байхгүй юм байна.
-Монголын бүжигчидтэй хамт бүжиглэж, Монголын үзэгчдэд зориулж бүжгэн жүжгээ тавина. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Миний сэтгэл маш их догдолж, бас их сандарч байна. Монголын үзэгчид хэрхэн хүлээж авахыг би мэдэхгүй. Бүжигчдийн ур чадвар маш сайн. Анх удаа гэрээсээ ийм хол газар балет бүжиглэх гэж байгаа учир маш их сандарч байгаа ч монгол бүжигчдийн зүгээс маш их дэмжлэг мэдрэгдэж байгаа. Урт удаан нислэгийн дараа би жаахан ядарсан байсан ч харин өнөөдөр эрч хүчтэй байна. Тоглолтоо сайхан хийхийг хүсэж байна.
-Жизель бүжгэн жүжгээс та юу хүлээж байна вэ?
-Би өмнө нь хийж үзээгүй зүйлээ хийх гэж байна. Үүнээс өөр сэтгэл хөдлөл, өөр туршлага олж авна гэж найдаж байна. Тайзан дээр чөлөөтэй байна гэж найдаж байгаа. Монголын үзэгчид тоглолтод сэтгэл ханамжтай байж, тэдний урмыг хугалахгүй гэж бодож байна.
-Таныг “Нойрсож буй гүнж”-ийн Аврорагийн дүрд дуртай гэж сонссон. Тэгэхээр та "Жизель"-ийн дүрд анх удаа тоглох гэж байна уу?
-Надад Жизельд тоглох боломж байсан. Гэхдээ тухайн үед би театрт ороод удаагүй байсан учир Вилисийн хатан Миртагийн дүрийг бүтээсэн. Энэ таван жилийн өмнө болсон. Түүнээс хойш манай театр Жизелийг тавиагүй. Жизелийн дүрийг бүтээж буй анхны тохиолдол энэ юм. Анхны дүрээ өөр тавилттайгаар бүтээж байгаадаа маш их баяртай байна.
-Монголын талаар судалж амжсан болов уу?
-Би урлагт дуртай. Тиймээс Монголын ёс заншил, уламжлал, эрт цагт ямар хувцас өмсөж байсан зэргийг мэдэхийг хүсэж байсан учраас түүх соёлтой нь танилцлаа. Харин одоогийн Монголын талаар бараг мэдэхгүй шүү.
-Энэхүү аялал танд таалагдаж байна уу?
-Мэдээж тийм. Өөр улс оронтой танилцах, түүнчлэн тухайн орны хүмүүс хэрхэн бүжиглэж, хэрхэн ажиллаж байгааг харах боломж надад олдож байгаа юм. Өөрийн боломжийг нээх, хүссэн бүхнээ хийх боломж ч олдож байна.
-Ганцоожийн тухай цөөн үг хэлээч. Түүнтэй хамт Монголын тайзан дээр бүжиглэнэ гэдэгтээ хэр сэтгэл хангалуун байна?
-Тэр бол маш хөгжилтэй залуу. Хамгийн сүүлд түүнийг сургуульд харснаас хойш маш их сайжирсан байна. Ганцоож өөрийн ажилдаа дуртай, эх орондоо хайртай. Түүний өндөр үсрэлт, сүр хүчит алхаа гишгээ гээд бүгд сайжирсан. Түүнтэй хамт бүжиглэхдээ сэтгэл хангалуун байна. Тэр бол гайхалтай залуу.
-Таньд амжилт хүсье. Баярлалаа.
-Баярлалаа.