Ч.Сайханбилэгээр удирдуулсан хамтарсан Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож байна.
100 хоногийн хугацаанд Засгийн газар ямар чухал шийдвэр гаргасныг тоймлон хүргэе.
Юун түрүүнд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан ямар чухал арга хэмжээнүүдийг авсныг сонирхуулъя.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард иргэдээс эдийн засгийн хүндрэлээс гарах, аврах арга замыг сонгох санал асуулга явуулсныг онцлох нь зүйтэй.
Ард иргэд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулан хямралыг давж, ханшаа тогтоох нь зүйтэй гэдэг хариултыг Засгийн газарт илгээсэн.
Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлэлцээ тус тусдаа үргэлжлэн явагдсаар байгаа.
“Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд “Нэмэлт хөрөнгө оруулалтыг шинээр татан оруулж ирэх нь хоёр дахь шатны том түлхэц болно. Бидний хувьд гүний уурхайн санхүүжилт тун удахгүй шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байгаа. Гүний уурхай хуваарь ёсоор 2016 онд ашиглалтад орох учиртай. Далд уурхайгүйгээр Оюутолгой төсөл өөрөө эдийн засгийн хувьд ач холбогдол багатай” гэдгийг хэлсэн.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Тавантолгой төслийн хувьд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдчихсан ажиллаж байгаа. Монгол Улсын эрх ашигт нийцсэн тохиолдолд энэ төсөл цаашаа явна. Нийцээгүй тохиолдолд зогсох л байх” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нэгдсэн нэг шийдэлд хүрсэн гэх нааштай мэдээ хүлээлтийн байдалд байсаар.
Ерөнхий сайдын анхны гадаад томилолт
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны айлчлалаараа Япон улсыг дайлаар мордож “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээсэн.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалыг дүгнэж “Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Японы том зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх бололцоо гарч ирж байна. Үүнийгээ бид 100 хувь ашиглах хэрэгтэй. “Хоёрдугаар сарын 10 бол Монгол, Японы харилцаанд түүхэн өдөр шүү” гэдгийг Японд уулзсан хүн болгон хэлж байлаа. Хоёр орны харилцаанд эргэлт гаргасан, эдийн засаг, эрх зүйн хувьд тодотгосон, нааштай болгосон том өөрчлөлтийн хэлэлцээрийг зурж чадлаа” гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.
Сангийн сайдын муу мэдээ
Засгийн газрын 100 хоногийн босгон дээр Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засагт үлэмж нөлөө бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт гацсан хэвээр, гадаад зээлийн боломж нэмэгдэхгүй бол 2015 онд мөнгөний нийлүүлэлт буурч, зээл тасалдаж, эдийн засаг хумигдах эрсдэлд орж болзошгүй байдалд хүрсэн” гэдгийг сэтгүүлчдэд мэдээллээ.
"Бид нар хувьд хамгийн санаа зовоож буй зүйл бол төлбөрийн тэнцлийн 1,4 тэрбум ам.долларын алдагдал. Дээр нь төсвийн 1,2 их наяд төгрөгийн алдагдал байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хувьд дотоод бондоороо гурван их наяд төгрөг аваад хэрэглэчихсэн. Гурван их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын арилжааны банкуудад эргэлдэж буй зээлийн эх үүсвэрийн 25 хувь. Засгийн газар өөрөө эдийн засагт орох мөнгөнийхөө 25 хувийг татаж авчихаад эдийн засгаа тэлнэ, өргөжүүлнэ гэдэг хүнд" гэдгийг Ж.Эрдэнэбат сайд хэлсэн.
Гарах гарцыг "Төсвийн алдагдлыг бууруулахдаа гадны санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээнд урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөл авах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс босгоод байгаа 15, 16 хувийн хүүтэй дотоод бонд авснаас жилийн хоёр хүрэхгүй хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай хөгжлийн зээлээр төсвийн алдагдлаа санхүүжүүлэх шаардлагатай. Хэрвээ ингэж чадвал нэг талдаа төсвийн алдагдал дээрээ зээлийн өрийн үйлчилгээний зардлаа бууруулчихна" гэж тодорхойлсон.
Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталсаны дагуу Засгийн газар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг тэрбээр онцолсон.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкинд бонд босгох шийдвэрийг гаргасан. Бага хүүтэй, урт хугацаат гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Төрийн банк 300 сая ам.доллар хүртлэх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн. Алтны олборлолтыг нэмэгдүүлэх, 200 сая орчим ам.долларын урьдчилгаагаар 12 тонн алт олборлох шийдвэрүүдээ гаргасан.
Эдийн засгийг хэмнэлтийн горимд оруулах ажлуудыг эхлүүлснийг дурдах ёстой. Яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд зөвхөн хөдөө ажлаар явахад жип машин хөлөглөж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унахаар болсон.
МИАТ-ын алдагдлыг бууруулахын тулд ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрч, түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох ажлыг эхлүүлсэн.
Стратегийн бүтээгдэхүүн автобензин, дизелийн түлшний гааль, онцгой татварыг Засгийн газраас тогтоосон. ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулахад шаардагдах гадаад валютын урсгалыг тэнцвэржүүлэх зорилгоор зээлийн шугам нээхээр болсон. 36 сарын хугацаанд ашиглах боломжтой 300 сая ам.долларын дээд хязгаар бүхий зээлийн шугамыг нээснээр шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжиж, нөөц нэмэгдэх бөгөөд импортлогч нарт тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр бий болно гэж үзэж байгаа. "Роснефть" тэй гэрээ шинэчилж байгуулсантай холбоотой бензин түлш, шатахууны үнэ цаашдын 100, 100 хоногт тогтвортой байх нөхцөл бүрдсэн.
Зарим онцлох шийдвэрүүд
Төрийн өмчийн оролцоотой компани аж ахуй нэгжийн ТУЗ-д чихэж өндөр цалин авч тансагладаг байсан төрийн албан хаагчдад Ерөнхий сайд хориг тавьсан шийдвэр яах аргагүй нүдээ олсон байсан. Төрийн албаныхан бус мэргэжлийн хүмүүс, бизнес, хувийн хэвшлийнхний төлөөллийг ТУЗ-д багтаах ажлыг Төрийн өмчийн хорооноос шийдэхээр болсон. Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болсон. Уул уурхайн салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээр хүнд суртал, чирэгдлийг арилгаж чадсан. Хайгуулын лицензийн асуудлуудаа цэгцэлж 106 лицензийг шийдсэн юм.
Засгийн газраас өргөн барьсан, батлуулсан хуулиуд:
- Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулав.
- Төрийн албаны хуулиа өргөн барьсан.
- Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг өргөн барьсан.
- Эдийн засгийн ил тод байдал, эдийн засгийн өршөөл, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын, зөрчлийн хуулиуд өргөн барьсан.
- Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлээ ЗГ шийдвэрлэсэн.
- Казино, морин тойруулгын хуулиуд өргөн барьсан.
Засгийн газрын шийдвэрээр хийгдэх бүтээн байгуулалтуудыг тоймловол:
- Нийслэлд 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг концессоор барина. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 21 сургууль барих шийдвэр гаргасан.
- Концессоор 6 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Ингэснээр 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож дуусна.
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэхээр болсон.
- Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн хөндий нисэх буудал чиглэлийн авто замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 оны хоёр дугаар улиралд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
- Ховдын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан барина.
- Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц баригдана.
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдээд энэ жилээс бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсон
- Засгийн газрын Х байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдаж, олсон орлогыг Яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн
- Дорнодын цахилгаан станцыг концессоор барихаар шийдсэн.
- Улаанбаатар хотын утааг шийдэх /газын/ хийн үйлдвэрийн санхүүжилтийг шийдсэн.