Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахаар “Хүүхэд зорчиж байна” аяныг Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран эхлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд эцэг эхчүүд, жолооч нарт сануулга болгох, хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болох үүднээс “Хүүхэд зорчиж байна” наалтыг хүүхэд тээвэрлэж буй машин бүрт наах уриалгыг гаргасан байна.
“Хүүхэд зорчиж байна” наалтыг олон улсын стандартын дагуу боловсруулсан бөгөөд Боса ХХК-ны сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа аж.
Энэхүү аяны хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 20 хүртэл автомашины гурван төрлийн наалтыг автомашин дээр байршуулж, нийгмийн сүлжээгээр сурталчилгаа хийсний үр дүнд хүүхдийн зам тээврийн осол өмнөх оны мөн үеийнхээс 16.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Тиймээс эцэг эхчүүд машиндаа “Хүүхэд зорчиж байна” наалтыг авч хэрэглэж өөртөө болон бусад машин нарт сануулга мессежийг хүргэх хэрэгтэй байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Зам тээврийн ослын шалтгаан нь хүүхэд тээвэрлэсэн үедээ хурдтай зорчих, зориулалтын суудалгүй зорчих, эцэг эхчүүдийн буруу үлгэр дууриалал, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын анхаарал болгоомжгүй үйлдэл зэргээс болон зам тээврийн ослын тоо буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
2015 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд 12 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 63 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалж амь насаа алдсаны 27 хүүхэд нь хөдөө орон нутгийн замд зорчиж яваад амь насаа алдсан харамсалтай тоог ч тэд мэдээллийнхээ үеэр өгсөн юм.
Мөн тус хоёр байгууллагын зүгээс аяны хүрээнд "Миний ирээдүйн төлөө та хурдаа хасаарай", "Бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой", "Хурдаа хасаж ирээдүйгээ гэрэлтүүлцгээе", "Би хотоор явахдаа машинаас айдаг", "Таны буруу үйлдэл бүрийг хүүхэд тань давтах болно" гэсэн 5 төрлийн шторкыг олон нийтэд телевизүүдэр дамжуулан хүргэхээр бэлдсэн байна.