-Намуудад төсөвлөсөн найман тэрбум гаруй төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй-
“Улс төрийн нам нь нийгмийн олон ургальч үзэл, олон талт байдлын төлөөлөл, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, улс төрийн оролцоо, төлөөллийг шийдвэр гаргах түвшинд хангах институт юм” хэмээн онолын хувьд тодорхойлсон байдаг. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын үйл ажиллагаа, “үзэл баримтлал”-аас нь харахад эрх мэдэл, албан тушаалд хүрэх, хөрөнгө мөнгөө нэмэгдүүлэх, хувийн амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болон хувирчээ.
Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин төрийн өндөр албан тушаалыг төсөв захиран зарцуулах хэмжээгээр нь дэнсэлж, хандив нэрийн дор “худалдаж” байгаа нь улс төрийн намын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг гажуудуулахад хүргэж байгааг олон жишээнээс харж болно. Уг нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод, үйл ажиллагааг нь тунгалаг болгож чадвал дээрх алдааг даруй засах боломжтой гэдгийг өнгөрсөн хугацаанд олонтаа хөндсөн ч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм.
Шийдлийн Засгийн газрыг байгуулахдаа УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд тулгамдаж буй хэд хэдэн асуудлаа шийдвэрлэхээр тохиролцсоны нэг нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байсан.
Энэ хуулиар намууд хэрхэн санхүүждэг, хандив яаж цуглуулдаг, хэнээс хэдэн төгрөг авч улс төрийн сонгуульд оролцов гээд олон мэдээлэл ил болох учиртай.
Харин одоо бол улс төрийн намын үйл ажиллагаа сонгуулийн болон сонгуулийн бус гэсэн хүрээнд эргэлдэж байгаа тул санхүүжилтийн асуудлыг ч хоёр хуулиар зохицуулж байна. Тодруулбал, Сонгуулийн үеийн зардал, тайланг Сонгуулийн хуулиар, сонгуулийн бус улирлын санхүүжилтийг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулдаг. Сонгууль дуусмагц намууд сарын дотор зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд явуулах хуультай. Үүний дагуу 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11.2, МАН 10.1 тэрбум төгрөг зарцуулсан бол улс төрийн хүчнүүдийн нийт зардал 35.7 тэрбум төгрөгт хүрснийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн.
Уг тайланд Ардчилсан намд 3000, МАН-д 2525, “Шударга ёс” эвсэлд 1300 хүн тус бүр хуульд заасны дагуу нэг хүртэл сая төгрөг хандивласныг дурдсан байдаг. Гэтэл улс төрийн зарим нам жагсаалтаар нэр дэвшүүлсний “төлбөр” болгож нэр дэвшигч бүрээс олон зуун сая төгрөг авч байсан талаар тайландаа ганц ч үг, үсэг бичээгүй. Уг нь дээрх тайланг хөндлөнгийн аудитаар шалгуулах ёстойг 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр хөндсөн ч тэгэсхийгээд намжсан юм. Энэ бол улс төрийн намын санхүүжилтийн нэг хэлбэр болох хандив гэх сайхан нэртэй албан тушаалын төлөөх “авлига” гэж болно.
Харин өөр нэг эх үүсвэр нь намуудад төрөөс өгч буй санхүүжилт. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар сонгуулиар намуудын авсан хүчинтэй санал бүрийг 1000 төгрөг, парламентад авсан суудлын тоо тус бүрээр жилд 10 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргаж байгаа юм. Тухайлбал, 2008-2013 онд улсын төсвөөс намуудад нийт найман тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ. Гэхдээ энэ мөнгө хаана, юунд зарцуулагдсан нь одоо болтол тодорхойгүй. Намуудын санхүүжилт, түүний зарцуулалтаар эргээд хяналт тавьдаггүй, тайлан ч гаргадаггүй.
Иймээс улс төрийн намуудад орж, гарч буй мөнгөний урсгалыг зохицуулах маш тодорхой хууль, журам гаргаж, чанд мөрдүүлэх шаардлага манай улсад байна. Намуудын санхүүжилтийг ил тод болгож чадвал улс төрийн хүрээнд эргэлдэж буй их мөнгийг хянах, иргэд бүрэн мэдээлэлтэй болж, сонголт хийхэд жинтэй хувь нэмэр оруулах учиртай. Ардчилал, улстөрчдөд итгэх ард түмний итгэлийг ч нэмэгдүүлэх юм. Харамсалтай нь, улс төрийн намууд өөрчлөхийг хүсэхгүй байгаа бололтой.
Б.Даваатогтох