Компьютерийн тоглоом нь сэтгэлзүйн гүн хямралтай ахмад настай өвчтөнүүдийн биеийн байдалд сайнаар нөлөөлж байна гэж Нью-Йоркт хийсэн судалгаа харуулжээ.
Судалгаанд 50-88 насны 272 хүн оролцуулж, компьютерийн тоглоом тоглуулсан байна. Зарим өвчтөнүүдэд нэг товчлуур дарвал бөмбөгний өнгө солигддог, нөгөө хэсэгт нь эд зүйлсийг тохирох жагсаалтад оруулах тоглоом тоглуулжээ.
Эхний тоглоом нь анхаарлаа төвлөрүүлэх, хоёр дахь нь хурд шаардах байжээ. Оролцогчид сайн тоглох тусам, тоглоомын түвшин хүндэрч байв.
Өдөрт дөрвөөс таван цаг тоглоход, дөрвөн долоо хоногийн дараа өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч, уламжлалт аргаар найман долоо хоног эмийн бэлдмэл хэрэглэснээс харьцангуй сайн үр дүн үзүүлсэн байна.