-Орхон аймгаас мэдээлж байна-
1. Зам засвар, өргөтгөл шинэчлэл
Эрдэнэт хотын гэр болон орон сууцны хорооллын зарим гудамжны авто зам, байр хоорондын авто зам, зогсоолыг шинэчлэх, шинээр авто зам тавих томоохон зорилтыг 2014 онд дэвшүүлэн орон нутгийн төсвөөс 9.0 тэрбум гаруй төгрөгийг хуваарилан Эрдэнэт хотын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар микро хороолол, Эрдэнэ-Хабитат, Хантай-Залуучуудын гудамжны авто замын шинэчлэлийг хийж шинээр хатуу хучилттай зам тавив.
Зарим авто замын шинэчлэлийн ажил 2015 онд үргэлжлэн хийгдэнэ. Мөн Жаргалант сумын орон сууцны байруудын хоорондох болон шинээр нийт 2106 м хатуу хучилттай авто замыг засварлан шинэчилсэн байна. Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 2014 оны хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Уурхайчин багийн авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийтдээ орон сууцны 6 хороололд 17985м2 авто зогсоолын талбай шинээр нэмэгдэж 1491 авто машин зогсох боломжтой болов.
2. Гэр хорооллын гэрэлтүүлэг
Цахилгаан бага зарцуулна, гэрэлтүүлэг нь тод. Энэ бол Их залуу, Наран, Эрдэнэ, Уртын гол, Баянбулаг зэрэг гэр хорооллын 12 багт суурилуулсан 2900 лед гэрлийн техник талын эерэг үзүүлэлтүүд. Гэрэлтүүлгийг дагаад камержуулалт давхар орж ирж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ жил тавьсан суурин гэрэлтүүлгийн тоо өмнөх жилүүдээс 9 дахин их төдийгүй лед гэрэл тус бүрийн ашиглалтын хугацаа ч урт юм.
3. 2014 онд аймгийн хэмжээнд нийт 27 үйлдвэр шинээр ашиглалтанд орлоо
• Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт:
“Өлзий хутагийн наран”, “Тигма”, “Нарантунамал”, “Нэг-Үн-Этаб”, “Тэнгэр хишиг”, “Их мичид”, “Бсэх”, “Ноён конкрет” зэрэг аж ахуйн нэгжийн асфальтны, хөөсөнцөр хавтан, резин, плитаны цавуу, замаск, явган хүний замын хавтан, хашаа хайс хашлага, барилгын бетон хийцийн үйлдвэрүүд ашиглалтанд орж эдгээрт 80 ажлын байр, “Анд энерги”, “Тд Лед” зэрэг компанийн лед гэрлийн үйлдвэр шинээр байгуулагдаж 12 шинэ ажлын байр,
• Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт:
“Бэрэн металл” ширэм боловсруулах үйлдвэр, “Ачит ихт” катодын зэсийн үйлдвэр, “Хишигтэн” сульфат, хүхрийн хүчил үйлдвэрлэх зэрэг боловсруулах үйлдвэр ашиглалтанд орж 250 ажлын шинэ байр бий болжээ.
• Хүнсний үйлдвэрлэлийн салбарт:
“Эрдэнэт фүүдс” гурилын үйлдвэр, “Бм фүүдс” ус ундааны үйлдвэр шинээр ашиглалтанд орж, “Жүр үр, “Гэва цог” зэрэг бялуу, нарийн боовны үйлдвэрүүд өргөтгөл хийснээр 120 шинэ ажлын байр,
• Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт:
“Мөнхийн цагаан жим” маскны үйлдвэрлэл, “Ган шаглаа”, “ДҮДӨ” зэрэг оёдлын үйлдвэрүүд ашиглалтанд орж 35 ажлын шинэ байр,
• Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны салбарт:
“Түштэм”, “алтай сэргэлэн”, “Чимэг төв”, “Боса кетринг”, “Гүн яруу” компаний зочид буудал зоогийн газар болон үйлчилгээний байр шинээр бий болж, 124 иргэд ажилд орсон байна.
4. Зээл олгож дэмжлэг үзүүллээ
Баян-Өндөр, Жаргалант сумдын “Сум хөгжүүлэх сан”-гаас хөдөө аж ахуйн чиглэлээр буюу эрчимжсэн мал аж ахуй, өрхийн тариаланг дэмжих зорилгоор 2014 онд 7 иргэн, аж ахуйн нэгжид 63,8 сая төгрөгийн зээл олголоо. “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас 2014 онд 5 аж ахуйн нэгжид 95,0 сая, 33 иргэнд 461,0 сая төгрөгийн зээл олгов.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас 154 иргэн, 392 нөхөрлөл, хоршоонд 700 гаруй сая төгрөгийн, “жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 27 аж ахуй нэгжид 1,2 тэрбум төгрөгийн зээл олгож дэмжсэн байна.
Орон нутгийн “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас газар тариалангийн болон хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр 17 иргэнд 90,0 сая төгрөг, фермерийн чиглэлээр 6 иргэнд 78,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.
5. Төрийн үйлчилгээний нэгдсэн байр гэр хороололд ашиглалтанд оров
Баян-Өндөр сумын гэр хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн байр ашиглалтанд орлоо. Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол гэсэн дөрвөн баг нэг дор байрлаж төрийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой уг байранд Эрүүл мэндийн төв, Нэг цонхны үйлчилгээ, Түргэн тусламжийн 103 төв, “Мобиком” болон “Төрийн банк”-ны салбар ажиллаж байна.
6.2 цэцэрлэг ашиглалтанд орлоо
Цэцэрлэгийн хангамжийг сайжруулах зорилгоор 10-р бага сургууль болон “Ирээдүйн одод” сургуулийн дотуур байрыг чөлөөлж “Бялзуухай”, “Одод” цэцэрлэгүүдийг шинээр байгуулж, гэр хороололд 18 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулав. эдгээрт улсын болон орон нутгийн төсвөөс нийт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 40 гаруй иргэн ажлын байраар хангагдаж, 400 гаруй хүүхэд шинээр цэцэрлэгт сурч, хүмүүжих нөхцөл бүрдлээ.
7. БОЭТ-д хөрөнгө оруулалт хийв
2014 онд нийт 57 төрлийн 758,0 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад хэрэгсэл нийлүүлэгдсэн байна. Түргэн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс гэр хороололд “103”-ийн салбар байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.
БОЭТ-ийн дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг орон нутгийн төсвөөс 197.9 сая төгрөгөөр бүрэн засвар хийж өвчтөнүүд ая тухтай үйлчлүүлэх боломжтой болов.
8. Илгээлтийн эзэд, анхдагчдын жил
Аймгийн хэмжээнд 2014 оныг “Илгээлтийн эзэд-анхдагчдын жил” болгон зарлаж аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон илгээлтийн эзэд анхдагчдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран “Илгээлтийн эзэд - анхдагчдын талбай” бий болгож анхдагчдыг алдаршуулах, баяр наадам зохион байгуулах, шагнаж урамшуулах, мөнгөн тусламж олгох, тойрон аялалд оролцуулах зэрэг ажлыг зохион байгууллаа.
9. Нийгэмшүүлэх ажлыг хийлээ
“Орц, хонгилоор тэнүүчлэн амьдарч байгаа орон гэргүй, хараа хяналтгүй тэнэмэл 52 иргэдийг өвлийн хүйтэн үед түр хоноглох, хооллох, нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх” арга хэмжээг Аймгийн засаг даргын Тамгын газар, Баян-Өндөр сум, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хөдөлмөрийн Хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Насан туршийн боловсрол олгох төв, “Архидалт мансуурлын эсрэг ассоциаци” зэрэг газрууд хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж иргэдийг иж бүрэн хувцсаар хангаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, “Сэтгэц наркологийн эмнэлэг”-т хэвтүүлэн эмчлүүлж, нийгэмшүүлэх сэтгэл заслын сургалт, сурталчилгаанд хамруулан ажиллаж байна. Тус үйлчилгээнд орон нутгийн төсвөөс 33,9 сая төгрөгийн санхүүжилт олгов.
10. Дээвэр, заадсыг засварлалаа
2014 онд 6 багийн орон сууцны нийт 57 хэсгийн дээврийг 773,9 сая төгрөгөөр засварлалаа. СӨХ-дын хүсэлтийн дагуу 42,470м заадсыг орон нутгийн хөгжлийн сангийн 359,6 сая төгрөгөөр засварлав.
11. Иргэдийн оролцоотой ажлууд хийгдлээ
2014 онд Баян-Өндөр сум иргэдтэйгээ хамтран орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтдээ 22 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Эдгээр ажлыг хийснээр иргэд түр ажлын байраар хангагдах, хийж бүтээсэн зүйлээ харж хамгаалах олон талын ач холбогдолтой юм. Эдгээр ажлаас дурдвал:
Гэр хорооллын 6 багийн нүүрний гудамжийг жигдэлж, орон сууцны 34 орцыг бүрэн засварлалаа. Мөн Шанд, Говил, Даваат, Хүрэнбулаг багуудад явган хүний 4 гүүрэн гарц байгууллаа.
Согоот, Уртбулаг багуудад орцны гаднах 138 гэрэлтүүлэг хийгдэж, Бүрэнбүст, Уртбулаг багуудад 81 орцонд 616 лед гэрэл суурилууллаа. Их залуу, Яргуйт, Цагаанчулуут багуудад шавар шалбааг их тогтдог 7850м2 гудамжинд 2720м3 хайрга асгаж тэгшиллээ. Баянцагаан багт сагсны талбай, Оюут багт хяналтын камер суурилуулав. Эдгээр ажлыг хийхэд нийт 261,3 сая төгрөгийг зарцуулжээ.
12. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүн байр эзэллээ
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан улсын хэмжээнд нийт төрийн байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарласан “Сайн засаглалын сайн санаачилга-2014” уралдаанд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тэргүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар удааллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газарт “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төв”-ийг ажиллуулан иргэдийн өргөдөл, гомдлыг 70353511 дугаарын утсаар болон биечлэн, цахим хэлбэрээр 24 цагийн туршид хүлээн авч шийдвэрлэж ирлээ.