gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эх орон гэж…

Х.Көгершин
Дэлхийд
2015-05-08
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
Дэлхийд
2015-05-08
Эх орон гэж…

-Сэтгүүлч Х.Көгершин Москва хотоос мэдээлж байна-

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа. Энэ өдрөөс хойш даруй 70 жил өнгөрчээ.

Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь нь татагдан орж, 70 гаруй сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дайны нийт өртгийг 1944 оны ханшаар бодвол нэг их наяд ам.доллар болсон гэж үздэг.

Тэгвэл энэ олон хүний амиар олдсон ялалтын үнэ цэнэ, эх орон гэж тэдний хувьд юу болох талаар Оросуудын сэтгэгдэлтэй хуваалцсан юм.

Михайл, 47 настай, ажилгүй

-Эх орон гэдэг бол миний хувьд миний гэр бүл, миний нутаг, миний орон гэр. Эх орон гэдэг бол миний үндэс угсаа. Энэ бол амиа өгөхөөс ч харамсахгүй тэр зүйл юм. Би өөрийгөө Орос оронгүйгээр төсөөлж чаддаггүй. Аугаа энэ гүрний төлөө өвөг дээдэс минь амиа өгсөн шүү дээ. Тиймээс эх орноо хайрлаж яваарай гэж хэлмээр байна.

Виктория, 20 настай, оюутан

- Эх орон гэдэг бол миний төрсөн нутаг түүнчлэн миний одоо амьдарч буй газар. ОХУ-д төрж өссөндөө энэ их гүрнийг эх орон гэж дуудах хувьтай төрсөндөө би маш их бахархдаг.

Дмитрий, 33 настай, борлуулалтын менежер
-Эх орон, ээж аав, үр хүүхэд гурав бол хүнд байдаг хамгийн эрхэм зүйлс. Энэ гурваар амьдралын үнэ цэнэ, хайр хүндлэл зэрэг бүх ойлголт илэрхийлэгдэж, оршдог болов уу гэж би боддог. Иймээс бид эх орны үнэ цэнийг зөвхөн Ялалтын баярын үеэр мэдрэх биш хойч залуу үедээ эх оронч үзлийг төлөвшүүлж өгөх ёстой гэж боддог. Үүний тулд хүүхдүүдийг ухаан суух цагаас нь хайрлаж бахархаж, хамгаалах, хүндэтгэх эх оронтой шүү гэсэн сэтгэлийг мэдрүүлбэл эх оронч үзэл төлөвшинө.

Александр, 27 настай /Баруун гар талаасаа нэг дэх/

-Эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол гурав салшгүй амин холбоотой. Эх оронгүй, тусгаар тогтнолгүйгээр олдох, орших эрх чөлөө гэж үгүй. Аугаа их Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн баярын мэндийг Оросын ард түмэндээ хүргэе.

Всеволод, 52, жолооч
-Тавдугаар сарын 9-ний өдөр бол Оросын түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өдөр. 70 жилийн өмнө бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж, нацист дэглэмийг түлхэн унагаан дэлхий дахинд энх тайван авчирсан. Эх орныхоо төлөө баатарлагаар тулалдсан ахмад дайчдад Ялалтын баярын мэнд хүргэж, гүн хүндэтгэл илэрхийлж байна. Энх тайван, эрх чөлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө тэмцэж явсан бүх дайчдынхаа алдар гавьяаг бид мартах ёсгүй.

Геннадий, 38, цэргийн албан хаагч

-Эх орон гэдэг бол хэн ч, хэзээ ч булааж авч чадахгүй тэр сэтгэл. Эх орон гэдэг нь миний бахархал, омогшил, итгэл найдварыг минь бий болгосон, хамгийн хайртай зүйлсийг маань багтаасан юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ.

Дмитрий, 33 настай, багш
-Эх орон гэдэг бол миний хувьд Ялалтын баяртай салшгүй холбоотой. Хүүхэд байхаас эхлээд Ялалтын баяр миний хувьд зүгээр ч нэг баяр биш тэсэн ядан хүлээдэг өдрүүдийн нэг байсан. Энэ өдөр эх орноороо бахархах, омогших, эх орноо хайрлах сэтгэл бусад үеийнхээс хэдэн зуун хувиар илүү байдаг. Ялалтын баяр үндэсний эв нэгдлийн өдөр. Ялалтын баярын өдөр ОХУ-ын цэргүүдийн эр зориг, баатарлаг үйлсийг бид магтан дуулах хэрэгтэй. Харин ахмад дайчид маань Ялалтын баярын 100 жилийн ой хүртэл энх тунх байгаасай гэж хүсэж байна.

Полина, 16 настай, сурагч
-Эх орон сайн удирдагчаас эхэлдэг гэж би боддог. ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг сайн удирдагч гэж боддог. Түүнчлэн би улсынхаа цэргүүдээр бахархдаг. Тэд хэзээд эх орноо хамгаалахад бэлэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан