gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шоронгоос үлдсэн сэтгэгдэл

Нийгэм
2009-02-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-02-02
Шоронгоос үлдсэн сэтгэгдэл
УИХ-ын чуулган завсарлаад гишүүд тус тусын ажил үүргээ гүйцэтгээд зав муутай гүйж яваа бололтой. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар сэтгүүлчдийн хамтаар нийслэлийн Багануур дүүрэг дэх хорих ангиар зочилж ажил байдалтай нь танилцав. Уг нь хүйтэн сэтгэгдэл төрүүлэхүйц газар яваад хэрэггүй. Дотроо юм бодохын нэмэр гэх мэтчилэн олон заавар зөвлөгөө өгч байсан л даа. Гэхдээ л яагаад ч юм надад шоронгийн амьдрал сонирхолтой санагдсан. Сониуч зандаа хөтлөгдөн Багануурыг зүглэв. Замдаа бишгүй л зүйл бодож явлаа. Харин хүмүүсийн хэлж байсан, миний бодож байснаас тэс өөр зүйлийг би орж харсан, тэр шоронд. Миний санаанд шорон гэхээр арваад жилийн өмнөх өргөстэй модон хашаа л бууж байв. Гэтэл өмнөөс өнгөлөг гэгч нь том хэрмэн хашаа, шинэхэн улаан тоосгон байшин угтах нь тэр. Дотор нь ороод үзэхэд ядуу айлаас хамаагүй дээр. Тэнд нэг л зүйл дутуу. Энэ нь хүний эрх, эрх чөлөө. Хэн нэгний хараа хяналтан дор байгаа хүн ямар л олиг байв гэж. Түүнээс биш өрөө болгон телевизор, VCD тоглуулагчтай юм билээ.

Ор болгоны ард хивс, хивсэнцэр зүүгээстэй. Эмзэг бүлгийнхнийг шоронгийн ялтнуудтай харьцуулахад хоригдлууд л арай илүү жаргалтай байгаа юм чинь. Яагаад жаргалтай вэ гэж дүгнэснээ тайлбарлъя. Тэдэнд олдож байгаа хоол унд хэзээ ч ядууст олдохгүй. Дахин нэг зүйлийг давтаж хэлье л дээ. Хоригдлууд ялынхаа хугацааг дуустал тэр том хэрмэн хашааны цаана гарахгүй, хэн нэгний хяналтанд бүх үйл ажиллагаа явагдана. Энэ хоёрхон зүйлийг эс тооцвол халуун ус, саун, душ, спорт цогцолбор, сургалтын танхим зэрэг нь цөм бүрэн. Жирийн дэглэмтэй хоригдлууд нь сард нэг удаа 72 цагийн эргэлт, чанга нь гурван жилд нэг удаа яг ийм эргэлт авдаг ажээ. 25 жилийн ял сонссон ялтан шоронд үр хүүхэдтэй болж байна гээд боддоо. Түүнийг Г.Мөнхболд гэдэг ажээ. Тогоочийн ажил эрхэлдэг нэгэн. Түүнээс хоёрхон асуултад хариулт авлаа.

-Хийсэн хэрэгтээ харамсч байна уу?
-Мэдээж харамсалгүй яахав. Би тэр үед согтуу байсан юм.

-Чи ч яахав энд ирээд гэр бүлтэй, элэг бүтэн болж. Харин чиний хөнөөсөн хүний ар гэр одоо ямаршуухан байдалтай байгаа гэж бодож байна. Энэ талаар санаа тавьж, бодож байв уу?
-Би үүнд санаа зовлоо гээд яахав дээ. Би энд хоригдож байна. Тэр хүмүүст тусалж чадахгүй л байна ш дээ. Ингэлээ гээд би юу ч хийж чадахгүй учраас дахиж энэ талаар бодохгүй байхаар шийдсэн. Түүний хариулт өөрийн эрхгүй элэг эмтрүүлж байв. Түүний гэр бүлээс хэн нэг нь дутуу байсан бол тэрбээр ингэж хэлэхгүй л байсан байх даа. Хоригдож байх хугацаандаа ялтнууд сийлбэрчин, оёдолчин, нэхмэлчин, тогооч гээд янз бүрийн мэргэжил эзэмшиж байна. Тэр ч бүү хэл англи, солонгос, герман хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй болоод төгсч байна шүү дээ. Нийгмийн амьдралаас огт дутахааргүй байгаа биз. Шоронгоос гарч ирсэн хүмүүс "Наранд гарахаар амьдрал сүйрчих гээд байх юм. Нарсандаа ормоор байна" гэх яриаг ихээр гаргасан нь бараг л үнэн бололтой.

Д.Пүрэвдорж хэмээх 61 настай өвөө энэ насандаа шоронд байгаадаа харамсдаг аж. Гэхдээ тэрбээр томчуудын гүтгэлэгээр Багануурын хорих ангид 15 жилийн ялтай сууж байгаа нь энэ. Өмнөговь аймгийн дарга н.Гомбо, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн орлогч дарга нарын хийсэн хэргийн төлөө тэрбээр авсан ялынхаа таван жилийг нь өнгөрөөж байгаа гэнэ лээ. Амьд сэрүүн байж чадвал 71 настайдаа наранд амьдрал өвгөнийг хараад өрөвдөх сэтгэл төрж билээ. Түүнд эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дугаар зүйлээр ял авсан нэгэн. Түүний бага хүү нь одоо гурван настай гэж байгаа. Тус хорих ангийн нийт ялтнуудын 30-40 хувь нь давтан хэрэг хийсэн. 450 гаруй ялтнаас ердөө 30 гаруй нь жирийн дэглэмтэй бусад нь чангад байв. Эрүүлжүүлэх байр шиг хяхтнасан муухай дуутай төмөр хаалга утгах болов уу гэсэн нь эндүүрэл. Зарим нэг уг хорих ангид байгаадаа сэтгэл өндөр байгаа гэнэ лээ.

Уг нь эрхээ хаалгуулсан хүн ингэж хэлмээргүй л баймаарсан. Гэтэл тэдэнд ийм бодол байдаггүй бололтой. Мартаснаас уг хориход улсын начин н.Одхүү дуулиант хэргээрээ ялаа эдлээд бараг дуусч байгаа юм билээ. Түүнтэй нэг хором хуучлахад "Энд бүх зүйл нээлттэй байдаг. Шорон гэдэг нь л таагүй сонсогдож байгаа болохоос бусад талаараа дажгүй л байна. Би спорт заалыг нь хариуцаж ажилладаг. Сардаа 40 гаруй мянган төгрөгийн цалин авчихна. Авдаг цалингаараа өөрийн гэсэн данс нээлгэсэн байгаа. Эндээс гарсан хойноо тэр мөнгөө хэрэглэнэ. Шоронд мөнгөөр яах ч юм билээ. Одоо нэг жил тэсчихвэл, гараад амьдралаа сайхан зохиож эхэлнэ дээ" гэснээр бидний яриа өндөрлөв. Сүүлийн үед ялтнуудын нас баралт 11.8 хувиар буурсан гэх тоо баримтыг судалгаанаас үндэслэж танилцуулснаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан танилцуулав. 1993 оноос хойш оргоод өнөөг хүртэл баригдаагүй 21 оргодол байдаг гэнэ. Тэгвэл манай улсад гадаадын 34 ялтан байдгаас дийлэнхийг нь хоёр хөршийн хоригдлууд эзэлж байгаа юм байна.

Б.Зулаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан