Төсвийн байнгын хороо хоёр дахь удаагаа чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага хүсч төсөв хэлэлцлээ. Хуулийн хүрээнд ирэх сарын 1 -ний дотор 2009 оны төсвөө баталсан байх учиртай. Тийм ч учраас гишүүд тун давчуу хугацаанд Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийсэн гэхэд хилсдэхгүй. Ямартай ч алдагдалгүй төсөв оруулж ирлээ хэмээн хэлж байсан Сангийн сайдын үг дэлхийн банк, санхүүгийн хямрал, зэсийн үнийн уналтаас шалтгаалан үгүй болоход хүрсэн. Харин хэрхэн алдагдал багатай төсөв батлах вэ гэдэг нь гишүүдийн хувьд асуудал болоод байсан билээ. Тэгээд ч зэсийн үнийг 6700 ам.доллараар тооцоолсон нь оновчтой биш хэмээн үзсэн учир Засгийн газраас 3400 ам.доллараар бодох санал оруулж ирсэн. Ингэснээр төсвийн нийт орлого 400 тэрбум төгрөгөөр буурсан. Түүнчлэн алтны босго үнэд өөрчлөлт оруулахаар тогтож 860 ам.доллар байхаар тусгав. Үүнээс шалтгаалан төсвийн орлого мөн 50 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм.
Байнгын хорооны зарим гишүүн төсвийн алдагдал өмнөх хэлэлцүүлгийн үеэр яригдаж байснаас ч илүү хэмжээгээр буурч байна гэж үзэж байсан. Нөгөөтэйгүүр, төсвийн орлого буурч байгаа байдалтай харьцуулбал урсгал зардал өссөн хэвээр байгааг УИХ гишүүн Д.Ганхуяг тайлбарлан хэлж, нэлээд шүүмжлэлтэй хандав. Тэрбээр "Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс урсгал зардлыг 10-20 хувиар бууруулах санал гарсан. Энэ нь дэмжигдээгүй. Гэтэл үр дүн нь ийм гарч байна шүү дээ" гэсэн юм.
Ц.Мөнхзул