gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Урлагийн ертөнцөөр аялсан дурлалын түүхээс...

Соёл урлаг
2009-05-08
0
Twitter logo

Нэгэн үе дуу дуугаа авалцан мэндэлсэн дуэт дуучдын араас дурлалын романс өдгөө ч үргэлжилж байгаа сурагтай. Урлагийн ертөнцөд хайрын дуугаар ижилсэж, дурлалт хосуудын дүрд тоглох хоббийг анх манай нийтийн дуучид л дэлгэрүүлсэн гэлцдэг.

Үүнийг урлагийн тайзнаа хамтдаа дуулж, уран бүтээлээрээ олны хайр талархлыг хүлээсний дараа харилцаа холбоогоо бэхжүүлэн гэр бүлийн амьдрал зохиосон авьяаслаг дуучин Л.Вандан, Б.Дуламсүрэн нараар төсөөлдөг хүмүүс ч олон байдаг юм билээ. Түүнээс хойш дуучин С.Эрдэнэцэцэг, У.Далантайгаар өрнөсөн урлагийн тогоон дахь дурлалын түүх өмнөхөөсөө ч илүү өргөн хүрээг хамарсан гэхэд буруудахгүй. Оюутны ширээнээс хөтлөлцөн босч, аялсан дуу шигээ аз жаргалтай амьдралыг бий болгохоор зорьсон хосуудын дотор дуучин С.Жавхлан & Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ & Э.Оюумаа, Б.Батсайхан & Г.Эрдэнэ-тунгалаг, С.Хишигбаяр & Р.Дэлгэрмаа, Л.Амарбаясгалан & Г.Нарантунгалаг нарын олны танил дуучид ч багтаж байгаа.

Хэдийгээр тэдний ихэнх нь хайр сэтгэл хийгээд уран бүтээлийн холбоогоо тасалж, тус тусынхаа мөрийг хөөсөн ч гэлээ, урлагийн тайзан дээр хослох хүсэлтэй залуусын цуваа тасрах нь битгий хэл улам ч нэмэгдсэн шүү. Сэтгэл уярам хайрын дуу эгшиглүүлэн, бие биенээ энхрий харцаар мялааж, гар гараасаа барилцаад их л дотно харагдах дуэт дуучдын танил төрх өнөө хэр нь санаанд тодхон. Үнэндээ, мартъя гэсэн ч мартагдахааргүй зураглал нүдний өмнө дурайх.

Нийтийн дуучдын тоглолт, клипнээс иймэрхүү дүр зургийг залхатлаа харж болно шүү. Мэдээж хэрэг амжилт бүтээл, амьдрал ахуйгаа бодсон ч тэр. Уран бүтээлээ олонд хүргэхийн тулд тайзан дээр ингэж дотносох шаардлагатай байдаг байх л даа, тэд. Нэгэн хөгжмийн зохиолчийн хэлснээр "Би чамд хайртай" гээд хөмсгөө зангидан, гараа атгаж дуулбал хэн хүлээж авах юм бэ. Хайрын дуу дуулж байгаа хүмүүс үзэгчдэд тийм гоё мэдрэмж төрүүлэхүйц харагдах ёстой" гэдэг шиг ийнхүү тайзан дээр дурлалт хосын дүрд тоглодог болов уу. Бас болоогүй ээ, дуэт дуучдын дунд өрсөлдөөн их байдаг учраас аль болох шинэлэг зүйл эрэлхийлж, хайрын жүжгээ илүү сонирхолтой хэлбэрээр "дэглэх"-ийн тулд өчнөөн зүйл сэднэ гэж байгаа. Эгээ л эхнэр, нөхөр аятай эрхэлж нялуурах нь холгүй аашлах тэднийг хөндлөнгөөс харвал "Яалт ч үгүй, учиртай хос байна" гэж андуурмаар.

Тиймдээ ч хайрын дуугаар холбогдон орсон ч, гарсан ч хамтдаа яваад байхаар үзэгч фэнүүд нь жиг жуг хийлцэж, дотно харилцааг нь лавшруулж ойлгох гээд байдаг сул лавтай. Ингэлээ гээд үзэгчдэд бурууг өгөх нь утгагүй зүйл. Тэд зөвхөн өөрсдийнхөө үзэл бодлыг л илэрхийлж байгаа хэрэг. Харин эл яриаг үнэний ортой гэдгийг нь "дурлалт хос"-ын дүр бүтээдэг дуэт дуучид батлаад эхэлсэн л дээ, эхнээсээ. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм чинь. Хамт дуулсаар байгаад хайр сэтгэлийн холбоотой болсноо нууж чадалгүй, нэг гэрт орохдоо тулсан тухайгаа нэлээд хэдэн дуучин ам алдсан нь худлаа биш гэж үү. Урлагийн тайз, студи продакшн, аялан тоглолт гээд л хаана ч гэсэн хамтдаа явдаг учраас эрхбиш бие биенээ таньж мэдэх, дасч дотносох асуудал үүсдэг талаараа ч нуудаггүй юм билээ, тэд. Дуучин С.Хишигбаяр л гэхэд хамтрагчаа хүргэж өгөх, хамт хоолонд орох, хөдөөгөөр аялсаар байгаад хайрлаж дурласан гэдэг. Үүгээр ч зогсохгүй, хамтарсан тоглолтынхоо үеэр гэрлэх санал тавьж хуримын бэлзэг зүүгээд амжсан романтик залуу гэж байгаа, цаадах чинь.

Харин Ч.Бат-Эрдэнийн хувьд, арай л өөр. Гэр бүлийн амьдрал зохиож, хоёр охинтой болсон дуучин залууд эрх зантай Э.Оюумаагаа харамлах сэтгэл төрсөн юм байх. Иймээс бодож санасан ч юмгүй, чемодантай хувцсаа бариад хайртай бүсгүйнхээ гэрт ирсэн гэнэ. Энэ мэтээр сонирхолтой, бас ч гэж содон мэт санагдах дурлалын түүхээр бялхсан хос нийтийн дуучдаар хөвөрлөө.

Тэгж байтал жүжигчдийн дунд дэлгэрсэн дурлалын романс олны чихийг дэлдийлгэв. Авьяас чадвар, бие сэтгэлээ урлагт зориулан олны хайр хүндлэлийг хүлээсэн хосуудыг энд дурьдах гэсэнгүй. Гагцхүү сүүлийн үед залуу жүжигчдийн хооронд үүсч буй хайрын холбоог л онцлох гэсэн минь энэ. Охид залуусын сонирхлыг татахуйц томоохон кино жүжигт хамтарч тоглосон жүжигчид бодит амьдрал дээр ч гэсэн хайрын үлгэр шивнэлцэх болсоор удлаа. Зарим нь бүр эхнэр, хүүхдээ өнчрүүлэн байж шинэ амьдрал зохиож яваа нь нууц биш. Үүний тод жишээ нь, хошин урлагийн "Х-Түц" продакшны жүжигчид. Тус продакшнаас гурван ч хос мэндэлж, уран бүтээлээс өөр зүйлийг бодох сөхөөгүй зүтгэсэн ааш муутай найруулагчаа цус харвуулчих дөхсөн гэх. Хамтлагийнхаа нүүр царайг тодорхойлдог И.Одончимэг, Л.Баттулга, Г.Нарансолонго зэрэг авьяаслаг жүжигчид нь залуухан амраг сонгох гэж төдийлөн зовсонгүй. Урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа залуу жүжигчид "Х-Түц" хамтлагаар овоглох болсон нь тэдэнд таатай боломжийг олгосон хэрэг. За, тэгээд хошин шогийн тоглолт байтугай драмын жүжиг, эротик кинонд хамт тоглосон ихэнх жүжигчид хүртэл  нууцхан  болзоонд хоргодож, нялхарсан сэтгэлээ аргадаж явааг нь тоочиж барашгүй. Худалч хүнд ганц клипэнд хамт зургаа авахуулаад л үдшийн аяллаа эхэлдэг залуус олон бий. Жүжигчид найруулагчийнхаа итгэлийг олж, томоохон дүр авахын тулд хүссэн бүхнийг нь биелүүлдэг гэх Холливудын жишээ монголд ч гэсэн давтагддаг гэвэл та итгэх үү. Нэрд гараад удаагүй байгаа жүжигчин бүсгүй Улсын драмын эрдмийн театрыг "Бэлгийн дарамт үзүүлдэг газар" хэмээн хээвнэг хэлж орхисон нь олны гайхлыг төрүүлж, нэлээд шуугиан тарьсан. Энэ үг зарим нэг найруулагчид хүндээр туссан бололтой, ихэд хилэгнэн уурлаж мань гайхлыг эрэн сурвалжлаад бөөн сүр. Тэгж яривал, саяхан болсон нэгэн киноны нээлтэн дээр адтай одтойгоороо гайхагдах болсон найруулагч залуу бага зэрэг халамцаад ч тэр үү, аль эсвэл дотно холбоогоо нууцалж чадсангүй юу.

Эрчүүдийн харцыг булаасан жүжигчин бүсгүйгээ хоргоож янагийн үгс шивнэж зогссоныг нь юу гэхэв. Ингээд бодохоор нээрээ л тэд... Тэгвэл дурлалын романс нийтийн дуучид, жүжигчид төдийгүй бүр рок попын ертөнцөд "халдварласан" гэх. Рок, поп, хип хоп гэх мэт төрөлд ангилагддаг дуучид маань өөр хоорондоо дурлалцаж байгаа сурагтай. "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун үнэтэй мотоциклийнхоо хойд суудалд "Гурван охин" хамтлагийн дуучин Б.Солонгоог сундлаад л хотын төвөөр салхи татуулан давхиж явсан ч гэх шиг. Үүгээр ч зогсохгүй, хамтран амьдрах болсоор нэлээд хэдэн сарыг үдсэн юм байх аа, тэд. "Хит дуунаас илүү эротик төрхөөрөө од болсон" гэгддэг залуу дуучин М.Нара "Камертон" хамтлагийн дуучин А.Мэнд-Амартай багагүй хугацаанд болздог байсныг ч ойр тойрных нь хүмүүс шивэр авир хийлцдэг юм билээ. Охидын харцыг булаасан даруухан залууд сэтгэл алдарсан М.Нара бие сэтгэл, хөрөнгө мөнгөө харамгүй өгсөн ч хэсэг хугацааны дараа салахаас өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү өнчирсөн сэтгэлээ аргадахын эрхээр дүүгийнхээ найзуудаас сонголт хийж, нэгэн залуутай үерхсэн боловч төд удалгүй хоёр тийш болох нь тэр. Түүнийхээр, мөнөөх залуу нь нэр алдар, хөрөнгө мөнгөнд нь шунасан төдийгүй царайлаг дуучин бүсгүйгээр өөрийгөө рекламдсан өөдгүй этгээд байсан бололтой.

Тэртээ, тэргүй чинээлэг эрсийн урилга заллаганд даруулах дөхөөд байгаа дуучин бүсгүй чамгүй хаширлаж, хэний ч танил бус хөөрүү залууд хөл алдахгүй байх нь илүү ашигтай байсан биз. Иймдээ ч ээлжит амрагаараа "Take Off" хамтлагийн дуучин залууг сонгон болзож эхэлсэн байх. Дуучин Ж.Соко ч мөн адил, рок попын эрэгтэй дуучидтай ихэд дотноор харилцдаг юм билээ. Нэгэн үе "Япон, Солонгост ширээний хүүхэн байсан" гэх яриа гарсан ч тэрбээр үүнийг юман чинээ тоодоггүй зоригтой бүсгүй. "Харийн залуу" дуу нь хит болоод олны хараанд өртсөн даруйд л түүний араас хөлөө хугалах шахам гүйсэн залуусын цуваа нэмэгдэж. Мэдээж хэрэг, рок попын эрэггэй дуучид "дурлалын бурхан"-ыг найрах боломж ихтэй байсан биз. Энэ ч утгаараа, Ж.Соко олны танил нэгэн дуучинтай жил гаруйн хугацаанд үерхсэн аж. Харин нөгөөх нь загвар өмсөгч, мисс охидоор зугаагаа гаргах хоббийтой байсан учраас мань хоёрын дурлалын романс "Конец". Дуучин С.Сэрчмаа, К.Номинжин, "Гурван охин" хамтлагийн Г.Анхмаа, "Киви"-гийн П.Алтанцэцэг нарт сэтгэлээ илчилж, болзоонд урьдаг дуучид зөндөө гэсэн шүү.

Цаадуул нь бас зүгээргүй ханддаг бололтой юм. "В" продакшнаар овоглож яваа дуучин Б.Эгшиглэн өмнө нь "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин залуутай үерхэж байсан билээ. Тэгвэл өдгөө хайрынхаа сонголтод эргэлзсэн үү, яасан. "Flash" хамтлагийн дуучинтай хүзүү сээрээ холбоод их л жаргалтай явж байгаа гэх. Дуучин Б.Маралжингоо ч ялгаагүй, этгээд үгтэй дуугаараа хараах нь холгүй хашгичдаг хип хоп дуучин Вее-тэй болзох болсоор багагүй хугацааг өнгөрүүлсэн аж. Тэднийг бүр "В" продакшны аранжировшик Б.Наранзунтай хүртэл нэр холбодог байсан нь ч нууц биш. Яг л өнөө мисс Г.Оюунгэрэлийг "Торго" салоны дизайнер Д.Болдтой холбодог шиг. Сонирхолтой ч гэмээр дурлалын түүх энэ мэт үргэлжилсээр хаана очиж төгсөх юм бол доо. Магадгүй, төгсөх ч үгүй байх. Хүний сэтгэл, хайр дурлал, амьдрал замналыг ямар төлөвлөж болох биш. Урлагийнхан л болсон хойно, баргийн зүйлд баярлаж, гомдохоор сэтгэл хөдлөл ихтэй. Хүсэл сэтгэл, оюун бодол юугаан уран бүтээлдээ зориулдаг хүмүүс хайр дурлалын асуудалд ч хязгаар тавьж чадахгүй нь ойлгомжтой биз.

Р.Есүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан