gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын Үндсэн хууль ардчилал, хөгжил дэвшлийн баталгаа мөн

Улс төр
2009-01-13
0
Twitter logo

-Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт-

Үндсэн хуулиа шинэчлэн баталснаас хойш 17 жил боллоо. Энэ Үндсэн хууль ардчилсан шинж чанарыг агуулснаараа нэрд гарч түүхэн богино хугацаанд нийгэмд улс төрийн шинэчлэлийг хийх боломж олгосон билээ. Түүний хүчирхэг тал нь нийгмийг бүхэлд нь өөрчилж буйд бөгөөд улс төрийн өөрчлөлт, нийгмийн амьдралд эдийн засгийн болон оюун санааны хөгжлийн нааштай үр дүнг дагуулж байна.

Үндсэн хууль нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн харилцааг цогцлуулан байгуулах, нийгмийн цоо шинэ харилцааг зохицуулсан эрх зүйн шинэтгэл хийх үндэс болсон. Эрдэмтэн, мэргэд эрх зүйт төрийг төлөвшүүлэх онол арга зүйн эрэл хайгуулыг эндээс бас хайж байна.

Өнөөдөр Монгол оронд:

-Олон намын тогтолцоо бүхий улс төрийн ардчилсан бүтэц бодитой бүрэлдэн бий болж сонгуулийн ардчилал тогтлоо. Монгол Улсын төрийн байгуулал цоо шинэ байдлаар зүгшрэн төлөвшиж байна.

-Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шинэ тогтолцоо бүрэлдэн зүгширч байна.

-Хүний эрх, эрх чөлөөг бүх талаар баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэж, түүнийг хамгаалан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага байгуулагдан ажиллаж байна.

-Хувийн хэвшил давамгайлсан өмчийн олон хэлбэрийг бий болгон хөгжүүлж өмчлөгчийн эрхийг хуульчлан баталгаажууллаа.

-Монголын нийгмийн харилцаа үндсээрээ өөрчлөгдөж, нийгмийн харилцааны шинэ хэлбэр, хүмүүсийн амьдралын шинэ хэв маяг бүрэлдэн тогтож байна.

-Бие даасан, хараат биш зарчмаар ажилладаг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шинэ тогтолцоо бүрэлдлээ.

-Олон тулгуурт нээлттэй гадаад харилцаа хөгжиж олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эзлэх байр суурь бэхжин баталгаажлаа.

Үндсэн хуулийн дагуу эрх зүйн шинэтгэлийн үйл явц тасралтгүй үргэлжилж, хууль тогтоох ажиллагаа эрчимтэй өрнөж ирлээ. Үндсэн хуулийг мөрдөж эхлэх гарааны үед Монгол Улсад 60 гаруй хууль байсан бол өдгөө 460 гаруй бие даасан хууль үйлчилж нийгмийн харилцааг зохицуулж байна. Эрх зүйн шинэтгэл нь Улсын Их Хурлаас 1998 онд баталсан эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, хууль тогтоомжийг үе шаттайгаар боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг тодорхой үзэл баримтлал, бодлогод тулгуурлан хэрэгжиж байна. Хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох үйл явц нь байнгын ажиллагаатай парламентыг төлөвшүүлэх зорилттой зэрэгцэн хэрэгжиж байгаа нь манай онцлог юм.

Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Ард түмэн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгөх замаар төрийн үйл хэрэгт шууд оролцож, өөрсдийн сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлж байна. Энэ нь Монголд ардчилал бодитойгоор хэрэгжиж байгаагийн илэрхийлэл болж байна.

Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болж, итгэл үнэмшил, ашиг сонирхлоороо сайн дураар эвлэлдэн нэгдэж төрийн бус байгууллага байгуулан олон талт үйл ажиллагаа явуулж байгаа нь мөн ардчиллын нэгэн чухал ололт юм. Иргэний нийгмийн байгууллагуудын хүч чадавхи, нийгэм эдийн засгийн амьдралд оролцох оролцоо жилээс жилд нэмэгдэх боллоо.

Иргэн хүн улс орныг удирдах, хяналт тавих үйл хэрэгт оролцох боломж бодитой болж, иргэний эрх, эрх чөлөө улам баталгаатай болох үндсүүд тавигдлаа. Дөрөв дэх засаглал хэмээгдэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчирхэг тогтолцоо бүрэлдэж, төрөөс хараат бусаар ажиллах боллоо. Үндэсний олон нийтийн радио, телевизийн зэрэгцээ арилжааны 14 телевиз, 220 гаруй радио ажиллаж, 1600 гаруй сонин, 600 гаруй сэтгүүл гарч байна.
Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн Цэц ажиллаж байна. Энэ бүхэн ард иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох баталгаа мөн.

Нутгийн өөрөө удирдах 360-аад байгууллага ажиллаж, түүнд 7680 гаруй иргэн сонгогдон орон нутгийн захиргааны байгууллагын ажлыг удирдан чиглүүлж, хяналт тавьж байна. Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах Үндсэн хуулийн тулгуур зарчмын нэг ийнхүү хэрэгжиж байна.

Төвлөрлийг сааруулж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын эрхийг одоогийнхоос нэмэгдүүлэхгүйгээр орон нутгийн бие даасан байдлыг хангах зорилт хэрэгжихгүй нь ойлгомжтой байна. Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан билээ. Ингэснээр орон нутгийн хөгжлийн асуудлыг бүс нутгийн боломжид түшиглэн шийдвэрлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилтыг дэвшүүлсэн юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу засаг захиргааны нэгжийг бие даан хөгжих боломжийг хангахдаа хөгжлийн болон иргэдийн амьжиргааны томоохон асуудлыг шийдвэрлэхдээ тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрийн одоогийн хилийн заагаар хязгаарлахгүй байх, тэгэхдээ иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг холдуулах биш, харин ч ойртуулах чиглэлийг баримтлан ажиллах шаардлага гарч болох юм. Түүнчлэн хот, тосгоны эрх зүйн байдлын талаар гардаг санал шүүмжлэлийг ч анхаарах хэрэгтэй байж мэднэ. Цаашид нутгийн эрх барих байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж тэр хэрээр орон нутгаа бие даан хөгжүүлэх үүрэг, хариуцлага, идэвхи санаачлагыг нь дээшлүүлэн дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь Улсын Их Хурлын ойрын зорилт байх болно.

Үндсэн хууль өмчийн олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахаар баталгаажуулсан нь манай орны эдийн засгийн шинэтгэлийн үндсэн агуулга, чиглэлийг тодорхойлж, түүнийг амжилттай хэрэгжүүлэх улс төр, эрх зүйн үндэс нь болсон юм. Ингэснээр хувийн өмч давамгайлсан олон хэвшил бүхий эдийн засгийн тогтолцоо төлөвшин хөгжиж байна. Эдийн засагт хувийн хэвшлийн үүрэг, эзлэх байр суурь өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний 70-аад хувийг үйлдвэрлэдэг боллоо. Иргэд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хувийн болгон өмчилж, үйлдвэрлэлийн бааз суурь бүхий өмчийн эзэд болон хувирч байна. Хувийн өмчид тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэгчид 20,0 гаруй мянгад хүрчээ.

Төрөөс бүхнийг бэлэнчлэн шаардах бус өөрсдөө амьдралаа авч явах нийгмийн тогтолцоо уруу эргэлт буцалтгүй орлоо гэдгээ ард иргэд сайтар ойлгодог болсон нь нийгмийн сэтгэл зүйн хувьд гарсан том өөрчлөлт юм.

Төрөөс эдийн засгийг нийгмийн чиг баримжаатай хөгжүүлэх үндсэн дээр хүн ардынхаа аж байдлыг дээшлүүлж, монгол хүний хөгжлийн баталгааг хангах явдлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулах чиглэлд аажим боловч зарим ахиц гарч байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр ядуурлын байдлыг 2002-2003 оныхтой харьцуулахад 0,2-3,9 пунктээр буурсан мэдээ байгаа ч ажилгүйдлээс улбаалсан ядуу зүдүү байдал хүн амын гуравны нэгийг хамарсан хэвээр байна. Энэ нь төр иргэдэд ажил мэргэжил эзэмшүүлэх, ажил олж хийх нөхцөл боломжоор хангаж чадаагүйтэй холбоотой юм.

Хөдөлмөрийн бүтээмжээс гадна манай оронд хөдөлмөрийн үнэлэмж доогуур байгаа нь иргэн тогтвортой ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлж чадахгүйд хүргэж байгаа нэг шалтгаан мөн.

Эдийн засгийг зохицуулахад төрөөс тодорхой хэмжээнд оролцох, нийгмийн үйлчилгээг зохион байгуулах, нийгмийн халамж хамгааллын тогтолцоог бүрдүүлэх талаар их ажил хийх шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засгийн бүтэц, суурь харилцаанд гарсан өөрчлөлттэй уялдан нийгэмд баян, ядуугийн ялгарал ихсэх болсон нь өнөөгийн анхаарах үзэгдлийн нэг мөн. Иргэд зах зээлийн харилцаанд зохицон ажиллаж амьдрах арга дадалд суралцсаар байна. Гэхдээ нийгмийн баялгийн хуваарилалтад шударга бус хандах явдал байгаа нь үүнд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болохоор байна.

Өмч цөөн хүний гарт төвлөрөх, байгалийн баялагийг эзэмших хуурмаг хуудуутай аргыг хэрэглэх явдал гарах боллоо. Лиценз, зөвшөөрөл, тендер, газрын наймаагаар дамжин нийгмийн баялаг, орлогыг өөрсдийн гарт зүй бусаар оруулах гэсэн үйлдэлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авах нь чухал байна. Нийгмийн баялгийг зохистой хуваарилах, төрөөс төсвөөр дамжуулан орлогын дахин хуваарилалтыг оновчтой зөв хийх, өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтын аргаа зөв ашиглах шаардлага байна.

Ядуу зүдүү амьдрал, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдлаас үүдэн нийгмийн дунд бухимдал үүсэх, төр засагт итгэх итгэлийг бууруулах явдал гарч байна. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал үүний баримт болон үлдэх нээ.
Иргэд өнөөдөр хоол хүнс, амжиргааны бэрхшээлээс илүү нийгэмд шударга ёсыг тогтоохыг эрхэмд үзэж байгаа нь энэ бүхнээс тодорхой байна.

Удирдлагын хүрээллийн шударга бус үйл ажиллагаа, хариуцлагагүй явдал, ашиг сонирхолын эрээ цээргүй оролдлогоос сэргийлэх зайлшгүй шаардлага гарч байна. Энэ бүхэн эрх зүйн үндэстэй, тусгайлсан тодорхой хэм хэмжээ тогтоосон байхыг ч шаардаж байна.

Иргэдийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд төр төдийгүй иргэний нийгмийн болон аж ахуйн байгууллагын бүх талын хамтын хүчин чармайлт нэн чухал байна.

Монгол Улсад парламентат ёс хөгжиж, Улсын Их Хурал 5 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Парламентын үйл ажиллагааны үр дүнг батлан мөрдүүлсэн хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтээр дүгнэх нь зүйн хэрэг. Хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын үр нөлөөг дээшлүүлж, бодит өгөөжийг нь ард түмэндээ хүртээх асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд байнга байх болно. Улсын Их Хурал ажиллаж чадахгүй байна, цоорхойтой хууль баталлаа, гаргасан хууль шийдвэр хэрэгжихгүй байна гэсэн иргэдийн шүүмж зүй ёсны боловч хууль тогтоох үйл ажиллагаа хөлөө олж ядан төлөвшилтийн шатандаа яваа парламентын өөрийн нь бэрхшээл зовлон гэж үзэхээр байна.

Парламентат ёсны төлөвшлийн зорилтыг нэг амиар богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь олон жилийн уйгагүй ажиллагаа, үе үеийн парламентчдын хичээл зүтгэлийг шаардсан үйл явц билээ.

Амьдрал дээр үүсч буй шийдвэрлэхэд хүндрэлтэй аливаа асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулийн буруу мэтээр түлхэж, бүх юм эндээс шалтгаалж байгаа юм шиг тайлбарлах, хариуцлагаас мултрах, зүй бус үйл ажиллагаагаа зөвтгөхийг оролдох, хууль өөрчлөхийг урьтал болгосон санал, санаачлага цөөнгүй гарч байгаа нь тийм ч оновчтой биш ээ. Энэ нь Үндсэн хуулийг хөндөж, хөдөлгөж болшгүй зүйл гэсэн хатуу ойлголтод хүргэх ёсгүй. Ингэж царцааж ойлгох нь цаг хугацааны л асуудал болохоос хөгжил дэвшлийн, амьд хүчирхэгийн шинж биш.

Гэвч өнөөдөр Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, түүний хүч чадавхийг бүрэн шавхан ашиглах талаар дутагдалтай ажиллаж байна. Үндсэн хуулийн хүрээнд гарч буй өөрчлөлт зөвхөн улс төрийн хүрээний шинэчлэл өөрчлөлтөөр хэмжигдэж байгаа юм биш ээ.

Асар түргэн өөрчлөгдөж байгаа өнөөгийн амьдралын нөхцөлд хууль нийгмийн хэрэгцээ, шаардлагаас хоцорч байгаа талаархи шүүмжлэлээс ангид байх аргагүй. Гагцхүү тухайн шүүмжлэлийг нухацтай судалж, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийг цаг тухайд нь хийж чаддаг байх нь чухал.

Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийг үнэлэн дүгнэхдээ юуны өмнө 17 жилийн тэртээх ард түмнийхээ түүхэн сонголтын утга учир, агуулгыг алдагдуулахгүй байхад онцлон анхаарах нь зүйтэй. Үндсэн хуулиараа нэгэнт тодорхойлсон парламентын засаглал бүхий төрийн байгууламжаа улам төгөлдөржүүлж, ийм төрийн тогтолцооны үр өгөөжийг бүрэн дүүрэн хүртэх талаар бид их зүйлийг хийх хэрэгтэй байна. Парламентын засаглал бүхий улс орнуудын туршлага, сургамжийг судалж, Монголын парламентат ёсны хөгжлийн онцлог, чиг хандлагыг зөв тодорхойлж, улс орныхоо хөгжил, дэлхийн жишигт нийцүүлэн боловсронгуй болгох асуудал Та бидний анхаарлын төвд байх ёстой. Үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах асуудалд туйлын нухацтай хандаж, улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөлөл бүгдээрээ нэгдсэн нэг зөвшилцөлд хүрч байж шийдвэрлэх нь зүйтэй. Энэчлэн сонгуулийн тогтолцоо, засаг захиргааны шинэчлэл, хот тосгоны эрх зүй зэрэг хөндөгдөж буй бусад асуудалд нэгэн адил хандах нь чухал.

Монгол улсын Үндсэн хууль нь Та бидний амьдралд олон эерэг үр дагаврыг авчирч, манай орон зах зээлийн харилцаанд шилжиж ардчиллыг хөгжүүлсэн туршлагаараа бусад оронд жишээ болох олон шинэтгэлийг бодит үйл хэрэг болгосон билээ. Монгол Улсын Үндсэн хууль нь цаашид ч улс орны хөгжил дэвшлийн зүг чигийг заах луужин болж үр өгөөжөө өгсөөр байх болно.

Үндсэн хуулийн ойн энэ өдрийг тохиолдуулан Монгол улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах, бүх ард түмнээр хэлэлцүүлэх, батлан хэрэгжүүлэх үйл хэрэгт ур ухаанаа дайчлан идэвхи чармайлт гарган ажилласан тэр үеийн Ардын Их Хурлын депутатууд, Улсын бага хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд,Үндсэн хуулийн баталгаа болсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, төрийн нийт албан хаагчид болон нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан