2003 онд үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдсан билээ. 1988 оноос улсын алдарт уяач, 1996 оноос манлай уяач хэмээх цолыг бий болгожээ.
Шинэ баяр наадмын хуулийн өмнө улсын баяр наадамдаа 12 морь түрүүлгэсэн буюу 24 айраг авсан уяачид тод манлай уяач цолыг шинээр бий болгож гардуулах болсон юм. Данзаннямын Даваахүү, Дамбадаржаагийн Онон, Гарамжавын Сандуйжав, Цэрэндоржийн Аюуш нарын дөрвөн шилдэг уяач энэхүү том цолыг анхлан гардаж байлаа. Үүний дараа 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Өвөрхангайн Э.Эрдэнэчулуун, Архангайн Ц.Дуламсүрэн нарын хоёр шилдэг уяач энэхүү цолыг хүртэж байсан түүхтэй.
2019 оны гахай жилийн цагаан сараар Завханы Д.Баяраа, Дорнодын Т.Батзориг, Говь-Алтайн Л.Батмөнх, Увсын Б.Далай, Архангайн Ө.Пүрэвбаатар, Завханы Б.Энхболд нар хүртсэнээр нийт 43 уяач энэхүү дээд цолонд хүрээд байна.