АНУ-ын Флорида муж улсын Бока-Ратон хотын эргээс өнгөрсөн долоо хоногт олдсон далайн яст мэлхийнээс 104 ширхэг хуванцар хог хаягдал гарган авсан тухай албаны хүмүүс мэдээллээ.
Гарын атганд багтахаар жижигхэн хэмжээтэй далайн яст мэлхийн гэдэснээс хавтас, агаарын бөмбөлгийн материал, хуванцар савны шошго зэрэг эд зүйлсийг гарган авчээ. “Gumbo Limbo” байгаль хамгаалах төвийн хүмүүс уг яст мэлхийн залгисан зүйлсийн зургийг фейсбүүк хуудаснаа нийтэлсэн нь олныг цочирдуулсан байна.
“Яст мэлхийг зүсэх болгонд түүний гэдэснээс хуванцар хог хаягдлууд ар араасаа гарч ирсээр байсан. Үнэхээр цочирдмоор” гэж тус төвийн нөхөн сэргээх эмчилгээний тасгийн зохицуулагч Витни Краувдер “Guardian” сайтад ярьжээ. Харин туслах Эмили Мировски “Яст мэлхийг олоход эцэж туран, сульдсан байсан. Бие нь сайнгүй байсан” хэмээсэн юм.
Хэвийн байдалдаа орж, эдгэсэн амьтдыг далайд нь эргүүлэн тавьдаг.
Уг яст мэлхий хуванцар хог хаягдал идсэний улмаас гэдэс нь дүүрч, хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй эцэж турсан байжээ. Өөрөөр хэлбэл гэдэсний түгжрэлд орсны улмаас үхсэн байна.
Дээрх зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон мянган хүний анхаарлыг татсан бөгөөд хүмүүсийн хариу үйлдлийг хараад байгаль хамгаалах төвийн хүмүүс ч гайхсан гэнэ. Тэд энэ үйл явдлыг сануулга гэдгийг онцлоод далайн хуванцар хог хаягдалтай тэмцэхэд хүн бүр оролцох хэрэгтэйг фэйсбүүк хуудсаараа дамжуулан уриалсан байна.
“Gumbo Limbo” байгаль хамгаалах төвд хуванцар хог хаягдалд залгиж, тэжээлийн дутагдалд орсон яст мэлхий ирэх нь түгээмэл үзэгдэл аж. Төвийн хүмүүс хоолны дуршлыг нь өдөөх зорилгоор өдөр бүр яст мэлхийд ус өгөх болон бусад замаар эмчилгээ хийдэг байна. Хэвийн байдалдаа орж, эдгэсэн амьтдыг далайд нь эргүүлэн тавьдаг юм байна.
Эх сурвалж: ecowatch.com