"Нэг түмэн сурагч инженер бэлтгэх" зорилгоор 2018 онд байгуулагдсан "Нэст Коор Aкадеми" ХХК-ийн "Nest Academy"-ийн хоёр дахь элсэлтийн сурагчид өчигдөр "Demo Day 2019 - S2" төгсөлтийн баяраа хийлээ. Ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй тус академийн төгсөлтийн баяраас бид сурвалжилсан юм.
2019 оны 10-р сарын 13. Үдийн 15:00 цагт бид "Corporate and Convention center"-т ирлээ. Танхимын хоёр захаар сурагчид баг багаараа ширээ засан сууж, өөрсдийн бүтээсэн веб аппликейшн, тоглоомуудыг хүрэлцэн ирсэн үзэгч, сонирхогч, эцэг эхчүүдэд танилцуулж байв. Танхимын голоор өрсөн сандлууд дүүрсэн байх агаад ихэвчлэн сурагчдын эцэг эх, найз нөхөд нь ирсэн байлаа.
Сурагчид зуны турш сурсан зүйлээ ашиглан, багаар ажиллаж хөгжүүлсэн веб аппликэйшн, тоглоомуудаа тайзан дээрээс танилцууллаа. Тэр дунд адал явдалт тоглоом, хүний хэрэгцээг хөнгөвчилсөн аппликейшн гээд шинэ санаа дүүрэн бүтээлүүд байсан юм.
7-12-р ангийн сурагчдад зориулсан ахисан түвшний мэдээлэл технологийн сургалтын төв болох "Nest Academy" нь 2018 оны намар анхны элсэлтээ авч байсан. Харин 2019 оны зун хоёрдугаар элсэлтээ авч, суралцсан хүүхдүүд ийнхүү төгсөж байгаа аж. Академийн найман сарын хугацаат сургалтын төлбөр нь 3.2-4 сая төгрөг бөгөөд энэ удаагийн төгсөгчид зун, намрын дөрвөн сарын хугацаанд 8 сарын хичээлийг шахаж үзсэн байна.
"Nest Academy"-ийн анхны төгсөгчдийн нэг Нийслэлийн 76-р сургуулийн 12-р ангийн сурагч Э.Мөнхучрал "Би 2018 оны намар шалгалт өгч тус академид 8 сар сурахдаа код бичиж сурснаас гадна бие даан ажиллаж, бусадтай чөлөөтэй ярилцаж сурсан. Үүний ачаар өнгөрсөн зун мэдээлэл технологийн салбарын компаниас дадлагаар ажиллаач гэж урилга ирсэн. Тийнхүү би хоёр сарын турш ажилласан.
Хэдийгээр 12-р ангийн жаахан хүүхэд ч гэсэн энэ нь надад маш том боломж болж, их зүйлийг сурсан. Би багаасаа компьютер тоглоомыг их сонирхдог байсан учраас тоглоом хийх талаар бие даан суралцаж саяхан нэг жижиг тоглоом хийсэн. Тоглоом хийх үед AI буюу хиймэл оюун ухааныг сонирхох болсон ба ирээдүйд энэ чиглэлээрээ явна гэж бодож байна. Ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын "Цахиурын хөндий"-д очиж суралцахаар зорьж буй. Гадаадад суралцаж, томоохон компанид ажиллаж туршлага хуримтлуулсны дараа Монголдоо ирж ажиллана" гэв.
Сурагчдын хийсэн бүтээл дунд
- Гол дүрийн хүү эсвэл охиныг удирдан замд тааралдах саад тотгорыг давж гэрт нь аюулгүй хүргэх зорилготой "Way Home",
- Дөрвөн тоглогч багт хуваагдаж эсрэг багийн сүнснээс зугтан оноо цуглуулан өрсөлдөх "Pacman",
- Танин мэдэхүйн сонирхолтой асуултад хариулах замаар 7 үе буюу 7 хайрцаг нээн өөртөө хэрэгсэл цуглуулах "Enigma Box" зэрэг тоглоомууд байв.
"Nest Academy"-ийн програмчлалын ангийн мастер багш П.Бямбадорж "Бид академиа дэлхий даяар тархан суурьшсан шилдэг Монгол инженерүүдийн дэмжлэгтэйгээр 2018 онд байгуулсан. Өнгөрсөн зун 40 сурагчийг эрчимжүүлсэн 400 цагийн програмчлал, дизайны хичээлд хамруулсан. Нийт 80 сурагч инженер бэлтгээд байна. Манай сургалтын хөтөлбөр дөрвөн шатны цогц хөтөлбөрөөс бүрддэг. Ирэх арваннэгдүгээр сард хоёрдугаар шатны хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.
Дэлхийн шилдэг мэдээллийн технологийн байгууллагуудад инженерийн хүний нөөцийн хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж дунджаар жилийн 120 мянган ам долларын үнэлгээтэй ажиллаж байна. Тиймээс хүүхдүүдэд мэдээлэл технологийн боловсрол эзэмшүүлж ирээдүйн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэх нь манай зорилго юм. Би 2015 онд МУИС-ийг мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж төгссөн. Тус академид хоёр дахь жилдээ ажиллаж байна. Манай эхний шатны сургалтад програмчлал болон дизайны үндсэн мэдлэг, суурь чадамж заадаг. Ингэснээр хүүхдүүд цаашдаа програм, дизайны инженерээр сурч ажиллахын эхлэл тавигдаж буй юм" хэмээв.
"Nest Academy" нь одоогоор найман багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.
ШУТИС-ийн нэгдүгээр ангийн оюутан О.Хонгорзул "Би 2019 оны намар ахлах сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд мэргэжилтэйгээ холбоотой хаана юунд суралцаж болох вэ гэж хайж байгаад "Nest Academy"-ийг олсон. Зуны гурван сарын хугацаанд би практик дээр код бичиж сурсан ба дараа дараагийн шатанд нь ч суралцана. Сүүлийн үед залуус өөрсдийн нийгмийн идэвхийг сайжруулах гэж сайн дурын ажил их хийх болсон. Үүнтэй зэрэгцээд сайн дурын ажлын мэдээлэл авах гэхээр маш олон хэрэггүй, худлаа мэдээлэл гарч ирдэг. Бид үүнийг шийдэхийн тулд сайн дурын ажил хийдэг байгууллагуудтай холбогдоод сайн дурын ажил зарладаг аппликейшн бүтээсэн" гэв.
Түүний ярьсан сайн дурын үйл ажиллагаа, клубуудыг хэрэглэгчдэд сошиалаар түгээх зорилготой "Voluna App" аппликейшнээс гадна
- Өөрт буй хоолны орцыг оруулснаар, хийх боломжтой хоолны жор болон зааврыг харуулах зорилготой "CodeChef" аппликейшн,
- Монгол үгийн англи орчуулгыг таах ба олон тоглогч нэгэн зэрэг өрсөлдөж оноо цуглуулах боломжтой "ХҮЯ Аpp" аппликейшн,
- 200 гаруй хувцас хэрэглэлээс сонгон өөрийн цахим дүрээ хувцаслаж, түүнийгээ зураг болгон хадгалах боломжтой "Zavatar" аппликейшн зэрэг сонирхол татахуйц бүтээлүүдийг сурагчид хийжээ.
7-12-р ангийн сурагчид бие даан, шинэлэг санаа гаргаж, дэвшилтэд бүтээлүүд хийсэн нь сайшаалтай. Арга хэмжээ ийнхүү бүтээлүүдийн танилцуулга хийж, дурсгалын зураг татуулан өндөрлөв.
Ташрамд дурдахад "Nest Academy"-ийн суралцагчид нь дотоодын мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэрэмжит тэтгэлэг авах, дадлагад уригдах, ажилд орох боломжтой болох юм. Энэхүү хамтын ажиллагааны салхийг хагалж "Nest Academy" нь "ITZone", "Grapecity Mongolia"-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа ба цаашид хамтрагч байгууллагуудын тоо өргөжих аж.