Олон улсын жазз өдрүүд Монголд дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд болох гэж байна.
Олон улсын жазз өдрүүд гэж юу вэ? Бид яагаад Монголд жазз өдрүүдийг тэмдэглэх гэж байна вэ?
2018 оны дөрөвдүгээр сарын 30-нд дэлхийн 190 оронд 2000 гаран жазз хөгжмийн наадам зохиогдсон бөгөөд учир нь ЮНЕСКО-н Ерөнхий хуралдаанаас 2011 оноос эхлэн тус өдрийг “Олон улсын Жазз өдөр” болгон зарласан. Монголд энэ өдрийг 2011 оноос эхлэн тэмдэглэж байна.
Хил хязгаарыг дамнан, харилцааг тэтгэж, хүн төрөлхтнийг мөн чанараар нь нэгтгэдэг, бүтээлч сэтгэлгээний сонгодог илэрхийлэл энэ урлагийг монгол улсад түгэн дэлгэрч буйг тэмдэглэн Файт Кайт Жазз Клуб, ЮНЕСКО-той хамтран 5 хоног үргэлжлэх “Олон улсын Жазз өдрүүд” цувралыг хүргэхээр бэлтгэж байна.
Эрх чөлөөний билэгдэл болон 1910 оноос хойш үүсэн дэлгэрсэн жазз хөгжим цаг мөч тутам өөрчлөгдөж хувьсаж байдаг ч уламжлал дээр тулгуурлан боссон, төрөл бүрийн сорилт туршилтуудын үр дүнд бий болдог учраас үндэстэн бүрийн онцлог шинжийг агуулсан олон улсын шинж чанартай урлагийн хэлбэр болж хөгжсөн байдаг.
Хөгжмийг газар гэвэл Жазз бол Хот. Олон ургалч санал ижил тэгш эрхтэйгээр сүлэлдэж бие биеэ хурцалж тэндээс онцлог байдлаа мэдэрч, улмаар харилцан холбогдох сэжим нь улам баяжих энэ үйл явц бол жазз болон их хотын гол цөм хүч билээ. Бид уран бүтээлээрээ жил бүр олон улсын жазз хөгжмийн өдөрлөгт нэгдэж, үндэсний онцлогоороо ялгарах нь Монгол жазз хөгжмийн нэгэн түүхийг бахархалтайгаар бүтээлцэх чухал үйл явдал юм. (identity, but jazz is making it all global at the same time radiate our identity)
2019 оны байдлаар Монголын жазз хөгжмийн хөгжилд хэд хэдэн үсрэнгүй дэвшлүүд гарсантай холбогдон жазз хөгжмийг сонирхох тэр тусмаа Монгол уран бүтээлчдээ дэмжих хандлага ихээхэн нэмэгдсэн.
Иймд бид “Олон улсын жазз өдөр”-ийн хүрээнд дэлхий даяар нэгэн зэрэг 190 оронд зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны нэгэн хэсэг болох бөгөөд, олон мянган хуучин болон шинэ сонсогчдод жазз хөгжмийн Монгол дах ололт, хөгжлийн үйл явцыг энтертэйнмэнт хэлбэрээр хүргэхийг зорьж байна. Олон нийтэд Монголын жазз урлагт бүтээгдсэн сор бүтээлүүдийг танилцуулж, залуу үеэ бүтээлч нээлттэй эерэг сэтгэлгээнд хөтлөх нь бидний үйл ажиллагааны гол зорилго юм.
Монголчууд жазз сонсох дуртай юу?
Монголд жазз 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигдсан. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжиж, Баянмонгол чуулгын эхийг 1970-аад оны үед тавьсан байдаг.
2009 онд Их Талын Жазз ТББ байгуулагдаж жил бүр Жазз хөгжмийн наадам зохион байгуулж байсан нь өдгөө мэргэжлийн жазз хөгжимчдийг бэлтгэх боловсролын Улаанбаатар дах Гёте хөгжмийн танхимын (GMUB) суурийг бий болгосон. 2014 оноос эхлэн залуу хөгжимчид мэргэжлийн жазз боловсрол эзэмшиж түүнийгээ даган жазз тоглолтуудын болох давтамжууд нэмэгдэж сонсогчдын нас залуужсан.
GMUB төслөөс зохион байгуулсан тоглолтуудад 180000 гаруй үзэгчид ирсэн тоо байдаг. 2016 онд GMUB төрсөн Jazz Train хамтлагийн ижил нэрт цомог тус оны Шилдэг Цомог болсон. Мөн JazzLab агентлагийн зохион байгуулсан Испани, Франц, Америк уран бүтээлчид оролцсон 5 цуврал тоглолт Ulaanbaatar International Series/Зураг оруулах/ 9000 гаруй сонсогчдын талархлыг хүлээсэн байдаг.
Бидний 8 сарын өмнө нээгдсэн Fat Cat Jazz Club-д сар бүр 1500 гаруй үйлчлүүлэгчид жазз тоглолт үзэхээр ирдэг.
Мөн манай жазз хөгжимчид бүх төрлийн Корпорациудын дипломат үйл ажиллагаа, элчин сайдын яамдуудын тэмдэглэлт баяруудад уригдан тоглох нь элбэг.
Юу? Хаана? Хэзээ?
Дөрөвдүгээр сарын 26-нд 21:00 цагт FatCat JAZZ CLUB-д
"Day Off" Album Soft Release - Listening Party /Entrance Free/
"Улаанбаатарын хөл үймээн ихтэй, үйл явдлууд хурдтайгаар ар араасаа хөврөх энэ л хотод шинэлэг хөг, гайхамшигтай хэмнэл болсон газар нээгдсэн нь “FatCat” жазз клуб билээ. Амьдралаас сонсож болох бүхий л аялгууг түгээж, дулаахан таатай мэдрэмж төрүүлэхүйц энэ клуб нээгдээд жил ч хүрээгүй атал хэн хүнгүй мэддэг, зорьж очдог газруудын нэг болжээ." ~UBlife
Тус клубын анхны бие даасан бичлэгийн цомог энэ өдөр нээлтээ хийнэ. Цомогт 2017 онд "Оны шилдэг цомог"-ийн эзэн Jazz Train хамтлаг, мөн Файт Кайт жазз клубын хаус хамтлаг Bluescoopers, дуучин Тэнүүн, дуучин Jojo нар оролцсон бөгөөд цомгийн дийлэнх хувь нь тэдний өөрсдийн бичсэн бүтээлүүдээс бүтсэн. Хотын завгүй амьдралд хөгжмөөрөө амралтыг бэлэглэх зорилготой энэ цомгийн дуунуудыг сонсох анхны сонсогч болохыг хүсвэл ирээрэй.
Дөрөвдүгээр сарын 27-нд 14:00 цагт Монгол Улсын Консерваторит
GMUB Open Day - Photo Exhibition /Open for Public/
Монгол дахь Гёте Институт Монгол Улсын Консерватори (хуучнаар Хөгжим Бүжгийн Коллеж) 2014 оны 9-р сард Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим (GMUB)-ыг үүсгэн байгуулсан юм. Герман улсын басс хөгжимчин Мартин Зенкерийн удирдлага дор хэрэгжиж буй GMUB төслөөр Монгол улсад жазз болон орчин үеийн хөгжмийн боловсролыг академик түвшинд олгох үндэс суурь тавигдсан. Төсөл хэрэгжиж эхлээд дөнгөж хоёр жилийн дотор тус сургалтыг Монгол Улсын Консерваторийн бакалаврын төвшинд заахаар болсон байдаг.
Энэ төслөөс төрөн гарсан Энхжаргал, Шүтээн, Мөнхтэмүүлэн, Мөнгөнтовч, Хүслэн нарын оюутнууд одоо ХБНГУ Мюнхен хотод мэргэжил дээшлүүлж буй бөгөөд дараагийн үеийн оюутнууд нь мөн явахаар зэхэн шалгалтандаа бэлдэж буй юм.
4-р сарын 27-ны өдөр тус боловсролын төслийн нээлттэй өдөрлөг Монгол улсын Консерватори дээр болох тул нас насны жазз хөгжим сонирхогч, багш, сурагч, оюутнуудыг урьж байна.
Дөрөвдүгээр сарын 27-нд 21:00 цагт FatCat JAZZ CLUB-д
Ella Fitzgerald Birthday tribute concert /
Элла Физжералд гэгч хосгүй эмэгтэй хорвоогийн хамгийн сайхан хөгжмийг мэдрүүлэхээр даруй зуун хоёр жилийн өмнө мэндэлжээ. Түүний уянгалаг хоолойгоор дамжих ямар ч дуун эгшиг амь амьдралыг олдог. Бидний хувьд шүтээн, олны хэлдгээр "Жаззын Хатан Хаан" түүнд зориулсан хүндэтгэлийн тоглолтууд жазз хөгжим дэлгэрсэн орон бүрт ээлж дарааллан болж байна. Энэ давалгааны түрлэг болон түүнд зориулж дуу хоолойг нь туулсан амьдралыг нь хуваалцан GMUB төсөл сургуулийн бүх дуучид сэтгэл догдлон бэлтгэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Элла шүү дээ!
Вокал: Солонго, Оюундарь, Маяа, Энжи, Ариу, Очироо, Билгүүн, Жожо, энхжаргал, Ноби, Ирээдүй, Дөлгөөн
Дөрөвдүгээр сарын 28-нд 20:00 цагт FatCat JAZZ CLUB-д
VIP Concert /Invite only, Media/
Enji's Sisters гурвал хамтлаг хуучны 30-аад оны стилээр дуулдаг бөгөөд тэднийг сонсох боломж тэр бүр байдаггүй нь хамтлагийн гишүүн Энхжаргал ХБНГУ-д суралцаж амьдардагтай холбоотой. Монгол Улсад суугаа элчингүүд тэднийг эчнээ таних бөгөөд тэд энэ удаад зөвхөн хөрөнгө оруулагч, хамтран ажилласан байгууллагуудад зориулж тусгай тоглолт хийх гэж байна.
Дөрөвдүгээр сарын 29-нд 21:00 цагт FatCat JAZZ CLUB-д
Martin Zenker Quartet - playing from "For Those Years to Come"
100 гаруй жилийн түүхтэй энэ хөгжим нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй нь Улаанбаатарын жазз дурлагсдын хуучин танил Мартин Зенкер гэгч хөгжимчинтэй нягт холбоотой. Учир нь тэрээр Монголын жазз хөгжмийн хөгжилд асар том хувь нэмэр оруулж буй боловсролын GMUB-Улаанбаатар дах Гёте хөгжмийн танхим төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөө цагт монголчуудад хамгийн танил жазз уран бүтээлч бол Мартин Зенкер. Өмнөд Солонгос, Монгол, Өмнөд Африк гээд олон улсуудад жазз хөгжмийн үрийг тарьж соёолуулж буй онолын профессор, контрабасс хөгжимчин тэрээр энэ удаад танд зориулж зөвхөн өөрийн бичсэн оригнал бүтээлүүдээ Англи, Солонгос, Америк уран бүтээлчдээс бүрдсэн 3 өөр орны хөгжимчидтэй хамтран тоглох бөгөөд энэ бол түүний өөрийн бүтээлүүдийг амьдаар сонсох цор ганц боломж байхыг үгүйсгэх аргагүй.
https://itunes.apple.com/us/album/for-the-years-to-come/971064373
Дөрөвдүгээр сарын 30-нд 07:30 цагт Шангри-Ла IMAX 4-р танхим
International Jazz Day Concert
Энэ өдөр дэлхий даяар жазз хөгжимчид, хөгжим сонирхогчид хөгжмөөр дамжуулан эрх чөлөө, үндэстэн ястны ялгарал, харилцан ойлголцлыг тэмдэглэн цэнгэлддэг. Бидэнд үлдсэн өвийг дэлхийн хэлээр түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн уран бүтээлээрээ хүчин зүтгэж буй Эрхэмбаярын Энхжаргал. Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлүүдээс сорчлон жазз найруулгад хөрвүүлэн Энхжаргал дуулж Билли Харт нарын дэлхийд данстай хөгжимчдийг оролцон тоглуулж, Германы алдарт "Enja Records" лэйблд бичигдсэн “Mongolian Songs” цомгийг олон нийт тэр бүр сайн мэддэггүй. Энэ удаад энэ цомгийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Гончигсумлаа гуайн бүтээлүүдийг дахин амьдруулах гэж байна.
https://www.amazon.com/Mongolian-Song-Johannes-Enders-Billy/dp/B071HW9SLY
7:30PM Bayanmongol Big Band ft. Singer Naagii
7:50PM Short documentary about jazz history of Mongolia
8:00PM Enji “Mongolian Songs”
Vocal - Enkhjargal Erkhembayr /Mongolia/
Saxophone - Kim JeeSok /South Korea/
Piano - Paul Kirby /Scotland/
Bass -Martin Zenker /Germany/
Drums -Steve Pruitt /USA/
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Файт Кайт жазз клуб
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
Улаанбаатар дах Гёте Хөгжмийн Танхим
ЮНЕСКО
БСШУЯ
ИВЭЭН ТЭТГЭГЧИД
Америкийн Элчин Сайдын Яам