Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 км зайтай Жараахай хэмээх газарт намаржиж буй малчны хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш иржээ. Тус сумын нутагт ой мод багатай бөгөөд хөвчийн зэрлэг араатан амьтны үр төл нялх бамбарууш ОХУ-ын нутгаас ирсэн байх хэмээн нутгийн иргэд ярьж байна.
Бамбаруушны бие жижиг, нялх төл байх агаад малчин айлын тахианы байранд хашаад буй аж. Тэд бамбаруушийг сүү, махаар хооллож байна. Энэ талаар тус сумын удирдлага Дорнод аймгийнхаа Байгаль орчны газар, Онцгой байдлын газар мэдэгдсэн бөгөөд бамбаруушийг хэрхэх талаар тодорхой чиглэл өгөөгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг сануулжээ.
Дашбалбар сумаас баруун тийш 100-гаад км-ийн зайд орших Баян-Уул сумын нутагт 2018 оны аравдугаар сард мөн бамбарууш ирсэн бөгөөд малчин айл хашаандаа уяж, мах сүүгээр хооллож байсан. Сар орчмын дараа бамбарууш гинжээ таслан сураггүй алга болсон байдаг.