gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ундааныхаа савыг тушаагаад автобусны картаа цэнэглэх боломжтой

Эдийн засаг
2019-09-06
132
Twitter logo

2018 оны байдлаар нийслэлийн хэмжээнд хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэр, ялган бэлтгэдэг 206 цэг байна. Гэвч ялган бэлтгэдэг цэгүүд өвлийн улиралд ажил нь зогсдог ба иргэд тэр бүр үйлчлүүлдэггүй. Иймээс тэдгээр хаягдал хөлд хөглөрч, биднийг болон байгалийг “чимээгүй” хөнөөсөөр байна. Тэгвэл саяхнаас хогийг мөнгө болгох хялбар боломж бүрджээ. Тодруубал, хуванцар хаягдлаа тушаагаад нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой автомат төхөөрөмж захиалгаар хийлгэсэн байна. Хаягдлыг дахин боловсруулахад зуучилдаг төхөөрөмжүүд дэлхийн олон оронд бий. Тухайлбал, БНХАУ-д нэг ширхэг ундааны саваар нохой, муурны 20 грамм хоол авдаг сонирхолтой төхөөрөмж байдаг.

Манай улсад нийлүүлэх уг төхөөрөмжийг “Эко бин”, “Эко кэйш” компанийн санаачилгаар Хятад улсад үйлдвэрлэсэн ба одоогоор 12 машин захиалжээ. Төслийн анхны бүтээл болох нэг дугаартай машиныг хотын захиргаа худалдаж авахаар болсон юм.

Энэ талаар “Экобин” компанийн захирал П.Очирпүрэвээс тодрууллаа.

-Хаягдлыг төлбөртэй авах RVM машин нь ямар төрлийн хог хаягдлыг авах вэ?
-RVM машин нь одоогоор хөнгөн цагаан, лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг зэргийг авах боломжтойгоор үйлдвэрлэж байгаа.

-Иргэд хог хаягдлаа тушаагаад автобусны картаа цэнэглэх боломжтой гэсэн мэдээлэл байсан. Хэчнээн хаягдлаар нэг удаа зорчих боломжтой вэ?
-Хаягдлын жин, хэмжээ, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч бараа тус бүрийг 10­50 төгрөгөөр үнэлж аван, дахин боловсруулах компаниудад хүргэнэ. Иргэд хаягдал хийх бүртээ бүтээгдэхүүний үнийн дүнтэй QR код бүхий тасалбар авч, түүгээрээ нийтийн тээврийн зорчих картаа цэнэглэх юм. Мөн тухайн тасалбараар зөвхөн автобусны карт цэнэглээд зогсохгүй дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн, мөн шатахуун хөнгөлөлтөөр авах боломжтой.

-RVM машин хэдий хэмжээний багтаамжтай вэ?
-Уг төхөөрөмж нь тус бүртээ гурван тасалгаатай. Хамгийн том тасалгаа нь 80 кг хог хаягдлын багтаамжтай. Мөн 4G сүлжээг ашиглаж ажиллана.

-Хаягдлыг үнэлж авах машин нь хэзээнээс ашиглалтад орох болон хаана байрлуулах талаар мэдээлэл өгнө үү?
-Тус машиныг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Вокзал, нисэх буудал, шатахуун түгээх станц зэрэг олон нийтийн газруудад байрлуулахаар төлөвлөсөн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан