gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.08
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.08
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Анар жимс амттай эм

Эрүүл мэнд
2014-01-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2014-01-01
Анар жимс амттай эм
Эрт үеэс эхлэн “Хааны мод” хэмээх цол хэргэмийг хүртсээр ирсэн анар жимсний модны алдар цуу өнөөдөр ч буураагүй байна.

Энэ модны үндэс газрын хөрсөнд гүн шигдэж хамгийн шим тэжээлтэй эрдэс бодисыг өөртөө шингээн, нүд булаам гоё цэцэг бадамлуулсныхаа дараа л сая нэг энэ гайхалтай жимсийг төрүүлдэг.

“Хаан мод”-ны үндэс, мөчир, үр, жимсний хальс, түүн доторх мөхлөг хоорондын зөөлөн эд гээд бүхий л хэсэг нь эм болж эмчилгээнд ашиглагддаг. Анар жимс хүний цус цэвэршүүлэх, гемоглобин буюу цагаан бөөмний тоог нэмэгдүүлдэг чадвараараа хамгийн шилдэг нь.
       
Энэ жимсний шүүсэнд каротин, фосфор, кальци, магни, кали, натри, нимбэгний шүүс, В-гийн төрлийн аминдэмүүд мөн С, РР аминдэм агуулагддаг тул хүний бие организмын дархлааг бэхжүүлдэг шидтэй. Анар жимсэн дэх антиоксидантын хэмжээ ногоон цай, улаан дарсанд агуулагддагаас хамаагүй илүү. Анемии, гипертони, цусан хангамжны эмгэг, хөхүүл ханиадад хэрэглэхэд онцгой үр дүнтэй, малярий, цинг, элэг, бөөрний өвчинд сайн.
       
Энэ гайхамшигтай жимсэнд агуулагддаг биологийн идэвхтэй бүхий л бодисууд нь хүний биеийн  бодисын солилцоог сайжруулж пектин, фолийн хүчил, танин нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог сайжруулах, эд эрхтэнийг анагаах увидастай.
        
Гэрийн нөхцөлд түлэнхийг эмчлэхдээ анар жимсний шүүсийг бага зэрэг шингэлж түрхээд дээрээс нь үрүүдийг тусгаарласан зөөлөн эдийг хатааж нунтаглан цацахад хялбархан илааршдаг.
       
Анар жимсний нунтагласан хальснаас нэг хоолны халбагаар авч нэг аяга буцалсан халуун усанд хийгээд ягаан шингэн болтол нь хандалж уулгахад архаг ханиалганд нэн тустай. Өдөрт нэг аягыг бүлээнээр нь ууна.
      
Анар модны холтсыг хандалж уухад шимэгч хорхой туугддаг.
      
Мөн жимсийг нь идэж шингэн алдалтыг зогсоож болно.
     
Харин ходоодны хүчил ихтэй, ходоодны шархтай, гастриттай хүмүүс анарын шүүсийг ихээр уухыг эмч нар хориглодог.

Анар жимс даралт багасгадаг

Хүмүүс анар жимсийг “диваажингийн алим” хэмээн нэрийддэг. Анар бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг маш олон ашигтай эрдэс бодис агуулдаг. Ялангуяа анар жимсний шүүс гемоглобинийг нэмэгдүүлж, даралтыг багасган, тэр байтугай нарны цацрагаас хамгаалдаг. Анар жимсний хальсны хандаар тослог арьснаас хамгаалах эмчилгээний маск хийж байна.

Үүнээс гадна анар жимс пуникалагих хэмээх тусгай бодис агуулдаг. Энэ бодисыг эрдэмтэд судлаад, бидний бие дэх янз бүрийн вирусыг устгадагийг тогтоосон байна.Энэ бодис бусад жимсэнд маш ховор тохиолддог бөгөөд анар түүний гол эх үүсвэр болдог аж. Үүнээс үзэхэд анар бол вирусын өвчин тусч, бие нь суларсан хүнд хамгийн тохиромжтой жимс юм. Ханиад томууны дэглэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог. Харин эмч нар анар жимсний ясыг залгиж болохгүйг анхааруулдаг. Учир нь анарын яс мухар олгойг үрэвсүүлдэг байна.

Анар жимс судасны хана бэхжүүлдэг

Анар жимс нь өөх тосыг хайлуулж, хүний судасны ханыг илүү уян зөөлөн болгодог тухай “The Times of India” сонинд мэдээлжээ.

Анар жимс нь антиоксидант, полифенол зэрэг олон төрлийн ашигтай бодис агуулдаг. Эдгээр бодис нь зүрх судасны системийг хамгаалдаг бөгөөд судсыг өргөсгөж, нарийсган, цусны тогтвортой урсгалыг хангадаг аж.

Үүнээс гадна үл исэлдүүлэгч бодис нь судасны хатуурлаас сэргийлж, удаан хугацааны турш уян хатан байлгадаг.

Энэ жимс нь хөхний булчирхайн хорт хавдраас ч сэргийлдэг сайн талтай. Үүнээс гадна хортой холестеринийг устгаж, ашигтай өөх тосны түвшинг нэмэгдүүлдэг гэнэ.
Тэгэхээр зүрх судасны системийн өвчтэй, даралт ихтэй хүмүүст анар жимс тун ашигтай байх нь.  Анарын шүүс шүдэнд эерэг нөлөө үзүүлж, хорхойтох, шүд өнгөртөх магадлалыг бууруулдаг аж.

Анар цус харвалт болон зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг

Анар жимсний шүүсэнд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг цус харвалт болон зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг. Анар жимсний шүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

Анар жимсний 10 ач тус
 
Анар бол эрүүл мэндэд үнэлж баршгүй амин дэмтэй жимс гэлцдэг. Гэхдээ яг юунд ямар ач тустай болохыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл анар жимс идэх 10 шалтгаан энд байна.

1.Хөгшрөлтийн эсрэг
Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэнэ гэсэн үг.
2.Бөөр хамгаална
Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн шинэ судалгааны үр дүнгээр бол анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг гэнэ.
3.Элэг төлжүүлнэ
Өөр нэг судалгаагаар анар жимс нь элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна.
4.Дархлааг сайжруулна
Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.
5.Харшлын эсрэг нөлөөтэй
Анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай аж.
6.Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
7.Түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг байна.
8.Хөхний хорт хавдраас сэргийлнэ
Анар жимсийг эмэгтэйчүүдэд туйлын хэрэгтэй жимс гэлцдэг. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.
9.Арьсны хорт хавдраас сэргийлнэ
Анар жимс ер нь арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр ч төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг гэнэ.
10.Цусны даралтыг хэвийн болгоно
Мах хэтрүүлэн идсэнээс үүдэн цусны даралт ихсэх үед анар жимс идвэл хэвийн болгодог гэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан