gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэвш Д. Тайвансайхан: Будда чинь сайн цагийн мянган бурхны дөнгөж дөрөв дэх нь байхгүй юу

Нийгэм
2007-08-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-28

Тэрбээр 1965 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд мэндэлжээ. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. 1981 онд /Донжи ладдү цанай мойдой/ гайхамшигт увдист Дамба рэсгүй багшид шавь орж бурхны шашинтай барилдлагатай болсон. 1983 онд нийслэлийн 10 жилийн 28-р сургууль, Шашны дээд сургуульд элсэн 1992 онд төгссөн. Гандан хийдийн Едгаа чойлон, Гунгаа чойлон дацангуудад багшилсан. Мөн өөрийн нутгийн Егөзүр хутагтын хийд, аймгийн төвийн хийдийг сэргээн босголцсон. Их мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх ажилд хоёр жил ажилласан. Гэсэр сүм дэх шашны сургалттай дунд сургуульд 1995-2002 он хүртэл багшилжээ. 1998 онд Монгол Улсын Засгийн Газрын шагнал, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Багшийн алдар” медаль болон бусад шагналуудаар шагнагдсан. 2001 онд Буддын гүн ухааны гэвш цол /эрдмийн/ хамгаалсан. Мөн онд VIII Богдын зарлигаар бүтээгдсэн Богд уулын Ум Аа Хум толгойг дахин сэргээж, язгуурын гурван бурхны өнгөөр бэлэгдсэн гурван үсгийг чулуугаар шигтгэн шавь лам нарын хамтаар бүтээлцсэн ажуу.

-Таны хийдийн тухай тайлбараас яриагаа эхлэх үү?
-Уул нь Гаржидивын урсгал гэж буй. Хүмүүс Гармаава гээд заншчихсан. Далай багшийн хойдыг залгамжлах лам хүү чинь манай урсгалын гол төлөөлөгч. Бид мөргөлчин түмнийг очих тав тухтай орчин бүрдүүлэхийг зорьж байна.

-Юу гэсэн үг юм бол. Гандан тэргүүтэй олон хийд тавлаг орчин биш гэж үү?
-Тэнд хүмүүс тавтай байж чадахгүй байгаа. Дараалал ихтэй, зарим нь орж мөргөж чадахгүй буцаж байна. Гандан хийдийн гадна байдаг мөргөлийн вандангуудыг хар. Хүн мөргөхийн эцэсгүй хир буртаг, шороо тоос. Уул нь Гандан хийд гайхамшгийн орон юм шүү дээ. Тэнд чинь голдуу бага, давчуу “Шарилын сүм”-үүд байдаг.

-”Шарилын сүм” гэнээ?
-Яахав дээ, манай II, V Богдын шарилыг тэнд залсан байдаг байхгүй юу. Бурхны “Цаг, цаг үетэйгээ нөхцөж явна” гэсэн айлдвар буй. Орчин үе өөр болж, хүмүүс нэг нэгнээ их шүүмжилдэг болж. Би үүнд тааруулан ярьж буй хэрэг биш. Өнөөдөр Монголын сүсэгтнүүдэд завилаад суудаг уужим, саруул мөргөлийн танхим даруй хэрэгтэй байна. Хүн зорьж очоод олбогт суугаад, бясалгалаа хийх орчин чухал байна. Тэнд дан ганц ном хурж, бясалгал үйлдэх биш урлаг, утга зохиолын үе, үеийн төлөөлөгчид лекц уншицгаах болно. Тэр байтугай уран зураачдын үзэсгэлэн ч тасралтгүй гарч олны нүд мэлмийг баясгах биз ээ.

-Их л том “сав” хэрэг болох нь дээ?
-Тийм шүү. Миний хийд овоо зайтай байх болов уу. Өнөөдөр энд тэндгүй Христийн сүмүүд улаан цайм ямар ч зөвшөөрөлгүй олноор байгуулагдаж байна. Би 1997 онд Гандангаас албан ёсны зөвшөөрөл авч, хотын захиргаан дээр очсон. Сунжирч явсаар байгаад 2005 онд л сая эл хийдээ байгууллаа. Цаг хугацааны хувьд манай шашны томчууд над хаалт хийж, чирэгдүүлсэн тал бий. Ямар сайндаа л сүм хийдүүдэд хандаж “Эвтэй байж, ард олондоо буяныг тэгш түгээе!” гэж нэг хэсэг уриалж суухав дээ.

-Бурхны сүмийг чинь ингэхэд их нарийн дэг жаягаар босгодог биз дээ. Эсхүл огт үгүй юу?
-Уул нь төвд, монгол сүм хийдэд өөрсдийн онцлог бий. Нарийн дэг баримтлахгүй байгаа тал бий.

-Сүүлийн үед Бурхны шашны нэр хүнд илт унаад байх шиг…?
-Манайх шиг цөөхөн үндэстэнд эв нэгдлийн талаас нь авч үзвэл олон шашин үйл ажиллагаа явуулах нь эвдэрлийн үүд нээгдэх шалтгаан болно. Бид асуудалд хариуцлагагүй, хайхрамжгүй хандаж байна. Засал номоо сайн хийхгүй байна, мөнгө хөөж байна, шашны дэгээ сайн барихгүй, номдоо суралцахгүй байна. Бурхны айлдварт “Алтыг гурван янзаар судалсан шиг миний номлолыг тэгш судлаад чухал гэж үзвээс хүндлэн дагаарай” гэж заасан байдаг. Өдгөө дэлхийн дахинаар бурхны шашныг дээдлээд эхэллээ. Тэд энэ сургаал хэрэгтэй юм гэдгийг ойлгочихож. Гэтэл монголчууд олон зууны туршид бүтээсэн өв соёлын гайхамшгаа 70 жилийн өмнө устгачихсан нь нөхөшгүй гарз. Энэ нь ард олон мунхрахын эхлэл болжээ. Залууст бурхны үзэл суухгүй байна. Цэцэрлэг, сургуульд бурхны сургаалыг ёс заншилтай нягт холбон заах хэрэгтэй.

-Христийн урсгалууд монголд хүчтэй байх шив?
-Бөө нар их хүчтэй болж байна. Сүүлийн үед тэд хүмүүсийнхээ хүрээг тэлэх боллоо. Бөө гэдэг бол уул, усны эзэн сахиусыг залж авчрах цадигтай улс. Бөөгийн онгод авч, лустай харьцана гэдэг тоглоом ч юм уу, бизнес биш. Гэтэл зарим ухвар мөчид улс бөө зайран болон элдвээр дүвчигнэж, олныг шулж, зарим нь бүр өөрсдөө галзууран самуурч буйг юу гэж ойлгох билээ. Хэн дуртай нь өөрсдийгөө бөө хэмээн зарлах болсон нь нүгэл хилэнц юм. Сүүлийн үед түрээсийн хийдүүд гараад ирлээ. Лам хувцастай хүн түрээсийн өрөөнд сууж байна гэдэг асар утгагүй явдал. Түрээсийн мөнгөө төлөхийн тулд хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж орхино биз дээ.

-Ингэхэд та Дамдинсүрэн, билгүүн номч Гомбожав энэ тэрийг таних уу?
-Мэдэлгүй яахав. Данигай гуай, Гомбожав хамбыг мэдэхгүй хүн гэж юу байхав. 1937-1947 он хүртэл халх даяар сүм, хийдийн үйл ажиллагаа бүгд зогссон. Ний нуугүй хэлэхэд таслагдсан шашин номыг зах хязгаарын зургаан хийдийн лам нар залгуулсан түүхтэй. Тэд эсэргүү нарыг дарах үед чинь хил гараад явчихсан. Миний бие тэдний нэг хуучид байхгүй юу. Яагаад гэвэл аав минь Өвөрмонгол руу дүрвээд 1945 оны чөлөөлөх дайнаар эх нутагтаа буцаж ирсэн.

-Зөөлөнгийн хүрээ бүрмөсөн үгүй болсон байхад Амарбаясгалан, Эрдэнэ зуу энэ тэр ямар азаар үлдсэн юм бол?
-Сайндаа биш номын хүч. Одоо тэр Гандангийн хоёр давхар номын өргөөнд VIII Богд үе үе залардаг байсан юм билээ. Бурхан хүн учраас зарлиг цааз сайн гаргана. Түүнийг нь ямар нэг хар хүч сулруулж чаддаггүй байж. Тэр хүн таны дээр хэлдэг түүхэн дурсгалт газруудыг “Энэ орон хийдүүд үгүй болох учиргүй” хэмээн гараараа заан адислаж байсныг бид мартаагүй ээ. VIII Богд чинь тэр байтугай “Дөрвөн уулын дунд хэрээ, шар шувуу хоёр орж болохгүй” гэсэн цааз гаргасан. Хааны зарлигийг уул усны амьтад хүртэл дагадаг л байж.

-Төрийн тахилгат уулс нь олшрох төлөвтэй. Энэ тухайд таны бодол?
-Төвөөс лам нар залагдаж байгаа. Хаа, хамаагүй уул усыг тахих нь туйлшрал болно. Энэ ган гачиг, цас зуд бол цэвэр лам бидний хариуцлагагүйн харгай. Сүхбаатарын хэдэн суманд миний бие очиж, тахилга үйлдэж байсан. Гол нь эзэн савдгуудыг баярлуулах нь чухал.

-”Хүдрэн” гэдэг дууны адил яг бороо оруулдаг ном байх уу?
-Байлгүй яахав. “Сундуй” гэж 164 заслын ном байна. “Бэрэн Чимбидо” гэдэг судар ч бий. Тэрийг 100 удаа уншихад их бороо орох жишээтэй. Ялангуяа гантай, зудтай газрын хүмүүс лам нараа залах учиртай.

-Танай улааны урсгал шарын шашнаас юугаараа ялгаатай юм бэ?
-Шар нь судрын ёс. Улааныхан нь агийн ёс. Тарни тоолно гэсэн үг. Аливаа хатуу үйлийг хийдэг урсгал. өөрөөр хэлбэл их ном унших биш цөөн тарниар үйлийг бүтээх гэж ойлгож болно. Шарын хувьд сахил их сахина. Гэцэл хүн бол энгийн хувцас өмсөх хориотой.

-Манайд гавж лам олон уу?
-Арваад хүн бий. Аав маань Гандангийн цорж лам. Гомбожав хамбатай ажиллаж байсан тийм хүн. Анх 1947 онд Ганданг байгуулж байсан лам нараас өнөөдөр ааваас гадна гуравхан хүн амьд байна.

-Хамба гэснээс Гандангийн тэргүүнийг хаанаас, хэн томилдог юм бэ?
-Шалгаруулж гаргах ёстой. Гэтэл Гаадан хамбыг Цэдэнбал дарга томилж тавьсан. Чойжамц хамба ч тушаалаар тавигдаад удлаа. Уул нь Удирдах зөвлөл хуралдаж, номын чадлаар нь хамбыг өргөмжлөх ёстой.

-Ард түмний өргөл, барьцыг тэд хэрхэн зарцуулдаг юм бол. Гандан хийд нэг л зүс муутай үзэгдэх юм?
-Мэдэхгүй, Гандангийн дансыг улайсан гэлцэх юм, хэн мэдлээ. Лам нар нь гавьтай цалингүй,амьдрал нь тийм сайн биш байгаа. Би шашны сургуульд олон жил багшилсан. Сая цалин нь нэмэгдээд 60 мянган төгрөг болсон гэнэ лээ.

-Манайх лам нараа голдуу Энэтхэг, Төвдөд бэлтгэж байна уу?
-Жил бүр тодорхой тооны хүн явдаг. Гэхдээ манай өөрийн сургалт их сайн. Гандангийн нэр дээр урагшаа олон хүн суралцсан байдаг юм билээ. Лам болсон нь ховор. Зүгээр хоёр орны Засгийн газраас гаргасан мөнгийг завшаад алга болчихсон байх жишээтэй.

-Олны амьдрал улам доройтож байна даа?
-Тийм, хийдүүд эвсэж ажиллахгүй, явцуу хүрээнд ажиллаж байна. “Намсрай”, Томбын бумба” тавихад уул нь олны амьдрал дээшилнэ. Лам нар нь ч ядуу сэтгэлгээтэй байна. Би нэг зүйл бодож байгаа. Манай хийд төвд, англи хэл, бясалгалын хичээлүүдийг үнэгүй явуулах болно.

-Танай хийд хэзээ босох вэ?
-Нийт таван давхар байшин. Өртөг нь хагас тэрбум давчихсан. Олны хандив ирж байна. “Ачлал” их дэлгүүрийн ард суурийн ажлаа эхэлчихсэн. Үүнийгээ босгочихоод бусад сүм, хийдүүдэд ач тусаа өгөхийг бодно доо. Гадаад харилцаа маань ч гайгүй байгаа.

-Сониноос Далай лам дахин Монголд морилох болов уу?
-Далай багш саяхан манайд ирэхдээ “Дүйнхорын ван”-гаа тавьсан. Айлчлалын цаг хугацаанаас үүдэн номоо гүйцээж чадаагүй, хагас уншаад буцсан. Түүнийгээ IX Богдоороо дуусгуулаарай гэж хэлсэн. Хийд орон саналаа тавиад байдаг. Төр маань ирүүлэх талаас нь айгаад олигтой хөдөлж өгдөггүй. Уул нь IX Богд Монголдоо заларч ирсэн шүү дээ. Тэр үеэр нь Хятадын дарга ирээд, хөөрхий “Бумбат”-ын аманд нуугдаж байгаад буцсан даа. Тийм ичгүүртэй юм гэж байх уу, таминь. Тусгаар улс байж өөрийн Богдоо залахаас айж, ичээд байх нь үнэхээр буруу. Тэгээд ч хоёр хөрш маань Монголыг хүчирхэг байхыг хүсэхгүй байгаа даг аа. .

-”Дүйнхорын ван” гэдэг чинь ямар учиртай ном юм бэ?
-Монголчилбол “Цагийн хүндний номлол” юм л даа. Түүх нь Бурхан багш таалал төгсөхөөсөө сарын өмнө айлдсан гайхамшигтай ном. Эл номыг Япон, Солонгос, Вьетнам, Тайландад хүлээн зөвшөөрдөггүй. Харин Энэтхэг, Төвд, Монгол улсууд дээрх номын их хөлгөний судрыг өвлөж чадсан байдаг юм. Гол нууц нь нийгмийн хөгжлийг асар хурдасгах шид бүрэлдсэнд оршдог.

-Энэ Оюутолгой газрын хэвлийн алт эрдэнэсийн тухай таны хувийн бодол юу вэ?
-Цөвүүн цагийн дохио. Гадны шунал буцаж гарахгүйгээр орчихлоо. Тэр Оюутолгойн гадныхан чинь Дэмчигийн хийдийг сэргээн босго гээд 108 мянган ам доллар манайд өгсөн юм билээ. Гэтэл тэр мөнгө хаана, хэнд очсон юм, сураггүй болсон. Яг үнэндээ улс төрчид хийд сэргээх нэрээр авилга авчихгүй юу. Сайхан, сайхан хүүхэд залуус хог ухаж, гэдсээ тэжээж байна. Амьдрал улам бүрхэг болж байна. Уул нь бидний заяа их. Өнөөдөр залуус “Огцор!” гээд л жагсах юм. Ингэхийн оронд “Ажил олж өг!” гэж ярьдаг болох хэрэгтэй.

-Сав л хийвэл энэ баячуул суварга босгох болж. Энэ ер нь сайн уу?
-Хүссэн болгон босгож болохгүй. Түмэн олноо ачлал үзүүлсэн жинхэнэ хутагт хувилгаад, номын их мэргэд л суварга босгуулах эрхтэй. Тэрнээс биш аав, ээждээ ч гэх юм уу суварга босгоод байвал эргээд өөрт нь хүнддэнэ. Одоо тэр Хамрын хийдийн орчим босгож буй суваргуудыг ёс жаягаар нь ч шүншиглэхгүй, олны хандиваар тоглож байх жишээтэй.

-Цөвүүн цагийн өөр жишээ татаач?
-Богдын номд “Монголд хар тамхи орж ирвэл нөхөшгүй гай тохионо” гэсэн айлдвар бий. Гэтэл тэр нь ороод ирж. Даруй зогсоох хэрэгтэй. Мөн “Аалзны тор мэт төмөр тэнгэрийг сүлжинэ” гэсэн буй. Одоо энэ нисэх онгоц, цахилгаан шугам бололтой. V Богд гэхэд л III, IV хорооллыг энд босно гээд олон зууны өмнө зурчихсан байх жишээтэй. Ерөнхийдөө 3000 он хүртэл дэлхий дахинаараа дайтан самуурах юм билээ. 3000 онд лалууд улам хүчирхэгжиж дэлхийг эзэлнэ. Ард олон тэсэхүйеэ бэрх зовлонд унахад Бурхны элчүүд аян дайнаа эхэлнэ гэж байгаа. Одоогийнх бол христлалын дайны үе байхгүй юу.

-Сүнс гэж үнэхээр байна уу?
-Байнаа. Шинжлэх ухаан бүр нотолчихлоо шүү дээ. Сүнс нь хүн өнгөрөөд 49 хоногийн дараа төрлөө авдаг, өнгө дүрс, үнэрээр хооллож үргэлжид хөдөлгөөнд оршиж байдаг нь батлагдлаа. 2500 жилийн өмнө Бурхан багшийн хэлсэн зүйлийг 2000 онд АНУ-д “Сүнсний өнгийг илрүүллээ” хэмээн дэлхий нийтэд зарлаа биз дээ. Бурхан багшийн өмнө эх дэлхийд гурван бурхан заларсан байдаг. Будда чинь сайн цагийн 1000 бурхны дөрөв дэх бурхан шүү дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан