Саунд тогтмол ордог хүмүүс бусдыг бодвол зүрх судас болон уушгины эмгэгээр өвдөх, ханиад томуу тусах магадлал бага болохыг эрдэмтэд нотолж байна.
Саун хүний эрүүл мэндэд ямар ашиг тустай талаар хийсэн үе үеийн судалгаанууд нь хэтэрхий жижиг эсвэл товч байсан талаар Mayo Clinic Proceedings сэтгүүлд онцолжээ.
Эрдэмтэд тэдгээр судалгаануудыг авч үзэн, нэгдсэн дүн шинжилгээ гаргасан байна. Тэд энэ удаад финляндчуудын өдөр тутамдаа ашигладаг "Финлянд саун" хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг талаар судалжээ. Эдгээр саун дотор 80-100 хэмийн халуун байдаг ба агаар нь харьцангуй хуурай буюу 10-20 хувь байдаг байна.
Саунд долоо хоногт хамгийн багадаа 4 удаа орох нь зүрх судас болон зүрхний титэм судасны эмгэгт өртөх эрсдлийг даруй 50 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байна.
Финлянд саунд тогтмол ордог хүмүүс иргэдийн дунд зонхилон тохиолддог архаг хууч өвчнөөр өвчлөх, эрүүл мэндийн шалтгаанаар зуурдаар нас барах эрсдэл багатай байсныг эрдэмтэд олж тогтоожээ.
Финляндын Йю́вяскюлийн их сургуулийн доктор Яри Лаукканен, “Саунд сууснаар ядаргаагаа тайлж, таашаал авахаас гадна саун нь эрүүл мэндийн олон талын ашигтай нь тогтоогдсон. Саунд тогтмол орох нь цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэг, харвалт болон ой санамжаа алдах, багтраа, уушгины хатгалгаа, уушгины архаг бөглөрөлт зэрэг эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг.” хэмээн онцолжээ.
Саунд долоо хоногт хамгийн багадаа 4 удаа орох нь зүрх судас болон зүрхний титэм судасны эмгэгт өртөх эрсдлийг даруй 50 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байна. 2315 хүн оролцсон нэгэн судалгааны үр дүнд саунд тогтмол орох нь эрүүл мэндийн шалтгаанаар зуурдаар нас барах эрсдлийг 40 хүртэлх хувиар бууруулдаг болохыг харуулжээ.
Нэг удаад саунд суухдаа ямар хугацаа зарцуулах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг мөн судалсан байна. Жишээ нь саунд 11 минут орсон хүнтэй харьцуулахад 19 минут орсон хүнд зүрхний өвчний улмаас нас барах эрсдэл 36 хувиар багассан болохыг тогтоосон байна.
Саунд тогтмол орох нь цусны даралт бууруулах, үрэвслийг намдаах, стресс тайлах, цусан дахь холестеролыг бууруулдаг болохыг судалгааг хийсэн эрдэмтэд онцолжээ.
1621 хүн оролцсон өөр нэг судалгаагаар саунд долоо хоногт 1 л удаа ордог хүмүүстэй харьцуулахад долоо хоногт 4 удаа ордог хүмүүс цусны даралт ихсэх эмгэгт өртөх магадлал нь 47 хувиар бага байсан болохыг тогтоосон байна.
Түүнчлэн саунд долоо хоногт хамгийн багадаа 4 удаа орох нь деменци болон Альцхаймерийн өвчинд өртөх эрсдлийг 66 орчим хувиар, амьсгалын замын эмгэгээр өвдөх эрсдлийг 41 хувиар, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдлийг 37 хувиар тус тус бууруулдаг байна.

Монреалийн их сургуулийн туслах профессор Дэниел Гэгнон, “Халуунд судаснууд өргөсч, арьсны гадаргуу дээр харагдах судаснуудад цусны урсгал их хэмжээгээр ирдэг. Үүний хариуд зүрх илүү хурдан цохилж, цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэлт сайжирсанаар зүрх судасны эрүүд мэндэд чухал ач холбогдолтой. Тийм ч учраас саунд орох нь зүрх судасны эрүүл мэндэд олон талын ашигтай юм.” хэмээн онцолжээ.