gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Солонгосыг ойлгох нэг алхам

2018-05-12
0
Twitter logo
0
Twitter logo
2018-05-12
Солонгосыг ойлгох нэг алхам

Азийн олон орнуудаас Солонгос бас л сонирхол татмаар улс. Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн энэ улс нь эртний иргэншилт орон юм. Хүн амынх нь бараг тал хувь нь шүтлэггүй, 4-ний нэг хувь нь христ болон буддын шашинтай, үлдсэн хувь нь бусад шашинтай (46% шашингүй, 29% христ, 23% будда, 2% бусад) гэж тодорхойлогддог энэ улсад ах захаа дээдлэн хүндлэж, эрэмбэ зиндаагаа ягштал баримтална.

Эртнээс уламжилж ирсэн хэл соёлынх нь онцлогийг мэдэхгүй хүнд бол хэнтэй хэрхэн харилцахад хүртэл эргэлзээ төрүүлэх нь дамжиггүй. Тухайлбал, гар барин мэндчилэх ёс нь хүртэл нарийн дүрэм журамтай. Өөрөөсөө ахмад болон албан тушаал дээгүүр хүнтэй гар барихдаа заавал хоёр гараараа барьж мэндлэх ёстой. Заримдаа хэтэрхий их дүрэм журам ёслол хүндлэл нь хөл бөмбөгийнх нь Үндэсний шигшээ багт муугаар нөлөөлж байсан гэдэг хөгжилтэй дурсамж байдаг.
Дэлхийн хэмжээнд амжилт гаргаж чадахгүй байсан хөл бөмбөгийн багийн асуудал нь юу байв гэхээр, тэд нэг нэгэндээ хэтэрхий хүндэтгэлтэй харилцдаг тул эн тэнцүү тоглож чадахгүй байсан аж. Ялагдлын нууцыг олсны дараа дасгалжуулагч нь ширүүн өрсөлдөгчидтэйгээ ана мана үзэлцэхийн тулд хоорондоо эхлээд эн тэнцүү харилцаж сурахыг заажээ. Гайхалтай нь энэ арга үр дүнгээ өгсөн бөгөөд Солонгосын баг дэлхийн аваргад амжилт үзүүлсэн түүхтэй.

Солонгосчуудын хувьд хэл соёлоос нь гадна хэдийнээс баримталж ирсэн  үнэ цэнэ нь юунд оршдог юм бол гэсэн сониучхан бодол эрхгүй төрлөө. Түүхийнхээ хувьд тэд тийм ч дардан зам туулаагүй энэ улс хүйтэн дайны уршгаар Хойд ба Өмнөд Солонгос хэмээн хоёр улсад хуваагдсан байдаг.

Дайны дараа маш ядуу, өвчин зовлонд нэрвэгдэж байсан Өмнөд Солонгос улс харин хэдхэн жилийн дараа эдийн засгийнхаа хувьд сэргэн үсрэнгүй хөгжсөн юм. Эдүгээ Азийн орчин үеийн хот болсон Сөүл уламжлал болон орчин үеийн амьдралын хэв маягийг хослуулан оршино. Хүн амынх нь бараг дийлэнхи хувь нь (97%) Солонгосчууд бөгөөд Сөүл хотод хамгийн их хүн амьдрах ажээ.

Эртнээс уламжилж ирсэн Буддын шашны дуган хийдүүд амарлингуй гүн төрхөө хадгалан хотын төвд нь тааралдана. Солонгост Буддын шашин маш эртнээс дэлгэрсэн (372он) бөгөөд тухайлбал, Солонгосын түүхийн 3 хаант улсын үед Буддын шашин Хятадаар дамжин Солонгост нэвтэрсэн гэдэг. Харин Чусонь улсын үед  Күнзийн суртал маш хүчтэй дэлгэрчээ. Күнзийг бурхан лугаа адил шүтэж сургаал номлолыг нь дагасаар ирсэн байна.

Харин Христийн шашин Солонгосын дайны дараа буюу 1970-аад оноос хүчтэй дэлгэрсэн байна. Христийн шашны Протестант, Католик урсгал зонхилохоос гадна үзэл бодлын ялгаатай янз бүрийн урсгалууд ч мөн дэлгэрчээ. Христийн шашны сүм дуган хийдүүд энэ хотод бас нэлээдгүй тааралдана. Христийн шашинтай Солонгосчуудын хувьд бүтэн сайн өдөр бүхэн сүмдээ очиж, мөргөл үйлддэг зан үйл болон хэвшжээ.
Нэг ёсондоо бүтэн сайн өдрийн энэхүү шашны зуршил нь нэг талаараа нийгмийн томоохон сүлжээг үүсгэхэд зохих нөлөөг үзүүлдэг. Тухайлбал: Солонгосын алдартнууд эсвэл ерөнхийлөгч нь ч юмуу очдог сүмд энгийн иргэд очих нь нэр төрийн хэрэг бөгөөд шашнаараа дамжуулан харилцаа холбоо тогтоож чаддаг байна. Христийн шашны хувьд шашнаа сурталчлуулахаар гадаадын улс орнууд руу номлогч нараа мөн илгээдэг байна.

Бөө мөргөлийн шашны хувьд Солонгост эрт дээр үеэсээ л шүтэж ирсэн анхдагч шашнуудын нэг бөгөөд одоог хүртэл бөөгийн шашиндаа итгэсээр буй хүмүүс ч бий.

Солонгосчуудын хувьд шашны баярыг амралтын өдөр болгон бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Есүс Христийн мэндэлсэн өдөр буюу 12-р сарын 25 болон Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Билгийн тооллоор 5-р сард гэх мэтээр онцлон тэмдэглэдэг.

Очсон газар бүрийнхээ ёс заншил, өв уламжлал, шашин шүтлэгийг танин мэдсэнээр хүмүүсийн хоорондын харилцаа улам л ойлгомжтой болж, ойртон нөхөрлөхөд дөхөм болдог болов уу. Дэлхийг нэгтгэх ганц гүүр нь харилцааны зөв ойлголцол билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан