Боловсролын байгууллагын сургалтын орчин, үйлчилгээний чанар, салбарын удирдлага, багшийн ажлын ачааллыг багасгах боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар МХЕГ, Азийн сантай хамтран сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд оролцлоо. Энэ үеэр боловсролын байгууллагын удирдлагуудтай харилцан санал солилцож, мэдээлэл өгч, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нөхцөл боломжийг хамдтаа эрэлхийлсэн юм.
Сургалтыг нээж МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хэлсэн үгэндээ: “Манай улсын хувьд хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролыг чанартай эзэмшүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, эрүүл ахуйн нөхцөлийг дээшлүүлэх, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь нэн чухлаар тавигдсаар байна. Энэ хүрээнд багшийн ажлын ачаалал, нэг ангид ногдох хүүхдийн тооноос хамаарч өндөр байгааг ч мөн дурьдахгүй өнгөрч болохгүй. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургалтын үйлчилгээний чанарт ахиц авчрах үр дүнтэй сургалт зөвлөгөөн хийж ажлын талбарт дорвитой өөрчлөлт хийх санал санаачлага гаргахыг хүсье” хэмээлээ.
Сургалтын таатай орчин ба багшийн ачаалал, сургалтын чанарын уялдаа холбоо сэдвээр МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан, Багш хөтөлбөрийн албаны дарга доктор Б.Булган нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Боловсрол сургалтын байгууллагуудын орчны аюулгүй байдалд хийсэн хяналт сэдвээр МХЕГ-ын БСХХ-ийн дарга доктор М.Нямсүрэн, сургалтын орчин эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах нь сэдвээр ЭМХХ-ийн дарга Д.Баярболд нар мөн илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Сургалтад Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх боловсролын байгууллагын ил тод байдалд хийсэн судалгааг мөн танилцуулав.
Эх сурвалж: Zasag.mn