Санжаагийн Баяр гэж хүнтэй танил дотно гэж худлаа хэлээд яахав. Харин аав ээж
хоёрыг нь гайгүй таних юм. Санжаа багш гэж нэлээн зоримогдуу, өөрийн гэсэн
бодолтой, гүдэсхэн эр байж билээ. Баярын ээж Дулмааг бол Монголд мэдэхгүй хүн
байхгүй байх.
Далаад оны үед юмуу даа, эрхлэгч маань нэг өдөр дуудаад “Нэг мундаг загасчин
эмэгтэйн тухай хөрөг найруулал хийнэ дээ. Зурагчнаа аваад яв. Гэр нь энүүхэн Дөчин
мянгатад” гэж билээ. Эрдэнэ-Очир бид хоёр “Эмэгтэй загасчин гэж байдаг аа!” гэж
ярилцсаар Дөчин мянгатын нэг айлд очсон сон. Дулмаа бидний бодож очсоноос огт өөр
хүн байлаа. Загасчин биш загас судлаач, амьдралын хамаг утга учир нь загас
судлалд зориулагдсан, их том эрдэмтэн хүн байсан сан. Бид хэд удаан
ярилцсаан. Загас судлаач маань жилийн дөрвөн улиралд Монгол орны томоохон
нуур, гол, мөрнүүдээр аялан явж судалгааныхаа ажлыг хийдэг хүн байв. Нуурын хөвөөнд
майхантай хаягдчихаад өчнөөн хоног сараар ганцаараа амьдарч, судалгааны ажил
хийдэг эмэгтэй хүн байдгийг тэгэхэд л би мэдэж биширсэн сэн. Тэгээд “Уул усны хүүхэн”
гэсэн хөрөг найруулал нийтэлж байлаа. Миний олон хоног бодож олсон энэ нэр, их
эрдэмтэн хүнд төдий л зохисонгүй, үлгэр домгийн юм шиг болгочихоод, нөхдөөс
зэмлэл хүлээж байснаа санаж байна. Сүүлд хэд хэдэн удаа таарсан. Дорнод
аймагт эрдэмтэн Дулмаа ажлаар очоод, Буйр нуур руу яваад буцаж ирэхдээ үндэстэй
нь ачиж ирээд тарьж ургуулсан моднууд Дорнодын цэцэрлэгт хамгийн сайхан ургаж
байгаа. Тэгээд би Дулмаа шиг ийм сайхан эрдэмтэй хүүхнүүд төр түшилцэж
байгаасай гэж үргэлж бодож явдаг юм. Доктор Дулмааг Монгол Улсын шинжлэх ухааны
гавьяат зүтгэлтэн болоход “ганц нүдээ оллоо” хэмээн баярлаж байсан сан. Ийм аав
ээжийн мах цусны тасархай С.Баяр, сайн хүн байхаас яахав гэж дотроо л бодож
явлаа.
“Загас толгой талаасаа өтдөг” шиг Хувьсгалт нам толгой талаасаа өтөж, улс төрийн
хүчний оронцог болсон өнөө үед шинэчлэх талын асуудал хэдэн жилийн өмнөөс
яригдлаа. Шинэчлэх хөдөлгөөнүүд газар сайгүй байгуулагдаж, улс орныг зөв
гольдролоор аваад явахуйц мэдлэг мэргэжилтэй, шударга дайчин залуучууд ч олон
гарч ирсэн. Энэ үед өөрөөр хэлбэл, 2007 оны намар МАХН-ын XXҮ их хурал
зарлагдсан нь зөвхөн энэ намын гишүүд дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмний
анхаарлыг татаж байв. Миний хувьд хувьсгалт намын өтсөн толгойг тайрч,
аллага, авлига, казино мафийн бузар хуйвалдаануудад оролцоогүй, нэр цэвэр
чадалтай залуучууд гарч ирээсэй гэж мөрөөдөж байсан юм. Тэр дунд, мафийн сүлжээнүүдэд
төдий л нэр нь холбогдоод байдаггүй, бас мэдлэг мэргэжилтэй, гадаад дотоодод нүд
тайлсан С.Баяр гараад ирээсэй гэдэг битүүхэн бодол ч байлаа.
Үүний өмнө Хувьсгалт намын хэдэн толгой Ц.Нямдорж, Д.Идэвхтэн, Д.Лүндээжанцан
гурав мөн л хуйвалдаанаар байраа сольчихсон байсан. Баталчихсан хуулиудыг дур
мэдэн засч, бүгдийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашигтай хэлбэрт оруулж
байсан УИХ-ын дарга Ц.Нямдорж буухдаа, орлогч дарга Д.Лүндээжанцандаа суудлаа
бэлэглэж, намын бүлгийн дарга Д.Идэвхтэн нь УИХ-ын орлогч дарга болж, Д.Идэвхтэний
суудалд Ц.Нямдорж өөрөө тодорч, энэ гурван хүн суудлаа сэлгээд л таарсан. Ингэж
нам төрийн суудлыг сэлгэж зайдалсаар энэ хэдэн хүн л МАХН-ын нэр хүндийг газар
доор ортол булшилсан гэж манай ард түмний хэнээс ч асуусан хэлдэг.
Суудлын сэлгээний ард, өөрөөр хэлбэл шатрын хөлөгний хоёр талд Н.Энхбаяр,
М.Энхболд хоёр л сууж байдаг. Ижил нүүдэл хийж хайнцдаг байсан бол сүүлдээ Ерөнхийлөгчийн
хүчтэй довтолгоо, эсрэг тоглогчоо буулгаж авахад хүрсэн. Улс төрийн хөлөг
дээрх энэ нүүдэл МАХН-ын XXҮ их хурлын үед дээд цэгтээ хүрнэ билээ. Энхбаяр ард
нь зогсчихоод С.Баярыг ухаангүй түрсээр “бэрс” гаргачихсаныг ард түмэн харж
байлаа. С.Баярыг бэрс гаргахын тулд хамаг хүүгээ, хэдэн бодоо ч хаяхаас буцаагүй.
Намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгана гэж улаан цайм зүтгэж байсан С.Баяр “Үхрийн
сүүлэн дээр хутга” гэгчийн үлгэрээр төгсгөлд нь шийдвэрлэх нүүдэл хийж, хоёр
том суудал дээр ганцаараа суусан. Улс төрд ийм “залилан” байж болдог л байх.
Нэг талаас С.Баяр хэн бэ гэдгээ харуулсан, нөгөөтэйгүүр газрын наймаачнаас
салъя гэсэн олон түмэн, юу ч болоогүй юм шиг өнгөрсөн.
Намын их хурлаас хойш би санаа бодлоо огт бичээгүй. С.Баяр гэж хүн, Хувьсгалт
намын өтсөн толгойг хаанаас нь яаж тайрах нь вэ л гэж харж байлаа. Намынхаа
бага хурал, Удирдах зөвлөлийг хэр зэрэг хүчтэй, шинэчилсэн байдлаар байгуулах
нь вэ гэж харж байлаа. Гол нь Удирдах зөвлөл. Тэгсэн чинь юу вэ?! Өнөөх газрын
наймаачин нь орчихсон байна. Лицензийн наймаачин Д.Идэвхтэн ч багтаж нөгөө л
иддэг уудгууд бараг бүгдээрээ багтчихаж. ХЗХ-ны хохирогчид, ахмадуудын
тэмцлийг харгис хэрцгийгээр дарж байсан Л.Амарсанаа, ер нь МАХН-ын нэр хүндийг
унагаасан гол “зүтгэлтнүүд” тэнд багтсан байх юм. Хувьсгалт нам шинэчлэгдэхгүй
нь ойлгомжтой боллоо.
Юутай ч Засгийн газраа эмхэлж байгуулахыг нь харъя гэж бодлоо. С.Оюун, Ц.Мөнх-Оргил,
Ц.Ганхуяг, Н.Энхболд гээд нэр цэвэр, гайгүй улстөрчдийн нэр тодроход баярлаж
байсаан. Тэгсэн чинь дандаа “дайвар”-ууд! Хуучин Ерөнхий сайдыг гэнэ. Түүний ,
”өстөн” Н.Болормаа хоёулаа нэг танхимд өөд өөдөөсөө хараад сууна гээч! М.Энхболдын
хийсэн нүглээс болоод хүний өөдөөс харах нүүргүй болоод яваагаа Намын их хурлын
индрээс зарласан хэрнээ тэр гэмт үйлдлүүдийг нь олон түмэнд ил тод дэлгэн тавьж
чадахгүй яваа Н.Болормаа сайдыг их хурлын индэр ашиглаж худлаа хэлсэн гэх үү,
эсвэл их мөнгөөр хуйвалдлаа гэж үзэх үү. Сонин байгаа биз.
Урьд нь сайд хийх бүү хэл гаалийнхны хэрэгт орооцолдон арай чүү амиа хоохойлж
гарсан Ч.Улааныг буцаагаад, Монголын санхүүгийн авдарны түлхүүр бариулаад суулгаж
байх юм. Би л гэхэд Ч.Улаанаас хэдэн зүйл асуумаар байна. Өмнө нь Сангийн
сайд байхад нь Азийн хөгжлийн банкнаас ядуучуудад барилга орон сууц барих
зориулалтаар олгосон 15 сая ам.доллар хаана явна? Түрүүчийн сонгуулиар гаалийнхныг
аваачиж сурталчилгаандаа оролцуулах үеэр Дорнодын гаалийн нэг сайхан залуу нас
барсан. Ар гэрийнхэн нь асар их гомдолтой байсан. Түүнийг Улаан та яаж
аргалаад, уснаас хуурай гарсан бэ? Гэхчилэн олон асуулт тавьж болох байна.
Эдгээр асуулт монгол хүн бүрийн сонирхож байгаа, хэзээ ч мартаж чадахгүй
асуултууд билээ. Ч.Хүрэлбаатар гэж залуу Түлш, эрчим хүчний сайдаар тодорлоо.
Гол гол орд газруудаа гадаадынханд бэлэглэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан
гэж үүдэн дээрээ суулт хийлгэн өлсгөлөн зарлуулж байсан энэ залуугаас өөр
эрчим хүчний салбарыг аваад явчих хүн алга гэж үү. Байгаль орчны байдал төлөв ч
тийм сайнгүй хэвээрээ байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл
гэж бусад нь огцроход үлдээд байдаг нэг “бурхи” бий. Хувьсгалт намынхны
хуйвалдаан дунд үргэлж л нэр орж явдаг хүн. Батлан хамгаалахын сайд
Ж.Батхуягийн ажил, мордохын хазгай эхэлсэн. Хурандаа нь генералаа хутгалж
гэмтээн “цустай” ажил хүлээж авсан. Энэ ажил таг чиг. Монголын зэвсэгт хүчинд
байн байн гараад байгаа өөр өөрсдийнхөө цусыг урсгадаг хэрэг явдлууд, энэ
салбарыг толгойлж байгаа сайдад хамаагүй гэж үү?!
С.Баярын Засгийн газрын өмнө хэд хэдэн том сорилго таарсан. Эхнийх нь “Азийн
чоно” компанийн үйлдвэрлэсэн хортой архинаас болж арван зургаан сайхан амь үрэгдэж,
олон арван аав ээж, эхнэр хүүхэд элэг хагацаж энэлэн шаналсан. Хэдэн зуун хүний
тэр нулимс хатаагүй байгаа. Энэ аймшигт хордлоготой тэмцэхийн тулд Засгийн
газар том ажлын хэсэг байгуулсан чинь ахлагчаар нь нөгөөх архины үйлдвэрийн
лиценз тараасан нэгэн гишүүн нь буюу хотын гол тэмцэгчээр Улаанбаатарыг архин
далайд живүүлсэн Т.Билэгтийг томилсон байх юм. Хүмүүс энэ хошин жүжиг гэмээр
юмыг үзэн ядаж байсан. Архины үйлдвэрлэл борлуулалтын хамаг зөвшөөрлийг
авлига, арын хаалгаар тарааж, Монголыг эмгэнэлийн хэмжээнд хүргэсэн энэ хэдэн
хүнээс өөр архитай “тэмцэгчид” С.Баярт олдсонгүй гэж үү хэмээн халаглаж байна
билээ. Энэ ажлын хэсэг нэртэй бүлэглэлүүд цагаан сарын өмнө архины дэлгүүрүүдийг
хааснаас далд үйлдвэрлэл идэвхжлээ гэж худал хуурмаг сурталчилгаа явуулсаар
архины зөвшөөрлийг буцаагаад задгай тавьчихсан. Дандаа дарга нар цуглаж
архиддаг, нутгийн дарга баячууд нийлдэг, ардаа том, нууц ноёнтонтой дэлгүүр,
баар, ресторанууд эхэлж нээгдээд, барьцаанд нь бүгдийг нээсэн. Одоо архидалт,
Улаанбаатарын хэмжээнд хуучнаасаа бараг өргөжөөд байна. Цагдаагийн
байгууллагад архидалтыг буурсан байдлаар мэдээл хэмээн үүрэгдсэн гэсэн явган
яриа ч явна. Энд ганц л үнэн бий. Монголыг архин далайд живүүлсэн хүмүүс,
эргээд архитай тэмцэнэ гэдэг бол худал. Ер нь тэгээд архины ард сайд дарга
нар, УИХ-ын гишүүд, хотын эрх мэдэлтнүүд байгаа нь нууц биш. Та нар харсан
байх. УИХ-аар архины тухай хууль хэлэлцэхэд дандаа хувийн архины үйлдвэр дэлгүүрүүдтэй
гишүүд, архийг хааж боохыг ямар их эсэргүүцсэн гээ.
С.Баярын Засгийн газар үнийн хөөрөгдөлтийг зогсооно гэсэн. Сэмхэн нэмсээр гол
нэр төрлийн барааны үнэ тэнгэрт тулсан хэвээр л байна. Хувьсгалт намынхан бүр
цагаандаа гарч, өөрсдийн танил тал, садан төрөл, сонгуулийн спонсоруудынхаа
нуусан татварыг хэдэн зуун саяар нь, тэрбумаар нь өршөөлийн хуульд хамруулж,
Монголд татвар төлдөг хүнгүй болголоо. Татварын өршөөлийн хуулиар чөлөөлөгдөж
байгаа аж ахуйн нэгж, хүмүүсийн 80 гаруй хувь нь МАХН-ын гишүүд дэмжигчид
гэсэн. Татвараас бултаж, бултуулж байгаад өршөөгдчихсөн тэр хүмүүсийн нэрсийг
асар их нууцалж байна. УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Ц.Нямдорж телевизээр
ярихдаа хэдэн зуун тэрбум татвар хааснаа “буян үйлдэж байгаа” хэрэг гэнэ. Авах
ёстой татвараа авахгүй, улсын сангаа хоосруулж, хүн ардаа өлбөрүүлж буян үйлдэнэ
гэж байдаг юм уу. Одоо Монголд татвар төлж “хохирдог” хүнгүй болно. Арга саам
хэрэглэн, өршөөлийн хууль хүлээгээд суудаг муухай жишиг тогтлоо.
Баярын багийнхан авлигатай тэмцэнэ, шударга ёсыг тогтооно, хариуцлагыг чангатгана
гэж алд дэлэм тунхаглалууд гаргасан. Өнөөдөр алив дээ, энэ аймшигт хэрэг
явдлуудын ганцыг нь ч шийдвэрлээгүй л сууж байна. “Ми-8”-ын сүйрлүүд, хортой
архины нууц сүлжээ, Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнгийн учир битүүлэг
үхэл, Хадгаламжийн банкийг хувааж дээрэмдсэн бүлэглэлийн хэрэг, Хонгорын
хордлогыг нууцалж бүхэл бүтэн сумыг хордуулагсад гээд Засгийн газрын харьяа
тагнуул, цагдаагийнхны хиймээр ажил мөн ч их байв. Таг чиг. Засгийн газар
маань хугацааныхаа гуравны нэгийг авчихлаа. Үнэндээ юу ч хийсэнгүй. Хүмүүс
энэ Засгийн газрыг С.Баярын Засгийн газар гэхээсээ Н.Энхбаярын Засгийн газар
гэж нэрлэж байгаа. Баяр маань ”Ерөнхийлөгчийн” Болормааг сайд болгож, Билэгтийг
нь авчирч “хотоо мануулах” хэмжээний, утсан хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэж байна
гэж олон нийт шуугисаар.
Яг үнэнийг хэлэхэд, ,”их санасан газар ес хоног хоосон” гэгчийн үлгэрээр яаж ч
давираад явахаа байжээ. Эрх баригч намын нэр хүнд, монгол төрийн нэр хүнд өдөр
ирэх тутам уруудсаар. Бүр арга тасрахдаа өөрсдийнхөө хүмүүсээр яриулж, санал
бичүүлж, мөнгө өгч, “шилдэг 76 улстөрч” гэх улс төрийн ”хонжворт сугалаанд”
нэрсээ багтааж байх юм даа. С.Баяр өөрөө эхэнд орохоосоо ч ичсэнгүй. Тэр дунд өнөөх
л хэрэг түвэгт холбогдоод шалгуулж байгаа, шалгалтаас зугтаагаад байгаа хүмүүс
дийлэнх олонхи нь байх юм. Манай ард түмэн ч арай тэгж харалган санал өгөхгүй
байх аа. Түрүүчийн Сонгуулийн ерөнхий хороонд ганцаараа шударга байр суурь
барин бүх булхайг нь илчилж байсан өнөөх шударга эмэгтэй Р.Бурмаа багтсангүй
гэж үү?! Монголын нэрт хуульч, шударга үнэний төлөө тэмцэгч, академич
С.Нарангэрэлд санал өгсөнгүй гэж үү?! Ардчилал, шударга ёсны төлөө, нийгмийн
бусармаг байдлыг халахын төлөө тэмцэгч, Д.Энхбат, Ж.Батзандан, Ж.Батсуурь,
Удвал, Т.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ, Гантөмөр нарын олон залуу улстөрчид, энэ
76-гийн гортигонд багтсангүй гэж үү?! Энэ бол үеэ өнгөрөөсөн хэдэн хүний амь
тэмцэхдээ ирэх сонгуульд хэдэн санал ч гэсэн нэмэрлэх юмсан гэсэн өрөвдөлтэй
бодлын илрэл юм даа. Судалгаа, санал асуулга нэрээр олон түмний тархи угаадаг
муухай зуршлаасаа салмаар байна.
С.Баярт одоо хоёрхон найдвар үлдсэн. Нэг нь их мөнгөөр цохиж сонгуульд гарах. Нөгөө
нь Сонгуулийн ерөнхий хорооны булхай. Эрх баригч намд мөнгө шиг их юмгүй.
Сонгогч бүрд сая төгрөг өгсөн ч хүрэлцэнэ. Энэ бол эхний найдвар. Гэхдээ
Монголын ард түмэн, урьд өмнө Баярын сонгуулийн менежер хийж байх үеэс өөр
болсон. Мөнгийг нь инээж авчихаад, эсрэг санал өгчихөж мэдэх л байх. Сонгуулийн
ерөнхий хороо бол илүү найдвартай нь. Түрүүчийн сонгуулиар Н.Энхбаяр, Ж.Ядамсүрэн
хоёр яаж “ажиллалаа даа?!” Ялсан эвслийг ялагдуулчихаж чадсан. Одоо тэр
байтугай бохир зүйл хийнэ гэж төлөвлөж суухыг байг гэх газаргүй. Яагаад гэвэл
СЕХ тэр чигээрээ Хувьсгалт намынхан, тэр тусмаа хамгийн “хатуу самар”-уудаа
олоод зоочихсон байгаа.
“Баяр” тодотголтой Ерөнхийлөгчийн баг энэ улс орныг өөд нь татаж чадахгүй
гэдгээ харууллаа. Сонгууль юу л болдог бол доо. Бид ямар ч атугай сайхан
амладаг энэ олон барын амнаас гарах юм сан. Санжаагийн Баяр та энэ санжганасан
дугуйнуудтай тэрэгтэй хаа хүрэхнэв дээ?!
Г.Жамъян (Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн)