gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дуучин Кэти Перри, Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар болзож байгаа юу?

Б.Нямдарь
Дэлхийд
2025-07-30
19
Twitter logo

Поп дуучин Кэти Перри, Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар хамт оройн зоог барьсан нь олны анхаарлыг татаад байна. 

7-р сарын 28-ны Даваа гарагт 40 настай Кэти Перри болон 53 настай Жастин Трюдо нар Канадын Монреал хотын  “Le Violon” гэх ресторанд хамтдаа хоолложээ. Тэд тэрхүү оройн хоолны үеэр тогооч Дэнни Смайлстай уулзаж, хооллосныхоо дараа гал тогоонд орж ажилчдад талархлаа илэрхийлсэн байна.

TMZ-ийн мэдээлснээр, Перри болон Трюдо нар хэд хэдэн коктейл ууж, далайн хоол хамтдаа зооглосон байна.

Кэти Перригийн төлөөлөгч энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд Трюдогийн талаас ч мөн хариу өгөөгүй байна.

Дуучин Кэти Перри болон Орландо Блум хоёр салаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Тодруулбал тэд 2019 онд сүй тавьсан ч салж, нийлсэн харилцаатай олон жилийн турш явсаар эцэст нь албан ёсоор хоёр тийш болсон. Гэсэн ч тэд дөрвөн настай охин Дэйзигийнхээ эцэг, эх байх үүргээ эв найрамдалтайгаар үргэлжлүүлэхээ илэрхийлж байв.  

Харин Жастин Трюдо болон түүний гэргий Софи Грегуар Трюдя нар 18 жил ханилсны эцэст  2023 оны наймдугаар сард салснаа зарласан. Тэд 11-17 насны гурван хүүхэдтэй. Трюдо тухайн үед Инстаграм хуудсандаа “Софи бид хоёр олон талаас нь тунгаасан, хүндхэн ярианы дараа салах шийдвэрт хүрлээ. Бид үргэлж нэгэн гэр бүл хэвээр үлдэнэ. Хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө хувийн орон зайг маань хүндэтгэнэ үү” хэмээн бичиж байв.

Одоогоор Кэти Перри ба Жастин Трюдо нарын харилцаа найз нөхдийн хүрээнд эсвэл өөр холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч тэдний хамтдаа цагийг өнгөрөөсөн явдал олны анхаарлыг татсан юм.

Эх сурвалж: People

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан