Их Британийн эрдэмтэд 1.5 сая жилийн настай мөсийг судалж байна. Ингэснээр Дэлхий хэрхэн өөрчлөгдсөн, уур амьсгалын өөрчлөлт яаж үргэлжилсэн талаар олж мэднэ гэж найдаж байна.
Тэд Антарктид тивээс зөөвөрлөн авчирсан мөсийг удаанаар хайлуулна. 1.5 сая буюу Дэлхий дээрх хамгийн хөгшин мөсийг -23 градусын өрөөнд хадгалдаг. Хэдий зузаан хувцасласан ч эрдэмтэд энэ өрөөнд 15 минут л ажиллах ёстой. Дотогш ороод удаагүй байтал ВВС агентлагийн камераар бичлэг хийх боломжгүй болжээ.
Антарктидад долоон долоо хоног ажиллаж, эдгээр мөсийг гарган авсан байна. Маш тунгалаг энэ мөсөнд эртний тоос, галт уулын үнс, хоёр атомт замаг (хоёр атомт молекул), шороо, далайн давс, галт уулын лав гэх мэт 20 орчим элемент бий. Эрдэмтэд эдгээрийг ялган авна.
Ингэснээр эрт үед салхины чиглэл, агаарын хэм, далайн түвшин, борооны давтамж ямар байсныг мэдэх боломжтой. Ийм судалгаа хийх боломжтой цөөн лабораторийн нэг нь Кэмбриж хотод бий.
Зүүн Антарктидын гүнээс эдгээр мөсийг зүсэж авахын тулд олон сая фунт зарцуулжээ. Мөсөө нэг метрийн урттай зүсэж эхлээд усан онгоцоор, дараа нь хөргүүртэй автобусаар тээвэрлэсэн байна. 2.8 км-ын доороос гарган авсан мөсний зарим дээжийг Герман, Швейцар эрдэмтэд мөн судална.
Эрдэмтэд 800 мянган жилийн өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн концентрац агаар мандалд одоо байгаагаас ч илүү хэмжээтэй эсвэл ижил байсан гэж таамагладаг. Гэхдээ үүнд хүний оролцоо нөлөөлөөгүй. Харин сүүлийн 150 жилд нүүрстөрөгчийн давхар ислийн концентрац хэт нэмэгдсэн нь биднээс шалтгаалжээ.
Дэлхийн цаг агаар маш их өөрчлөгдсөн тул энэ үйл явцыг илүү сайн ойлгохын тулд аль болох хуучин цаг руу очих хэрэгтэй. Дээрх элементүүдийг хэмжихийн тулд индуктив хосолсон плазмын масс спектрометр (ICPMS) хэмээх төхөөрөмжийг тусгайлан бүтээжээ.
Судалгааны үр дүнд 800 мянган жилийн өмнө, мөстлөгийн үе яагаад гэнэт төгсөж, Дэлхийн цаг агаар дулаарсан шалтгааныг тайлбарлах боломжтой болно.
Эх сурвалж: BBC