АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан 22 настай Тайлер Жэймс Робинсон нэртэй залууг баривчилжээ.
Хэрэг энэ сарын 10-нд болсон бөгөөд Кирк тайзан дээр үг хэлж байх үедээ хүзүүндээ буудуулж газар дээрээ нас барсан юм.
Юта мужийн хуулиар ийм төрлийн хэрэг цаазаар авах ялд хүргэх магадлалтай.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх баригчид олон чухал баримт олсон байна. Сэжигтний Discord платформ дээрх харилцаа, найз нөхөдтэй нь солилцсон мессежүүдэд зэвсэг, сум нуун хадгалах, хэрэг үйлдэх талаарх мэдээлэл байсан бол гэр бүлийн гишүүд нь ч түүний улстөрийн эсрэг байр суурь илэрхийлж ирснийг гэрчилжээ. Мөн олдсон сумны хошуун дээр “Hey, fascist! Catch!”, “Bella Ciao” зэрэг улс төрийн эсрэг уриа, егөөдөл бүхий үгс бичээстэй байсан нь олны анхаарлыг татав.
Сэжигтнийг илрүүлэхэд хяналтын камерын бичлэг гол баримт болжээ. Тухайн өдөр сургуулийн орчинд өмссөн хувцас, буудлага болсон дээвэр дээрх дүр зурагтай нь таарч байсан юм. Эцэст нь Робинсон Юта мужийн Вашингтон Каунтид баривчлагдсан бөгөөд түүнийг гэр бүлийнхэн нь мөрдөн байцаагчид мэдээлэл өгснөөр сэжиг илүү баталгаажжээ.
Прокурорууд Робинсонд “ноцтой аллага”, “галт зэвсэг ашиглан хүний аминд хүрсэн” зэрэг хэд хэдэн хүнд гэмт хэргийн зүйл ангиар ял тулгаад байна. Юта мужийн хуулиар ийм төрлийн хэрэг цаазаар авах ялд хүргэх магадлалтай. Шүүх хурлын тов удахгүй зарлагдана.
Эх сурвалж: BBC