gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нохой нь алдуурч хүн урсан тул хохирогчид ₮800,000, улсад ₮600,000 төлөв

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-09-05
236
Twitter logo
Г.Тэгшсүрэн
236
Twitter logo
Нийгэм
2025-09-05
Нохой нь алдуурч хүн урсан тул хохирогчид ₮800,000, улсад ₮600,000 төлөв Гэрэл зургийг архиваас ашиглав.

Иргэн Ш.Б өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгажээ. Улмаар нохой нь хашаанаасаа гарч иргэн О.Н-ын баруун хөлийг хазаж, чирч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Нохойн эзэн Ш.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...нохойгоо хашаандаа уяж орхиод Улаанбаатар хот руу явсан. Намайг эзгүй үед гинж нь тасраад манай нохой хөрш айлын хүнийг гудамжинд дайрч эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Би хийсэн хэргээ хүлээж байна. Хохиролд 800,000 төгрөг бэлнээр шилжүүлж, хохирлоо бүрэн барагдуулсан” гэжээ.

Харин хохирогч О.Н “...гудамжинд усны тэргээ түрээд явж байтал айлын хашаанаас том халтар нохой гарч ирээд над руу дайрсан. Нохой миний гутлаас хазаж татаад унагасан. Миний гутлаас зууж байгаад баруун талын хөлийг эргүүлсэн. Түүнээс бол шүдний ором орсон зүйл байхгүй” гэсэн байна.

Миний гутлаас зууж байгаад баруун талын хөлийг эргүүлсэн. Түүнээс бол шүдний ором орсон зүйл байхгүй.

Иргэн Ш.Б түүний эмчилгээний зардалд 800,000 төгрөгийг төлсөн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй аж.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Иймд иргэн Ш.Б-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улмаар Ш.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ мөнгийг нэг сарын хугацаанд төлөхийг даалгажээ. Хэрэв торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан