Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
“Өмгөөлөгч -Танд тусалъя 2025” өдөрлөгийг 2025 оны 08 сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 20 гаруй хуулийн төв байгууллагуудын албан тушаалтан, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдөөс хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.