УИХ-ын гишүүн С.Цэнгүүн шинэ Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Сангийн сайд Б.Жавхлан 2021 оноос хойш ажиллаад төсвийн зардал хоёр дахин нэмэгдсэн. Барааны үнэ 33 хувиар нэмэгдсэн. Ханш 20 хувиар суларсан. Зээлийн хүү 5.2 функтээр, гадаад өр 12 хувиар өссөн. Өмнөх Засгийн газар унахад нөлөөлсөн гол хүмүүсийн нэг нь Б.Жавхлан сайд. Тоон үзүүлэлтээр чадахгүй гэдэг нь батлагдаад байхад Монгол Улсад Сангийн сайдаар ажиллах өөр хүн байдаггүй юм уу?
Б.Жавхлан сайдаас анх гишүүн болоод асууж байсан. Дахиад асууя. 100 тэрбум төгрөгөөр 24 суманд соёлын төв барих хэрэг байгаа юу? Тэрний оронд эрчим хүчний төслүүдээ явуулж болохгүй юу? Тухайн үед та соёлын төвүүд барих хэрэгтэй гэж байсан. Та энэ байр суурин дээрээ байгаа юу?
Дараагаар нь Б.Чойжилсүрэн сайд 2022 оноос хойш Эрчим хүчний сайд хийж байна. Энэ хугацаанд ямар ч салбарын шинэчлэл хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний реформыг маш зоригтойгоор эхлүүлсэн. Гэхдээ тэр хүний алдаа нь Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар кабинетдаа авсан явдал гэж харж байна.
Г.Занданшатар Ерөнхий сайд та энэ алдааг давтах гэж байна. Учир нь өнгөрсөн өвөл хуучин цахилгаан станцууд дэлбэрэхэд бэлэн болсон гэж иргэдээ айлгаад үнэ нэмсэн. Үр дүнд нь 550 тэрбум төгрөгийг цуглуулсан. Яг бодитоор 77 тэрбумыг нь л хуучин цахилгаан станцуудыг шинэчлэхэд зарцуулсан" гэв.
Түүний асуултад Б.Чойжилсүрэн "Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэй хандана. С.Цэнгүүн гишүүнд би хувиасаа маш хүндэтгэлтэй хандаж байгаа. Эрчим хүчний үндэсний реформын хороонд бид цуг шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах ажиллагаанд надтай цуг та шийдвэр гаргасан. Сүүлийн үед энэ шийдвэр шүүмжлэл дагуулж буй учраас С.Цэнгүүн гишүүн манийгаа шүүмжилдэг болсон. Намайг шүүмжлэхээр таны рэйтинг өсөж байвал би таниар өдөр бүр шүүмжлүүлэхэд бэлэн байна" гэв.