gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн жилийг дагнасан амлалтын шинжтэй зардлуудыг төсөв тодотгохдоо нэмжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-06-19
5
Twitter logo

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны /2025.06.18/ хуралдаан өчигдөр 58.3 хувийн ирцтэй  болжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаарх Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.

Дараа нь Үндэсний аудитын газрын дүгнэлтийг тус газрын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан.

Төсвийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 10-нд 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дүгнэлтээ Улсын Их Хурал, Засгийн газар,  холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. 

2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд урсгал зардалтай холбоотой ямар асуудлуудад төрийн аудитын байгууллагаас дүгнэлт гаргасан талаар танилцуулав.

2024 оны нэгдсэн төсвийн урсгал зардлыг сонгуулийн жилийг дагнасан амлалтын шинжтэй зардлуудыг төсвийн жилийн дундуур нэмж төлөвлөн, тодотголоор нэмэгдүүлжээ Энэ нь

  • Төсвийн тухай хуулийн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах,
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчмуудад нийцэхгүй байна. 

2024 онд нийт зарлага, цэвэр зээлийн 73.6 хувийг урсгал зардал эзэлжээ. Улсын төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийг үнэн зөв, бодитой төлөвлөөгүйгээс улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлд эзлэх урсгал зардлын хэмжээ тэлсэн. 

Улсын хөгжлийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гүйцэтгэл хангалтгүй байна гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой бараа, үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг үндсэн үйл ажиллагааны төлбөрөөс бусад төлбөр, арга хэмжээг багцлан төлөвлөж, эдийн засгийн ангиллаас гардаг зардлуудад зарцуулж, нийт дүнгээр тайлагнадаг.

Энэ нь төсвийн зарцуулалтын ил тод, хариуцлагатай байдал, төсвийн сахилга батыг алдагдуулж байна.   

УИХ-ын гишүүд 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж огцом нэмэгдсэн байгаад анхаарлаа хандуулж зардлыг бууруулах шаардлагатай гэв.

Үндэсний аудитын газраас бусдаар гүйцэтгэх ажил, үйлчилгээний зардлын  төсвийн ангиллыг  тодорхой болгох зөвлөмжийг Сангийн сайдад өгсөн гэв. Цаашдаа эдийн засгийн ангилалд хуваарилдаг зардлуудаа тодорхой болгоод, ямар үндэслэлээр оруулсан талаар тайлбар, мэдээлэл хэсэгтээ тодотгоод, ил тод болгох шаардлагатай байна хэмээсэн.

Олон улсын бусад аудитын дээд байгууллагуудаас Төрийн сангийн гүйлгээний талаарх туршлагыг судалжээ.

Жишээлбэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аудитын байгууллага төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг хянадаг тогтолцоотой байна. Бид энэ асуудлаар Сангийн яамны холбогдох удирдлагуудтай уулзан, Төрийн сангийн гүйлгээг манай санхүүгийн тайлангийн аудитын программтай холбож, бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэх талаар ярилцаж, тодорхой ажлууд хийж, эхлүүллээ гэв.

Үндэсний аудитын газраас бусдаар гүйцэтгэх ажил, үйлчилгээний зардлын  төсвийн ангиллыг  тодорхой болгох зөвлөмжийг Сангийн сайдад өгчээ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр, Өнөөдрийн мэдээллээс харахад, урсгал зардлыг хэт ерөнхий төлөвлөсөн, улмаар зардлуудыг эдийн засгийн ангилал, арга хэмжээ тус бүрээр нь нарийвчлан дахин төлөвлөх, төсөвлөх, зарцуулалтад тавих, санхүүгийн гүйцэтгэлийн хяналт, шалгалтын үр өгөөжийг дээшлүүлэх, эцсийн үр дүнтэй уялдуулах, үүний тулд гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг нарийвчлан тогтоож улсын урт, дунд хугацааны зорилго, зорилт, хүрэх үр дүнтэй уялдуулан төлөвлөх шаардлагатай гэв.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийн хариуцлагыг холбогдох хуульд нийцүүлэн хийдэл, зөрчлийг нь арилгуулах нь зүйтэй гэв.

Үндэсний аудитын газар гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангуулдаг байх, УИХ-аас төсвийн зарлага, түүний гүйцэтгэлтэй холбогдуулан тодорхой асуудлаар мэдээлэл, судалгаа шаардахад, цаг хугацаанд нь чанартай мэдээллээр хангаж, парламент төсвийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг анхааруулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан