Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцуулав.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (10.6%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (11.3%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.
Орон сууцны үнийн индекс 2025 оны 5 дугаар сард 1.29 болж, өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.0 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.5 (6.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 3.4 (18.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Монгол Улс 2025 оны эхний 5 сард нийт 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум ам. доллар, импорт 4.5 тэрбум ам. долларт хүрч, тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 5 сард 2567 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 216 (9.2%)-аар өссөн байна.