Өнөөдөр Засгийн газар хэвлэлийн хурал зарлаж, төсвийн тодотгол, эрчим хүчний салбарын асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж, алтны боломжийг ашиглана.
Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Мөн нүүрсний хувьд үнийн уналтын цохилтод орж байгаа ч биет хэмжээг нэмэгдүүлэх замаар орлогыг бууруулахгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдэв.
Мөн тэрээр “Бид бол хөрсөн доороо валютын нөөцөө хадгалж байдаг хувь заяатай улс. Алтны үнэ сүүлийн үед 60%-70% нэмэгдэж оргилдоо $3,450-т хүрсэн. Зах зээлийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа энэ үед алтны үнэ унахгүй. Тиймээс бид энэ боломжийг алдаж болохгүй” гэсэн юм.
Энэ хүрээнд ЗГ алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Алт бол нүүрс шиг биш. Алтыг Монголбанканд Лондоны тухайн өдрийн ханшаар шууд тушаадаг тул гадаад валютын нөөцөд шууд нөлөө үзүүлж байдаг. Төсвийн тодотгол ч валютын нөөцийг нэмэгдүүлэх, импортыг багасгахад чиглэж буй. Иймд аль аль талдаа алтны олборлолт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь чухал байгаа юм.
Иймд УИХ-ын өмнөх тогтоолын хүрээнд ЗГ Алт-3 хөтөлбөрийн тогтоолыг гаргасан бөгөөд цаашид алтны 5 том лицензийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллах юм. Ингэхдээ нөхөн сэргээх шаардлагыг өмнөхөөс өндөр түвшинд тавих аж.
Алт-3 хөтөлбөрийн тухайд бүрэн хэрэгжсэн тохиолдолд шороон ордын алт тушаалт 20-30% өсөх, 129.1 тонн алтны нөөцтэй 45 орд эдийн засгийн эргэлтэд оруулах, жил бүр 20 тонн алт Монголбанканд тушаагдах хүлээлттэй байгаа юм.