Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар энэ сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын нийгмийн сүлжээний нөлөөлөгч Нургелди Кердеш болон түүний аавтай уулзжээ. Нургелди Кердеш өөрийн инстаграм хуудсандаа “Өнөөдөр аав бид хоёр Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа. Ийм өндөр албан тушаалтнууд биднийг үнэлж байгаад маш их баяртай байна. Монгол дахь үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе” гэх тайлбартайгаар энэхүү бичлэгийг хуваалцжээ.
Түүний инстаграм хуудас 6 сая дагагчтай бөгөөд аав болон гэр бүлийнхэнтэйгээ хөгжилтэй бичлэг хийж нийтэлдэг.