Энэ оны улсын төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарсан. Иймд шинэ Засгийн газар хамгийн түрүүнд төсөв тодотгохоор ханцуй шамлав.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал "1.2 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батална. Ямар ч алдагдалгүй төсөв батлах боломжгүй. Ингэхийн тулд хүүхдийн мөнгө, тэтгэврээ ч танах хэрэгтэй болно. Иргэд, ААН-үүдэд ачаа үүрүүлж болохгүй. Төр өөрөө "бүсээ чангална". 59 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж, 311 тэрбум төгрөг хэмнэнэ. Өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалтаа зарлаагүй ажлуудын төсвийг мөн хэмнэнэ. Гэхдээ зөвхөн хэмнэлтээр эдийн засгийн хүндрэлийг давахгүй.
Надад 14 мега төслийг эрэмбэлэх үүрэг оногдсон. Ажил нь эхэлчихсэн мега төслүүдийг үргэлжлүүлнэ. Харин бэлтгэлийг нь хангаж буй төслүүдийг хойшлуулна" гэв. Эдгээр нь:
- Сэргээгдэх эрчим хүчний төсөл
- Үндэсний хиймэл дагуул
- Хэрлэн-Тоонот (говийн усан хангамжийг хоолой татаж сайжруулах төсөл)
- Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигтийн төмөр замын коридор байгуулах төсөл
Нийслэлд мөн томоохон төслүүдийг бондын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон. Гэвч Богд уулыг нүхлэн, хонгил гаргах, ган татлагат гүүр барих, Засгийн газрын шинэ ордон барих төслийг хойшлуулна гэж Н.Учрал сайд өнөөдөр мэдэгдэв.