gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

75 жилийн өмнөх энэ өдөр Хирошимагийн эмгэнэлт явдал болжээ

А.Эрхэмбаяр
Дэлхийд
2020-08-06
56
Twitter logo

1945 оны наймдугаар сарын 6-нд буюу одоогоос 75 жилийн өмнөх энэ өдөр АНУ Японы Хирошима хотод атомын бөмбөг дэлбэлсний улмаас 70 орчим мянган энгийн иргэн газар дээрээ нас баржээ. Үүнээс гурван өдрийн дараа Нагасаки хотод бас нэгэн бөмбөг дэлбэлсэн нь 39 мянган хүний аминд хүрсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед болсон уг эмгэнэлт "хядлага"-ын дэлбэрэлтэд өртсөн 129 мянган хүнээс гадна дахин 100 мянган хүн цацраг туяанд хордон нас барсан билээ.

Энэ өдөр "Манхэттен" төслийн хүрээнд Их Британи болон Канад улсын тусламжтайгаар АНУ-ын бүтээсэн атомын бөмбөг дэлхий дахинд хүнд цохилт өгсөн юм.

Хирошима хотын дээрээс атомын бөмбөг унагасан бөмбөгдөгч онгоц

Хирошима болон Нагасакиг бөмбөгдсөн үйл явдлын тойм:

  • 1944 оны наймдугаар сарын 1. АНУ-ын тэнгисийн цэрэг Умард Марианы арлууд дахь Тиниан арлын төлөөх тулаанд Японыг буулган авлаа. Энэ үеэс Японы эх газрыг бөмбөгдөх ажиллагаа эхэлсэн бөгөөд B-29 бөмбөгдөгч онгоцнуудыг авчирч эхлэв.
  • 1945 оны долоодугаар сарын 16. Нью Мехико хотын ойролцоо атомын бөмбөгийн анхны туршилтыг хийж амжилттай болов. Тус бөмбөг нь Японы Нагасаки хотод унагасантай адил плутониор хийсэн бол Хирошима хотод унагасантай адил уранаар хийсэн бөмбөгийг Сан Францискод туршсан байна.
  • 1945 оны долоодугаар сарын 20. АНУ-ын тэнгисийн цэргийн 509-р бүрэлдэхүүн хэсгийн B-29 бөмбөгдөгч онгоцнууд Японы тэнгэр дээгүүр бэлтгэл хийж эхэллээ.

Хирошима хотод дэлбэрсэн "Бяцхан жаал" нэртэй ураны бөмбөг

  • 1945 оны долоодугаар сарын 26. АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн Подстам тунхаг бичгийг гарган Япон улсыг бууж өгөхгүй бол устгахыг анхааруулав. Энэ үед "USS Indianapolis" усан онгоц Хирошима дээр унагах бөмбөгний зарим хэсгийг Тиниан арал дээр авчрав.
  • 1945 оны долоодугаар сарын 29. Японы тал Подстамын тунхгаас татгалзав.
  • 1945 оны долоодугаар сарын 31. Хирошима хотод унагах "Бяцхан жаал" ураны бөмбөгийг Тиниан арал дээр угсарч дуусав. Харин Нагасаки хотын дээр унагах "Тарган залуу" плутонийн бөмбөг хараахан бэлэн болоогүй байв.
  • 1945 оны наймдугаар сарын 1. Бөмбөгдөлтийг удирдагч, хурандаа Пол Тиббет Японы эх газарт цөмийн бөмбөг унагаах тушаалыг боловсрууллаа.

"Enola Gay" онгоцын багийнхан

  • 1945 оны наймдугаар сарын 5. Генерал Куртис ЛиМей эхний даалгаврын тушаалыг зөвшөөрөв.
  • 1945 оны наймдугаар сарын 6. "Enola Gay" нэртэй B-29 бөмбөгдөгч онгоц 4,4 тонн жинтэй "Бяцхан жаал"-ыг Хирошима хотын дээрээс 600 метрийн өндрөөс өглөөний 08:16 цагт унагаав.
  • 1945 оны наймдугаар сарын 9. "Bockscar" нэртэй B-29 бөмбөгдөгч онгоц 4,6 тонн жинтэй "Тарган залуу"-г Нагасаки хотын дээрээс унагав.

Бөмбөгдөлтийн дараах Хирошима

"Enola Gay" бол АНУ-ын бүтээсэн B-29 загварын 300 мянган бөмбөгдөгч онгоцны нэг юм. B-29 онгоц нь тив дамнан нисэж томоохон хотуудыг бөмбөгдөх чадвартай ба атомын бөмбөг зөөвөрлөх зориулалтаар 15 онгоцыг бүтээсэн байна.

200 мянган энгийн иргэн, 20 мянган цэргээ алдсан Япон есдүгээр сарын 2-нд бууж өгсөн. Бөмбөгдөлт Хирошима хотын хүн амын 39, Нагасаки хотын хүн амын 32 хувийг арчин хаясан ба цөмийн цацраг хорт хавдрын өвчлөлийг нэмэгдүүлсэн байна.

Өдгөө Хирошима болон Нагасаки хотод амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, музей, барилга байгууламжууд сүндэрлэж буй.

Хирошима дахь энх тайвны дурсгал

Эх сурвалж: CNN, BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан