Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилготой “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх сарын 01-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил өрнөж байна.
Ажлын явцыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ард, иргэд шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг, чирэгдэл ихтэй байдаг талаар санал, гомдлоо илэрхийлдэг.
“Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийн тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэй дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаар авах юм.
Тиймээс энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа шуурхай авах боломж бүрдэнэ.
Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан ямар төлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй эсэх болон хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн ачааллыг бууруулахад чиглэсэн ажлууд хийнэ.
Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн 9 эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбохоор болж байна. Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбоно. Технологийн ухаалаг шийдэл ашиглан цаг авахтай холбоотой иргэдээс ирдэг санал гомдлыг бүрэн шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.
“Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийн тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөрөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаараа авах юм. Тус төвийг ашиглалтад оруулах техникийн шийдлийг бүрэн хангасан бол цаашид эмнэлгүүдийн цаг олголт болон ачааллыг тэнцвэржүүлэн зохион байгуулах талаар журам боловсруулах аж.