Та өөрийн компьютерыг "Bluetooth" эсвэл "WiFi" ашиглан удирдах боломжтой бөгөөд энэ боломжийг хамгийн их олгодог нь "Android" үйлдлийн систем юм. Techviral-д нийтлэгдсэнээр "Android" үйлдлийн системтэй гар утсанд зориулсан компьютероо удирдах боломжтой олон аппликейшн/хэрэглүүр/ "Google Play Store"-д байршдаг. Эдгээрээс бусдаасаа илүү үйлдэл, дизайн, чадвартай арван хэрэглүүрийг танилцуулж байна.

Компьютероо гар утаснаасаа яг л хулганаараа/mouse/ удирдаж байгаа мэт холбогдох боломжийг олгодог уг хэрэглүүрийг ашиглахын тулд та "Google" хаягтай байхад хангалттай ба өөрийн "Chrome" хөтөч/browser/ болон гар утас дээр "Chrome Remote Control" хэрэглүүрийг суулгах хэрэгтэй.
2. Teamviewer for Remote Control

"Teamviewer" нь "Windows", "Android", "iOS", "macOS" үйлдлийн системүүдэд тохирдог бөгөөд гайхалтай нь хоёр төхөөрөмж нэг ижил "WiFi"-д холбогдох шаардлагагүй юм. Та тус хэрэглүүрийг утас болон компьютертоо суулгаад нэвтрэх нэр болон нууц үгээ тааруулан ашиглах юм.

Энэхүү хэрэглүүр "Windows", "Linux", "Mac" үйлдлийн системтэй компьютерыг гар утастай "Bluetooth", "WiFi" хоёулангаар нь холбох чадвартай.

Уг хэрэглүүр нь “Data Capable” үйлдэлтэй буюу FTP сүлжээ ашиглан компьютерынхоо файлуудыг гар утаснаасаа харах боломжтой.

"KiwiMote"-ийн тусламжтайгаар компьютероо "WiFi" ашиглан гар утаснаасаа удирдаж болох боловч юун түрүүнд компьютертоо "Java" суулгасан байх шаардлагатай. Харин давуу тал нь та "Android" гар утсаараа ямар ч /Windows, Linux, Mac/ үйлдлийн системтэй компьютероо удирдаж болох юм.

Энэхүү хэрэглүүрийн тусламжтайгаар гар утсаараа дамжуулан компьютерынхоо дэлгэцийг харж болдог ба sync /хоёр төхөөрөмжийн цагийг ижил болгох, хөтчийн тохиргоог нэг болгох зэрэг үйлдэл/ хийх боломжтой.

"Splashtop Personal" нь маш хялбар, хурдан, аюулгүй бөгөөд компьютерын веб камерыг ашиглан нягтрал сайтай видео ба аудио бичлэг хийж утсаараа үзэх боломжтой.

Тус хэрэглүүрийн ачаар компьютерын мэдрэгч, гар, зураг, видео, аудио зэргээ алсаас удирдах боломжтой

"DroidMote"-ыг ашиглахын тулд гар утасныхаа үйлчлүүлэгчийн сүлжээний/Client-server/ загвараа компьютертоо суулгах хэрэгтэй.

Уг хэрэглүүрийн ачаар та "Windows Professional", "Enterprise" болон "Windows Server" дээр ажилладаг компьютерууд руу нэвтрэх боломжтой. Мөн нягтрал сайтаа видео, аудиог дамжуулан үзэж болно.
Эх сурвалж: Techviral.net