Сидней-УБ чиглэлийн онгоцоор ирээд, "Дрийм" зочид буудалд тусгаарлалтад байсан иргэд хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ХӨСҮТ-д хүргэгджээ.
48-72 цагийн дараа хариу гардаг учраас хоолны хордлого мөн эсэхийг одоо хэлэх боломжгүй байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний нэгжийн дарга н.Сувдмаа “Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ны орой 22:00 цаг өнгөрч байхад хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын мэдээлэл ирсэн ба манай тандалтын албаны баг ажиллаж байна. Одоо 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдал харьцангуй гайгүй.
“Дрийм” зочид буудалд тусгаарлалтад байгаа бусад хүмүүсээс асуумж судалгаа, нян судлалын шинжилгээ авч байна. Мөн МХЕГ-аас баг ажиллаж байна. Яг одоогийн байдлаар хоолны хордлогын сэжигтэй тохиолдол хэмээн үзэж тандалт судалгааг хийсэн ба 48-72 цагийн дараа хариу гарах учраас хоолны хордлого мөн эсэхийг одоо хэлэх боломжгүй.
Тэдгээр иргэд зутан шөл, бууз, каш, өндөгтэй талх, цуйван гэх мэт хоол иджээ
Эдгээр хүмүүст бөөлжих, суулгах, гэдэс базлах шинж тэмдэг илэрсэн. Зовиур илэрч нэмэгдсэн тохиолдол байхгүй. Насны хувьд 25-60 насныхан байгаа ба нэг хүүхэд байна” гэлээ.
МХЕГ-аас “Дрийм” зочид буудлын гал тогоог түр хааж, 20 арчдаст шинжилгээ авчээ. Мөн тухайн хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан 14 түүхий эдийг лабораторид шинжилж, 6 төрлийн хоолноос дээж авчээ. Эдгээрт зутан шөл, бууз, каш, өндөгтэй талх, цуйван, сүүтэй цай гэх мэт хоол, унд байгаа аж. Мөн хоол үйлдвэрлэх явцад оролцсон ажилчдаас ХӨСҮТ-өөс шинжилгээ авчээ. Нян судлалын шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гарах юм байна.