Эдгээр газрууд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй театрт тооцогддог.
-Орос, Санкт-Петербург хот, Мариинскийн театр
-Хятад, Харбин дуурийн театр
-Герман, Байройт хот, Марграве дуурийн театр
-Франц, Парис хот, Гарнье театр
Сонгодог урлагаар дамжуулан оюуны таашаал, гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол авах боломжтой. Тиймээс театрын соёлын талаар “Хувь хүний хөгжил” буландаа онцолж байна. Тайзан дээр тоглох үзүүлбэрээс эхлээд бүх л зүйл нь дээд зэргийн таашаал, соёлыг мэдрүүлдэг энэ урлагийг үзэж сонирхоход ч өөрийн гэсэн дүрэм бий. Үзвэрийн үед дуу чимээ гаргах, чанга ярих, хоцорч орох, хоол хүнс хэрэглэх, сандал өшиглөх зэрэг үзэгдэл огт байж болохгүйг энд дурдах нь илүүц биз ээ.
Хэрхэн үүссэн бэ: Хамгийн анхны дуурь Дафна
Сонгодог урлагийг XVI зууны сүүл үеэс эхтэй гэж үздэг бөгөөд ихэс дээдсийн хүрээнд үүссэн байна. Италийн хөгжмийн зохиолч Якоб Перигийн "Дафна" дуурийг анхдагч хэмээн тооцдог бөгөөд 1637 онд Венец хотод анхны театрыг байгуулжээ. Харин Монголын уран бүтээлчид 1942 онд Д.Нацагдоржийн зохиолоос сэдэвлэн Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой" дуурийг тайзнаа амилуулж байв.
Хэрхэн сонгох вэ: Дуурь үзэхийн өмнө тухайн бүтээлийн талаар мэдлэгтэй болоорой
Хэрэв та анх удаа дуурь үзэх гэж байгаа бол үзвэрээ сонгохдоо хамгийн алдартай бүтээлүүдээс эхлэх нь зүйтэй. “Кармен”, “Севилийн үсчин”, “Богема” зэрэг алдартай дууриудыг санал болгоё. Мөн үзэж буй бүтээлийнхээ талаар судалж, товч танилцуулгыг нь /хөгжмийн зохиол, цомнолыг хэн, хэзээ бичсэн, гол дүрд хэн тоглох/ унших хэрэгтэй. Үзвэрийн танхимд орохын өмнө уг бүтээлийн ерөнхий агуулгыг үзэгдлээр нь салгаж товчлон бичсэн хөтөлбөрийг /либретто/ худалдаалдаг. Шийдвэрээ гаргасан бол тоглолт эхлэхээс 15 минутын өмнө ирэх нь соёлтойд тооцогдоно.
Хэнтэй үзэх вэ: Бага насны хүүхдэд дуурь үзүүлэх нь төдийлөн зохимжтой бус
Дуурь, балет үзэхдээ хэнтэй хамт явах нь таны хувийн сонголт боловч тогтвортой суух, анхаарал төвлөрөх чадвар нь бүрэн хөгжөөгүй бага насны хүүхэдтэй үзэх нь зохимжгүй юм. Бага насны хүүхдэд балет үзүүлэх нь илүү тохиромжтой бөгөөд зохиол болон өгүүлэмжийн хувьд тэдний насны онцлогт нийцдэг байна.
Хэрхэн хувцаслах вэ: Том цүнх үүрэх нь зохисгүйд тооцогдоно
Дуурийн театрт очихдоо энэхүү гайхамшигт урлагийг хүндэтгэн ёслолын хувцас өмсдөг. Гэхдээ өнөө цагт энгийн хэрнээ эрхэмсэг хувцаслахыг илүүд үздэг болжээ. Үзвэр бүр өөрийн гэсэн өнгө аястай бөгөөд хувцаслахдаа тухайн үзвэрийн онцлогийг харгалзах ёстой юм. Бээлий, хүзүүний зүүлт, ээмэг, гоёлын гар цүнх нь дуурь үзэж буй бүсгүйчүүдийн анхаарах ёстой хэрэглэл.
Ялангуяа цүнхэндээ онцгойлон анхаарч, гоёлын гар цүнх зайлшгүй барина. Харин эрчүүд хоёр ширхэг нусны алчуураас гадна хүзүүний алчуурыг биедээ авч явах хэрэгтэй. Нусны алчуурыг баруун болон зүүн халаасандаа авч явах бөгөөд баруун халаасанд байгаагаа өөрөө хэрэглэх бол зүүн халаасанд байгаагаа хэн нэгэнд хэрэглүүлэх боломжтой. Хүзүүний алчуурыг өмссөн хувцсандаа тохируулан дэгжин ороох хэрэгтэй. Нэмэлт: Хэрэв боломжтой бол жижиг дуран, дуурийн шил авч ирээрэй.
Хэрхэн үйлчлүүлэх вэ: Хувцсаа өлгүүлэхдээ энгэрийг нь баруун тийш харуулаарай
Театрын соёл үүднээсээ эхэлдэг. Бүсгүйчүүдэд хаалга нээж өгөн оруулах нь зүй ёсны соёл. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүн хамт дуурь үзэж байгаа бол тасалбараа эрэгтэй нь биедээ авч явах хэрэгтэй. Учир нь энэ нөхцөлд эмэгтэй хүнээс тасалбар шаарддаггүй. Хувцасны өлгүүрт гадуур хувцсаа өлгүүлэхдээ юуны өмнө бүсгүйнхээ хувцсыг тайлахад туслах бөгөөд өлгүүргүй хувцастай очих нь бүдүүлэг үйлдэл. Мөн хувцасаа өлгүүлэхдээ энгэрийг нь баруун тал руу нь харуулж өгөх ёстой. Хэрэв толинд харахыг хүсвэл өлгүүрийн дэргэдэх толь болон ариун цэврийн өрөөний толийг ашиглаж болно. Хэт удаан харах, олон дахин харах нь мөн л бүдүүлэг үйлдэл.
Хэрхэн үзэх вэ: Үзвэрийн үед тод гэрэл гаргадаг эд зүйл хэрэглэдэггүй
Үзвэрийн үед аль болох тод гэрэл гаргадаг эд зүйл хэрэглэхгүй байх ёстой. Анхаарлаа төвлөрүүлэн бүжиглэх үед гэнэт гэрэл гялс хийх нь бүжигчинг сандраах, алдаа гаргахад нөлөөлөх цаашилбал гэмтээх эрсдэлтэй. Балетын үед хосоороо бүжиглэсэн хэсгийн дараа эсвэл гоцлол бүжгийн дараа алга ташдаг. Мөн бүжигчин онцгой хүнд хөдөлгөөн хийх үед алга таших нь бий.
Харин дуурийн үеэр тэр бүр алга ташдаггүй бөгөөд зөвхөн гайхалтай дуулалтын дараа л алга ташдаг. Тоглолт дууссаны дараа танхимаас гарах гэж яарах хэрэггүй. Удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирж ёслохыг хүлээж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх нь хамгийн том соёл. Эхлээд туслах дүрүүд, дараа нь гол дүрүүд, хамгийн сүүлд удирдаач ёсолдог.
Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ