Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхтэй холбоотой хуулийн төсөлд тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох заалт оруулах санал гарсан болохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.
Яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болж буй бөгөөд ажлын хэсгээс уг саналыг гаргаад байгаа аж.
Зээл аваагүй 194 мянган ахмад байгаа гэсэн тоо байгаа бөгөөд ийнхүү ваучер олгоход 194 тэрбум төгрөг шаардлагатай болно.
Өчигдөр хоёр байнгын хороо болон УИХ-ын чуулганаар даваа гарагт өргөн барьсан “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Байнгын хороодын хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх босго тавих нь зүйтэйгээс гадна зээл аваагүй ахмадуудыг ч орхигдуулж болохгүй гэсэн санал гаргаж байсан юм.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зээл аваагүй ахмадуудад хувь, хувьцаа олгох заалтыг тусгах талаар ч ярьсан. Энэ дагуу хуулийн төсөлд нэг сая төгрөгийн ваучер олгох заалтыг нэмэх санал оруулж байгаа аж.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн зээлийг тэглэх босгыг 6 саяар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээлийг зургаан сарын хугацаатай олгох зэрэг саналуудыг гаргаад байгаа юм байна.