Ухрах уу, урагшлах уу гэдэг нь урдах замаа хэрхэн судалж, тодорхойлсноос шалтгаална. Томоохон улс гүрнүүд хөгжлийн тулгуур баганаа судалгаа, шинжилгээнд үндэслэн босгодог жишиг бий. Тэгвэл Монгол улсад энэ орон зай үгүйлэгдэж, залуусаа судлах төсөв ч хангалтгүй хэвээр байна.
Энэ талаар “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Залуучуудтай холбоотой бодлогын асуудлыг судалгаанд бус өөрсдийн төсөөлөл, мэдрэмжид тулгуурлан шийдэх нь нийтлэг байна. Энэ төрлийн судалгаанд зориулсан төсөв ч байдаггүй. Нийслэлийн хувьд л гэхэд энэ чиглэлийн судалгаанд зориулах төсөв нь муур, нохойд зориулсан төсвөөс хэд дахин бага. Зориулж буй төсвөөр нь ач холбогдлыг үнэлбэл муур, нохой тэгээд залуучууд гэж хэлж болохоор байна. Энэ чиглэлийн суурь судалгааг төрийн байгууллагын нэг даргын машины төсвөөр л хангалттай хийх боломжтой” хэмээсэн юм.
ЗАЛУУС, ЗАЛУУСТАА ЗӨВ ЗАМЫГ ЧИГЛҮҮЛЭХ НЬ
“Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн залуус 2011 оноос ажлын гараагаа эхэлж, оюутнууд дунд шилдэг судалгааны ажил шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Ингэхдээ нийгэмд тустай сэдвээр, оновчтой судалгааны санаа дэвшүүлж, мэргэжлийн шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан дөрвөн багт судалгаанд зарцуулах 500 мянган төгрөг хүртэлх санхүүжилт олгосон байна. Санхүүжилт нь тэтгэлгийн зөвхөн нэг хэсэг бөгөөд залуу судлаачдыг сургалтад хамруулж, туршлагатай судлаачдын зөвлөгөө удирдлага дор дадлагажих боломж олгодог гэдгээрээ давуу талтай аж.
Оюутнуудын шилдэг судалгааны бүтээлийн нэг “Шинэ үеийнхний ажилд хандах хандлага” судалгааг танилцуулъя. Тус судалгааг Б.Даваадулам, Т.Лхамсүрэн, П.Мандарваа, Д.Нансалмаа нар МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4-р дамжаанд суралцаж байхдаа санаачлан хэрэгжүүлжээ.
Тэд 1000 гаруй хүнээс судалгаа авчээ. Аль цаг үед төрснөөсөө хамаарч хувь хүмүүсийн хандлага, үнэт зүйл өөрчлөгдөж, улмаар тэдний ажилд хандах хандлага, сэдэлжүүлэгч хүчин зүйлсд нөлөөлж байгааг олон улсын эрдэмтэд судлан тогтоосоор буй ч Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн судалгаа огт хийгдэж байгаагүй аж.
/Тус зурагт хэдэн оныхон аль үед хамааралтайг харуулсан байна/
Уг судалгаагаар шинэ үеийнхэн буюу 1980 оноос хойш төрсөн залуус ажлын байранд дараах байдлаар ялгаатай хандаж байна хэмээн дүгнэж болох аж.
ЗАЛУУС ЦАЛИН, УРАМШУУЛАЛ БУС СУРЧ ХӨГЖИХИЙГ ИЛҮҮД ҮЗДЭГ
Залуу ажилчдыг цалин мөнгөөр урамшуулахаас илүү сурч, хөгжих боломж олгох, гадаад, дотоодын сургалтад хамруулах, шинэ содон үүрэг даалгавар өгөх нь илүү сэдэлжүүлж, үр бүтээлтэй ажиллах урам болдог. Y үеийнхэн гэр бүлээ төлөвлөж, ажил, хувийн амьдралаа тэнцвэртэй байлгах хүсэлтэй бол Z үеийнхэн сонирхолтой үүрэг даалгавар авч, өөрийгөө хөгжүүлж, сургалтад сууж, богино хугацаанд амжилт гаргахад татагддаг байна.
ТЭД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ
Судалгаанд хамрагдсан залуусын дийлэнх буюу 76 хувь нь ирээдүйд мэргэжил дээшлүүлэн суралцах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тус хариултыг задалж авч үзвэл оролцогчид дараах хариултыг өгсөн байна.

Графикаас үзэхэд мэргэжил дээшлүүлэн суралцах хүсэлтэй залуусын 34,2 хувь нь “тодорхой хугацаанд ажиллаж байгаад суралцана” гэж хариулсан нь чухам хэзээ суралцахаа хараахан төлөвлөөгүйг илтгэх аж. Энэ нь ажил олгогч байгууллагын удирдлагад тулгамдсан асуудал болох магадлалтай.
ЗАЛУУСТ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГААС ИЛҮҮ ХУВИЙН АМБИЦ ЧУХАЛ
Залуус бие даан ажиллах, хувийн нэр хүндээ өсгөх хүсэлтэй бөгөөд хувийн амбицаа ажил олгогч байгууллагаасаа дээгүүр тавьж буй нь ажиглагдсан. Уламжлалт буюу 39-өөс дээш насны X үеийнхэн нарийн, чанд дүрэм дор, тогтсон цагаар ажиллах хүсэлтэй бол үе залуужих тусам технологийн хамаарал ихсэж, ажилдаа үнэнч хандахаас илүү бие даасан, чөлөөт байдлаар ажиллахыг илүүд үзэж байна.
ҮЕ ЗАЛУУЖИХ ТУСАМ ШАРГУУ АЖИЛЛАХ, ИЛҮҮ ЦАГААР УДААН СУУХ НЬ БАГАСАЖ БАЙНА
Нийт судалгаанд оролцогчдын 38.4 хувь нь хүссэн газраасаа ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Үүнийг сүүлийн жилүүдэд Улаанбаатарт арав гаруй хамтын оффис нээгдэж, кофе шоп, номын сангийн үйлчилгээ олширсонтой холбон тайлбарлаж болох юм. Үе залуужих тусам шаргуу ажиллах, илүү цагаар удаан суух нь багасаж буй нь залуус богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах хүсэлтэйг харуулж байна.
ТЭГВЭЛ ЦААШИД ЯАХ ВЭ?
Аль үед төрснөөсөө үл хамааран бие биенийхээ үнэт зүйлийг хүндэлж, нээлттэй хамтран ажиллах нь зүйтэй. Ялангуяа удирдах албан тушаалтнууд өөр, өөр үед хамаарагдах ажилтнуудынхаа бүтээмжтэй байдлыг дэмжих, тэдний хүсэл тэмүүллийг сонсож, уялдсан ажил даалгах, сургалт хөтөлбөрт хамруулах замаар баг хамт олон, байгууллагын үр бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Х,Y,Z зэрэг үеүдийг трэнд болгож хөнгөн авч үзэхээс илүүтэйгээр Монгол залуусын хандлагыг тодорхойлсон, үр дүнтэй судалгаа хийсэн эзэдтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
ГУРВАН ӨӨР ҮЕИЙН ХҮМҮҮС НЭГ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙХАД ГАНЦ Л УДИРДЛАГЫН АРГА БАРИЛ АШИГЛАСААР БАЙХ УУ
-Та бүхэн яагаад үе хоорондын ялгааг сонгон судлахаар шийдсэн бэ?
-Нийгэмд бидний насны үеийнхэн ажлын талбарт гарч, амьдралын гараагаа эхлүүлж байна. Нэг ажлын байранд гурван өөр үед хамаарагдах хүмүүс хамт ажиллаж байна. Тиймээс үе хоорондын ялгаанаас хамаарч ажилтнуудад өөр, өөр удирдлагын хэв маяг хэрэгтэй эсэхийг тодруулахыг зорьж энэ сэдвийг сонгосон.
-Танай судалгааны онцлог юу вэ?
-Монголд үе хоорондын ялгаатай байдлыг судалсан жишиг судалгаа байгаагүй. Тиймээс энэ сэдвийг Монголын хөрсөнд буулгаж, судалгааныхаа түүврийн хэмжээг илүү өргөн цар хүрээнд авч үзсэн. Бид судалгааны асуулгаа дөрвөн хүчин зүйлд хуваасан. Үүнд үе тус бүрийн үнэт зүйлс, хувийн онцлог, ажилд хандах хандлага, сэдэлжүүлэлт буюу юунаас урам зориг авдаг эсэхийг тодорхойлохыг хүссэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд Z үеийнхэн хамгийн задгай сэтгэлгээтэй, үр дүнд хурдан хүрэхийг хүсдэг. Цаг хугацаанд баригдаж биш, бүтээмж өндөртэй цагтаа л ажиллахыг эрмэлздэг нь харагдсан.
-Мянга гаруй хүнээс судалгаа авч, асуулга бөглүүлэхэд хүндрэлтэй тал байсан уу?
-Монголчууд судалгаанд ач холбогдол өгч ханддаггүй учраас бодит үр дүн гарахад сөргөөр нөлөөлдөг юм шиг санагдсан. Бид багш нар болон танилын хүрээгээрээ дамжуулан судалгаа авах албан байгууллага, хувь хүмүүстэй холбогдсон. Мөн цахим ба цаасан хэлбэрээр асуулгаа бөглүүлсэн.
-Та бүхний судалгааны онцлох үр дүн юу байсан гэж бодож байна?
-Бид үеүүдийг хооронд нь харьцуулахдаа ажил хийх арга зүйтэй нь уялдуулан судалсан. Үүнд бизнесийн байгууллагын удирдлагууд анхаарал хандуулаасай гэж хүссэн. Гурван өөр үеийн хүмүүс нэг байгууллагад ажиллаж байхад ганц л удирдлагын арга барил ашигласаар байх уу. Хэрвээ тэгвэл хүний нөөцийн тогтворжилт талаасаа ч ажилтнууд ажлын байранд удаан тогтохгүй байх зэрэг асуудал үүснэ. Байгууллагын удирдах албаныхан бидний судалгааны үр дүнг анзаарч арга барилаа бага ч болов өөрчлөөсэй гэж хүсэж байна.
GoGo.mn шилдэг оюутан, залуусын судалгааны бүтээлийг цувралаар хүргэх болно. Дараагийн нийтлэлээр хүргэх судалгааны бүтээлүүд:
- ”Гэрийн ажил сурагчдын сурах нөхцөлд нөлөөлөх нь”
- “Стресс түгшүүрийн түвшин өндөртэй хүүхдүүдэд хүүхэлдэй заслын арга хэрэглэсэн нь”
- “Өрхийн агаарын бохирдлоос сэргийлэхэд зарцуулж буй зардал”
“Цогц хөгжлийн үндэсний төв” 2020 оны судалгааны тэтгэлгээ зарлажээ. ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.